Воркшоп Workshop

Хөтөлбөрийн гол мэдээлэл

Дараагийн сургалт
10.27
Үнэ
120,000₮
Нийт цаг
3 цаг
Хугацаа
1 хичээл
Хэлбэр
Танхим
Хэл
Монгол

Дараагийн сургалт

2026.10.27

Бүртгэл 14 хоногийн дараа хаагдана

Байршил
Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот
Үнэ120,000₮

Цуцлалт: эхлэхээс 7+ хоногийн өмнө бол төлбөрийг бүрэн, 3–7 хоногийн өмнө бол 70%-ийг буцаана. Эхлэхээс хамгийн багадаа 1 хоногийн өмнө мэдэгдвэл дараагийн сургалтад нэг удаа үнэгүй шилжинэ. Цуцлалтын нөхцөл

Байгууллагын нэр дээр нэхэмжлэх авах боломжтой. Дэлгэрэнгүй

Оролцогчид ширээн дээрх дасгалыг хамтран хийж, инээлдэж буй мөч

Танд тохирох уу?

Тухайн үеийн нэг сэдвээр зохион байгуулдаг богино хэлбэрийн нээлттэй сургалт.

  • Ажил дээрээ тулгарч буй тодорхой нэг асуудалд шууд хэрэглэх арга хайж буй бол
  • Багийн уур амьсгал, хамт олны харилцаа, борлуулалт, үйлчилгээ зэрэг сэдвээр ур чадвараа ахиулахыг хүсэж буй бол
  • Бүтэн өдрийн сургалтад цаг гаргахад хэцүү ч танхимд бодит дадлага хийж суралцмаар байгаа бол

Төгсөөд юу өөрчлөгдөх вэ

  • Нэг сэдвийг сонгож, богино хугацаанд гүнзгийрүүлэн судлах
  • Танхимд дадлагажиж, сурсан аргаа ажил дээрээ шууд туршиж үзэх
  • Ажлын байранд тулгарч буй тодорхой асуудалд хэрэглэх арга барил авах
  • Багийн уур амьсгал, харилцаа, борлуулалт, үйлчилгээний сэдвээс өөрт хэрэгтэйг нь сонгох

Хичээл хэрхэн явагддаг вэ

Воркшопын сэдэв удаа бүрд өөр байна. Өмнө зохион байгуулагдсан сэдвүүд: Ажлын байран дахь сөрөг уур амьсгалыг даван туулах нь · Ажлын байран дахь ялгаатай байдал ба багийн ажиллагаа · Багийн хэцүү гишүүдтэй харилцах нь · Сэтгэл зүтгэлтэй ажилтныг бий болгох нь · Борлуулалтын воркшоп: Cross and Up Selling · Борлуулалтын юүлүүр ба зорилтот төлөвлөгөө. Ойрын воркшопын сэдвийг хуваарийн хэсгээс харна уу.

Үнэд юу багтсан

  • 3 цагийн танхимын дадлага (нэг удаагийн уулзалт)
  • Сургалтын материал
  • Дараагийн воркшопт нэг удаа үнэгүй шилжих боломж (нөхцөлтэй)
  • Байгууллагын нэр дээр нэхэмжлэх

Байгууллагадаа захиалах

Энэ хөтөлбөрийг байгууллагынхаа зорилго, хуваарьт тохируулан дотооддоо зохион байгуулах боломжтой.

Үнийн санал авах

Танд тохирох эсэхийг хамт шийдье