Dale Carnegie Coaching

Дэйл Карнегийн ганцаарчилсан көүчингийн үйлчилгээ

Coaching is recognized as a core leadership skill and a solid methodology for encouraging strong performers to grow and improve even faster.

“Дэйл Карнеги & Ассошиэт”-ээс цоо шинээр “Дэйл Карнеги Көүчинг” хэмээх ганцаарчилсан көүчингийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Дэйл Карнегийн көүч нар удирдагчдыг бусадтай хамтран ажиллахад нь туслах, оролцоог нэмэгдүүлэх, илүү шинэлэг, уян хатан баг бүрдүүлэхэд туслах мэргэжилтнүүд юм. Дэйл Карнегийн арга барил нь байгууллагын зорилгыг хувь хүний хэрэгцээтэй холбоход чиглэгдэж, хэмжигдэхүйц үр дүнг санал болгоно.

Дэйл Карнегийн манлайллын көүчинг нь танд одоо хэрэгтэй байгаа бизнесийн үр дүн, мөн ирээдүйн амжилтад хөтлөх хувь хүний өөрчлөлтийг бий болгоход чиглэнэ. Удирдлагын хөгжлийг байгууллагын зорилтуудтай уялдуулснаар оролцогчид гүйцэтгэлийн өөрчлөлт хийх, санал хүсэлтээр баялаг орчинг үүсгэнэ. Удирдлагууд эерэг зан төлөвшлийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн хандлага, арга барилын талаар үнэ цэнтэй ойлголт олж авдаг.

Дэйл Карнегийн ганцаарчилсан көүчингийн үйлчилгээг сонирхож байвал та бидэнтэй холбогдоорой.

Яагаад Дэйл Карнегийн Көүчингийн үйлчилгээг сонгох вэ?

Хэмжигдэхүйц үр дүн: Удирдах ажилтан бүрийн зорьж буй үр дүнд хүрэхэд нь туслаж чадахуйц көүчийг Дэйл Карнегийн Көүч бэлтгэх нарийн процессийн дагуу бэлтгэдэг. Ингэснээр тогтвортой үр дүн, чанарын шаардлага хангадаг.

Бидний көүчингийн шийдэл: Стратегийн үйл явцыг хөнгөвчлөхөд анхаарлаа хандуулах Дэйл Карнегийн хандлага нь байгууллагын зорилгыг
хувь хүний хэрэгцээтэй холбоход чиглэгдэж, хэмжигдэхүйц үр дүнг онцолж өгдөг.

Үнэ цэнэ: Манай көүчингийн шийдлүүд нь стратеги болон үйл явцыг өөрчлөх замаар өөрчлөлтийг амжилттай хэрэгжихэд чиглэгддэг. Аливаа өөрчлөлт амжилтад хүрэх эсвэл бүтэлгүйтэх эсэхийг тодорхойлох гол хүчин зүйл бол сэтгэлзүйтэй хэрхэн ажиллахаас хамаардаг.

Бидний онцлог: 100 гаруй жилийн хугацаанд туршигдсан арга барилыг эзэмшсэн көүч нар дэлхийн аль ч өнцөг булан бүрээс танд хандан тогтвортой үр дүнг санал болгоно. Байгууллагын амжилтад хамаатай хүн бүрийг хүчирхэгжүүлснээр хамт олон хүссэн үр дүн, ялалтыг гарцаагүй байгуулдаг гэдгийг баталсаар ирсэн бөгөөд бид энэ амжилтад хүргэх түнш нь байсаар ирсэн билээ.