Generation Next

Шинэ үе манлайллын хөтөлбөр

Толгой эргэм, эргэлзээтэй, ойлгомжгүй хэцүү зүйлсийг өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн даван туулахад тусална.

Толгой эргэм, эргэлзээтэй, ойлгомжгүй хэцүү зүйлсийг өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн даван туулахад тусална.

Ажил, хичээл, бусадтай харилцах харилцаа холбоо, нийгмийн харилцаа, дэлхий дахин дахь санаа зовмоор зүйлс бүгд нийлээд төвөгтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа биз дээ? Ирээдүйгээ төлөвлөж бэлдэх хэдий зугаатай баяр хөөр дүүрэн зүйл боловч заримдаа сэтгэл түгшмээр байдаг биш гэж үү?

Бидний өөртөө итгэх итгэл, урмыг нэг минутад л хугалдаг маш олон нөхцөл байдал бий. Өөртөө илүү итгэдэг болчихвол яах вэ? Дээрэлхээд байгаа хүмүүсийн өмнө зогсдог болчихвол яах вэ? Ангийнхаа урд гараад хөлс асгарч, айдас төрөхгүйгээр ярьдаг болбол яах вэ? Зорилгод тань саад болж буй замын садаа, хүмүүсийг тойроод өнгөрдөг болбол яах вэ?

Хүн болгонд гайхалтай нандин чанар бий. Дэйл Карнегийн өсвөр үеийнхний манлайллын хөтөлбөр нь өөрийн дуу хоолойгоо таньж олон туслах ба чиний одоо ба ирээдүйн гүүрийг бүтээхэд туслах болно.

Олон нийтэд зарлагдсан өдрүүд

Хөтөлбөрийн нэр: Өсвөр үе манлайллын хөтөлбөр | Generation Next

Насны ангилал: Өсвөр үеийнхэн (13-17)

Нийт: 18 цаг

Үргэлжлэх хугацаа: 6 өдөр 

Өдрүүд: 1 сарын 13, 15, 17, 20, 22, 24

Цаг: 10:00 – 13:00

Хөтөлбөрийн нэр: Өсвөр үе манлайллын хөтөлбөр | Generation Next

Насны ангилал: Өсвөр үеийнхэн (13-17)

Нийт: 18 цаг

Үргэлжлэх хугацаа: 6 өдөр 

Өдрүүд: 6 сарын 23, 25, 27, 30, 7 сарын 2, 4

Цаг: 10:00 – 13:00

Хөтөлбөрийн нэр: Өсвөр үе манлайллын хөтөлбөр | Generation Next

Насны ангилал: Өсвөр үеийнхэн (13-17)

Нийт: 18 цаг

Үргэлжлэх хугацаа: 6 өдөр 

Өдрүүд: 7 сарын 21, 23, 25, 28, 30, 8 сарын 1

Цаг: 10:00 – 13:00

Хөтөлбөрийн нэр: Өсвөр үе манлайллын хөтөлбөр | Generation Next

Насны ангилал: Өсвөр үеийнхэн (13-17)

Нийт: 18 цаг

Үргэлжлэх хугацаа: 6 өдөр 

Өдрүүд: 8 сарын 1, 4, 6, 8, 11, 13, 15

Цаг: 10:00 – 13:00

Энэхүү курс хөтөлбөрийг та сургуулийнхаа эсвэл тэтгэлэгт хөтөлбөрийн хүүхдүүдэд зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Хэн оролцох вэ?

13-17 насны өвсөр үеийнхэн оролцох боломжтой.

Юу сурах вэ?

Чи магадгүй бодож байгаа байх “Энэ бүхэн боломжтой гэж үү?” “Би сургуульд явмааргүй байна!” Сайн мэдээ гэвэл энэ бол сургууль биш юм. Энд ямар нэг шалгалт, эссэ, уйтгартай лекц байхгүй. Манай сургалт илүү интерактив бөгөөд янз бүрийн үйл ажиллагаанаас бүрддэг. Манай хөтөлбөрийн оролцогчид ахлах сургуулийн өөрийн өвөрмөц онцлогтой хүүхдүүд бий. Манай хөтөлбөрийн орчин эерэг бас та бүхнийг дэмжихэд зориулагдсан. Энд хүн бүр ирэхэд нээлттэй. Чи энд шинэ найз нөхөдтэй болно. Бид энд дүр эсгэдэггүй, жинхэнэ өөрийн дүрээр нөхцөл байдлуудад оролцдог. Бид ямар нэг зохиомол нөхцөл үүсгэдэггүй, бодит нөхцөлүүд дээр суралцдаг.
Манай үйл ажиллагаа хөгжилтэй, оролцоотой бас чамд танил.

Сорил бүхий орчин, нөхцөлд өөрийнхөөрөө бодож сэтгэж, хурдтай дасан зохицож, уян хатан чадварт суралцах
Бодит амьдрал дахь хүнд асуудлуудад өөрийн дуу хоолойгоо итгэлтэйгээр илэрхийлж, аливаа зүйлсийг бусдын харах өнцгөөс харж, өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах

Олон төрлийн харилцааны арга тактикуудтай суралцана:
– Бусдын нэрийг цээжлэх
– Бусадтай анх удаа уулзаж байгаа бол хэрхэн харилцан яриа эхлүүлэх
– Соёлын ялгаатай байдлыг даван туулахын тулд хэрхэн харилцах

Дэйл Карнегид бид сэтгэл хөдөлгөм, чадварын түвшинд, зугаатай суралцах нь илүү үр дүнтэй байдаг гэж үздэг. Манай сургалтад уншиж, бичих хэрэггүй. Сургалтдаа ирээд л гайхширах болно!

Яагаад сурах хэрэгтэй вэ?

Амжилттай хүмүүс амжилтад хүрэхэд шаардлагатай чадвартай төрдөггүй. Тэд сэтгэл хөдлөлийн ухаан, бусадтай харилцаа үүсгэх, хандлага удирдах, зорилгоо тодорхойлж, түүнд хүрэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх гэх мэт амьдралын чухал чадварт суралцаж, түүнийгээ тогтмол сайжруулдаг. Хэдийгээр энэ нь хүн бүрийн л мэддэг зүйл мэт сонсогдож байгаа боловч энэ чадвар бүрийг сурч, хөгжүүлж, бүрэн эзэмших хэрэгтэй. Энэ хөтөлбөрт хүн бүрийн мэддэг зүйл түгээмэл практик болон өөрчлөгддөг. Дээрх чадвар дутагдах нь танд хэнд ч хэрэггүй стрессийг бий болгодог. Давуу тал, чадвараа ашиглан зарим өөртөө эргэлзэж буй чанаруудаа гаргаж, өдөр тутмын амьдралаа илүү үр дүнтэй удирдаж сурна.

Төгсөгчид ямар тустай вэ?

Манай төгсөгчид уг сургалтаас зорилгодоо өөрийгөө бүрэн дүүрэн дайчлахад тусалсан чадваруудад суралцсан гэж хэлдэг. Тэд хүн сонголтуудтай тулгарч, асуудлуудтай нүр тулахдаа илүү сайн шийдвэр гаргаж, сорил бэрхшээлд эергээр ханддаг болсон. Тэд бусдад нөлөөлж чадах харилцагчид болсон ба их сургууль, ажлын ярилцлагад илүү бэлтгэлтэй болсон.

Ямар ур чадвар эзэмших вэ?

Харилцаа: Ярианы болон бичгийн мэдээлэлтэйгээр илүү идэвхтэй сонсож сурах

Манлайлал: Таатай үр дүнд хүрэхийн тулд бусдын авьяас чадварыг үнэлэх

Хандлага: Эерэг, нөхөрсөг, урам зоригтойгоор аливаа нөхцөл байдалд хандах

Стрессийн удирдлага: Стресс, таагүй мэдрэмжийг ялгаж, хүнд нөхцөл байдалд өөрийгөө тайван байлгаж сурах

Сургалтын дараа өөртөө улам итгэлтэй болж, тавьсан зорилгууддаа бүгдэд нь хүрсэн.

"Generation Next" курс хөтөлбөрийн төгсөгч А.Энхбилгүүн