Сургалтын хөтөлбөрүүд
10 хөтөлбөр7 чиглэлМонгол хэлээр, дадлагад суурилсан
Борлуулалт
Харилцаагаар амжилттай борлуулах нь
Winning with Relationship Selling
Хэрэглэгчийн хэрэгцээг олж, итгэлцэлд суурилсан харилцаа бүтээснээр дахин худалдан авалт, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох борлуулалтын хөтөлбөр.
12 цаг · 3 хичээл · 620,000₮
Энэ чиглэлийн тухай
Эдийн засаг ямар ч байсан борлуулалтын баг орлогоо нэмэгдүүлэх үүрэгтэй бөгөөд байгууллагын амжилтад асар их хариуцлага хүлээдэг. Хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед борлуулалтын ажилтан богино хугацаанд хүлээн зөвшөөрөл бий болгож, уян хатан шийдлийг шуурхай санал болгож чаддаг байх шаардлагатай. Олон улсад туршигдсан арга техникүүдийг эзэмшиж, харилцаанд суурилсан итгэлцлээр борлуулалтаа өсгөөрэй.
Танд юу өгөх вэ
- Боломжит хэрэглэгчидтэй илүү сайн харилцаа тогтоох
- Хэрэгцээ шаардлагыг нь оновчтой тодорхойлох
- Үнэ хямдруулах бус, үнэ цэн бий болгож борлуулах
- Боломжит хэрэглэгчдийг борлуулалт болгох
- Урт хугацааны ашигтай түншлэл бий болгох
Аль ч хөтөлбөрийг танай байгууллагад, багийн тань сорилтод тааруулан зохион байгуулж болно.
Байгууллагын сургалт захиалахАль нь тохирохыг хамт шийдье
Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот · Зайсан, Улаанбаатар