ХУВЬ ХҮН БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ СОРИЛ
ӨӨРИЙН УР ЧАДВАРАА ОНИЛ
Өөрийгөө болон баг хамт олноо хамгийн шилдэг үр дүнд хүргэхийн тулд тэсвэр хатуужилтэй бас уян хатан байх хэрэгтэй.
Тийм учраас Дэйл Карнегийн хамт олон танд өөрийгөө үнэлэх ур чадварын үнэлгээний тестийг бэлдлээ. Өөрийгөө таньж мэдсэнээр өөрийн арга барилыг үнэлж, шинжилж, сайжруулах боломжтой орон зайг олж таньж, давуу талаа улам хөгжүүлэх боломж олгодог билээ.
Танай байгууллага бүтээлч байдлыг хэр дэмждэг вэ? Бүтээлч байдал бол шинэ санаа, инновацийн үндэс суурь юм. Дэйл Карнегид бид өөрийн болон бусдын судалгаа, мэдээлэл дээр үндэслэн ажлын байран дахь бүтээлч байдал, инновацийг дэмждэг чухал хүчин зүйлсийг олж таньсан билээ. Хэрвээ та байгууллагаа энэ чиглэлд хэр үр дүнтэй байгааг танихыг хүсвэл энэхүү өөрийгөө үнэлэх тестийг туршаарай.
Байгууллагын хурдтай байдал гэдэг нь үйлчлүүлэгч, бизнесийн орчинд хурдтай хувьсан өөрчлөгдөж буй шаардлагад нийцэхийн тулд мэдээлэл цуглуулж, мэдээлэл дээр суурилан хурдтай шийдвэр гарган, өөрчлөлтийг хэрэгжүүлэх чадварыг хэлдэг.
Хэрвээ та байгууллагаа огцом өөрчлөлтөд бэлэн эсэхийг тодорхойлохыг хүсвэл уг тестийг туршиж үзээрэй.
Ажлын орчинд үр дүнтэй харилцаж, манлайлах чадвартай байх нь бизнесийн амжилтын түлхүүр хүчин зүйл юм. Манлайлагч хүн аливаа үйлдлийг хийхээс өмнө сайтар бодож тунгааж, ажил хэрэгч харилцахыг мэддэг. Та өөрийгөө манлайлах чадвартай эсэхээ мэдэхийг хүсвэл доорх тестийг туршиж үзээрэй.
Бизнесийн чухал ур чадваруудын тоонд илтгэх, ярих ур чадвар, бусдад нөлөөлөх нөлөөллийн буюу манлайллын ур чадвар, харилцааны ур чадвар болоод стресс санаа зовнилоо хэрхэн шийдвэрлэж, гүйцэтгэлээ өндөр байлгах гээд олон чадварууд байдаг. Хүнтэй харилцах хэв маягаа таньснаар та өөрийн сул талаа засч, давуу талаа илүү хөгжүүлэх боломжтой болох юм.