LEADERS WHO BUILD
Манлайллын курс хөтөлбөрүүд
Бизнесийн хамгийн чухал ур чадваруудыг нэг бол бусдыг үр дүнтэй манлайлах ур чадвар юм. Та ганцаараа биш хүмүүс удирдаж эхлэх тэр мөчөөс л таниас ахисан шатны ур чадваруудыг шаардаж эхэлдэг. Дэлхийн хэмжээний байгууллагуудын удирдлагын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг агуулгуудаар хөтөлбөрүүд маань явагдах болно.
BENEFITS
Манлайллын хөтөлбөрүүд танд хэрхэн туслах вэ?
Сэтгэл зүтгэлтэй ажилтнууд бий болгох
Багийн хамтын ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах
Чадварлаг ажилтнуудаа тогтвортой ажиллуулах
Байгууллагын зорилго, зорилтод хүрэх
Манлайллын ур чадвараа сайжруулаарай
Ямар ур чадвар эзэмших вэ?
– Бусдад урам зориг өгч идэвхжүүлэх
– Сэтгэл зүйн аюулгүй байдал болон харилцан итгэлцэл бий болгох
– Манлайллын соёлыг бий болгох
– Стратегийн сэтгэлгээг нэмэгдүүлэх
– Бизнесийн орчин дахь өөрчлөлтийг удирдан чиглүүлэх
– Байгууллагын соёлоос болон удирдлагаас хүлээх хүлээлтийг тодорхойлох
– Олон талд ялгаатай байдал ба оролцоог дэмжсэн, хамтран ажиллах таатай, сэтгэл зүйн аюулгүй ажлын орчныг бий болгох
– Эрх мэдлийн төвлөрлийг саармагжуулах замаар ажилтнуудаа үр дүнд хөтлөх
– Чадварлаг ажиллах хүчнийг татах, тогтвортой ажиллуулах
– Хүмүүс болон процессоор дамжуулан аливаа зүйлийг хамгийн өндөр стандартаар гүйцэтгэх
CORPORATE SOLUTIONS
Байгууллагад зориулсан шийдэл
Манлайлал нь зөвхөн тодорхой түвшинд хүрсний дараа хэрэг болдог ур чадвар биш. Харин үр дүнтэй хийж чадвал таныг болон байгууллагыг зайлшгүй амжилтад хүргэнэ. Дэйл Карнегигийн манлайллын хөгжлийн курс хөтөлбөрүүд нь удирдагчийн хөгжлийн тодорхой үе шатууд болон үе шат бүрт амжилтанд хүрэхэд шаардлагатай ур чадваруудыг олгодог.
Багийн хамгийн чадварлаг нөөц бололцоо ихтэй гишүүнийг тушаал дэвшүүлэх гэж байгаа бол юуны өмнө хүн хоорондын харилцааны ур чадвар болон өөртөө итгэх итгэлийг нь өсгөх хэрэгтэй.
Шинэ удирдлагаууд ажлаа өөрөө хийхээ зогсоож удирдаж эхлэхэд шат руу шилжихэд нь тусламж хэрэгтэй байдаг. Манлайллын хөгжлийн энэ үе шатанд эрх мэдлээ зөв ашиглах, өөрийгөө удирдах, бусдыг хөгжүүлэх, хариуцлагатай байх зэрэг чадварууд орно.
Туршлагатай удирдлагууд ажилтнуудынхаа дотоод нуугдмал давуу талыг нь ил гаргаж хөгжүүлэх замаар байгууллагаа амжилтад хөтлөдөг. Ингэхдээ тэд өөрсдийн үүрэг хариуцлагын хүрээнд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх “дараагийн түвшний” чадамжид анхаарлаа төвлөрүүлдэг. Эдгээр ур чадварт: өөрчлөлтийн үеийн манлайлал, багийн доторх сэтгэл зүйн аюулгүй байдал, инноваци гэх мэт орно.