НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. “Дэйл Карнеги Трэйнинг”-ийн албан ёсны франчайз “Карьер Эйд” ХХК-ийн сургалтын албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь сургалтын үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Суралцагч сургалтад бүртгүүлэх, сургалт авахаас өмнө энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-д тусгагдсан зүйл, заалт бүрийг сайтар уншиж танилцан, хүлээн зөвшөөрcөний үндсэн дээр уг сургалтад бүртгүүлэх бөгөөд Суралцагч сайтад бүртгүүлснээр энэхүү нөхцөл болон түүнд тусгагдсан заалтуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  3. Энэхүү журмын хэрэгжилтэнд  “Карьер Эйд” ХХК (цаашид Сургалтын байгууллага гэх) болон Суралцагч (цаашид Суралцагч гэх) хамтран хяналт тавина.
  4. Сургалтын байгууллага нь шаардлагатай тохиолдолд үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд уг өөрчлөлтүүд нь системд нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр үйлчилнэ.
  5. Суралцагч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Сургалтын байгууллагын зүгээс сургалтын агуулга, бүтэц зэрэг бүхий л мэдээллийг тухай бүр өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй.
  6. Сургалтын системд нийтлэгдсэн бүхий л агуулгын оюуны өмчлөл нь Олоун Улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно. Сургалтын системийн аливаа агуулгыг суралцагч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ буюу өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх зэргээр ашиглах эрхтэй.

ХОЁР. СУРАЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ БОЛОН НУУЦЛАЛ

  1. Суралцагч сургалтанд хамрагдахын тулд эхлээд тус сайтад бүртгүүлж өөрийн мэдээллээ илгээнэ.
  2. Суралцагч өөрт тохирох сургалтыг сонгож улмаар сургалтын төлбөрөө төлснөөр оролцох боломжтой болно.
  3. Суралцагч тус сайтад бүртгүүлсэн мэйл хаяг, утасны дугаар болон бусад мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
  4. Сургалтын байгууллага нь суралцагч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг ханган ажиллана.
  5. Сургалтын байгууллага нь суралцагчийн хувийн мэдээллийг зөвхөн өөрийн үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлэл хүргүүлэх зорилгоор ашиглана.

ГУРАВ. ШААРДАГДАХ ХЭРЭГСЭЛҮҮД

  1. Суралцагч нь сургалтанд хамрагдахад шаардлагатай компьютер, гар утас, таблет зэрэг хэрэгслүүдийг өөртөө урьдчилан бүрдүүлж, эдгээр хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг хангасан байх ёстой.

ДӨРӨВ. ТӨЛБӨР, ТӨЛБӨР ТӨЛӨЛТ

  1. Суралцагч сургалтын төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажна.
  2. Суралцагч төлбөрөө “Карьер Эйд” ХХК дансаар төлж болно. Мэдээллийг 7000-0330 дугаараар холбогдож эсвэл сошиал чатаар холбогдож авч болно.

ТАВ. БУСАД ЗҮЙЛ

  1. Сургалтын контент нь байгууллагын өмч тул хуулбарлан ашиглахыг хориглоно.
  2. Сургалтын системд нэвтрэх нэр, нууц үгийг суралцагч өөрийн санамсаргүй үйлдлээс болж бусдад мэдэгдсэнээс болж үүсэх аливаа эрсдэлийг Холбоо хариуцахгүй.
  3. Суралцагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Сургалтын байгууллагаас суралцагчийн утас эсвэл мэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.