Үйлчилгээний чанараа сайжруулах ур чадварууд Outstanding Customer Service
Итгэлцэл бий болгож, харилцаа үйлчилгээгээрээ ялгаран, сэтгэл ханамжийг өсгөөрэй
Хөтөлбөрийн гол мэдээлэл
- Нийт цаг
- 8 цаг
- Хугацаа
- 1 өдөр
Дараагийн сургалт
Шинэ огноо зарлагдмагц танд мэдэгдье.

Танд тохирох уу?
Хэрэглэгчийн анхны сэтгэгдэл, хүлээлт, гомдлыг эергээр удирдаж, үнэнч үйлчлүүлэгч бий болгох ур чадварыг эзэмшүүлэх богино хөтөлбөр.
- Худалдааны зөвлөхөөр ажилладаг, хэрэглэгчдээ эхний хормоос эерэг сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол
- Хэрэглэгчийн үйлчилгээнд ажилладаг, санал гомдол, хүлээлт зөрөхөөс үүдэх дарамтыг даван туулмаар байгаа бол
- Утсаар борлуулалт хийдэг эсвэл хэрэглэгчтэйгээ голчлон утсаар харилцдаг бол
- Чанартай үйлчилгээгээр бизнесийнхээ нэр хүндийг дээшлүүлж, үнэнч хэрэглэгчтэй болохыг зорьж буй бол
Төгсөөд юу өөрчлөгдөх вэ
- 01
Үйлчилгээний хандлага
Хандлагаа үнэлж, хянаж, үйлчилгээний дөрвөн хүчин зүйлээр хэрэглэгчтэй эерэг харилцаа тогтооно.
- 02
Утсаар ярих чадвар
Утсаар итгэлтэй харилцаж, дуудлагаас мэдээлэл цуглуулан хэрэглэгчийн хэрэгцээг ойлгоно.
- 03
Хүлээлтийг удирдах
Хэрэглэгчийн хүлээлтийг тодорхойлж, зохицуулж, түүнээс давахын тулд ажиллана.
- 04
Гомдол шийдвэрлэх
Гомдлын бодит болон сэтгэл хөдлөлийн шалтгааныг ялгаж, дараалал бүхий аргаар цаг алдалгүй шийдвэрлэнэ.
Хөтөлбөрийн агуулга
- 01
Үйлчилгээнд хандах хандлага
Хандлагаа үнэлж сайжруулах зорилго тавих; үйлчилгээний дөрвөн хүчин зүйлээр харилцаа тогтоох; хандлагаа хянах зарчмууд; нөхөрсөг харилцаагаа хадгалах.
- 02
Утсаар ярих чадвар
Өөртөө итгэлтэй харилцах; хэцүү хэрэглэгчтэй харилцааны үндсэн зарчмуудыг ашиглах; гадны дуудлагаас мэдээлэл цуглуулж хэрэгцээг ойлгох; гадагшаа дуудлагад анхаарлыг эергээр татах.
- 03
Хэрэглэгчийн хүлээлтийг удирдан зохицуулах
Хүлээлтийг тодорхойлох; хүлээлтийг давуулахын тулд ажиллах; хүлээлт зохицуулах аргыг ашиглах.
- 04
Гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх
Гомдлын сэтгэл хөдлөлийн болон бодит хүчин зүйлсийг шийдвэрлэх; стрессээ бууруулах аргууд; дараалал бүхий шийдвэрлэх арга; гомдлын тоо, төрлийг бууруулах.
Сургагч багш
Үнэд юу багтсан
- 8 цагийн танхимын дадлага (нэг удаагийн уулзалт)
- Сургалтын материал
- Dale Carnegie-гийн төгсөлтийн гэрчилгээ
- Дараагийн огноонд нэг удаа үнэгүй шилжих боломж (нөхцөлтэй)
- Байгууллагын нэр дээр нэхэмжлэх
Байгууллагадаа захиалах
Энэ хөтөлбөрийг байгууллагынхаа зорилго, хуваарьт тохируулан дотооддоо зохион байгуулах боломжтой.
Үнийн санал авах