Management Skills for New Managers and Supervisors
Шинэ менежер, супервайзоруудад зориулсан менежментийн хөтөлбөр
Таны албан тушаалд дэвшихэд хүргэсэн ур чадварууд тань удирдах албан тушаалд амжилтад хүргэхгүй. Амжилтад хүрэхийн тулд танд бизнесийн болон хүмүүстэй харилцах харилцааны ур чадвар шаардлагатай болно.
Хөтөлбөрийн нэр: Шинэ менежер, супервайзоруудад зориулсан менежментийн хөтөлбөр
Үргэлжлэх хугацаа: 2 хагас өдөр
Нийт: 8 цаг
Өдрүүд: 10 сарын 16, 23
Цаг: 14:00 – 18:00
Хөтөлбөрийн нэр: Шинэ менежер, супервайзоруудад зориулсан менежментийн хөтөлбөр
Үргэлжлэх хугацаа: 2 хагас өдөр
Нийт: 8 цаг
Өдрүүд: 11 сарын 14, 21
Цаг: 14:00 – 18:00
Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
Хэн оролцох вэ?
Шинээр удирдах албанд томилогдсон шинэ удирдлага, supervisor-ууд оролцох боломжтой. Мөн өөрийн карьераа удирдах түвшний менежерт бэлтгэж байгаа хүн бүрт зориулав.
Юу сурах вэ?
Ажилтнаас менежер лүү амжилттай шилжих
Үр дүнтэй харилцах
Бүтээмжийг нэмэгдүүлэх, көүчинг хийх
Багийнхаа гишүүдийг чадвараа дээшлүүлэхэд нь урамшуулах
Мэргэжлийн ур чадвараа сайжруулах
Багтаа өөрийн байр суурийг зөвөөр ойлгуулах
Үр дүнтэй шийдвэр гаргах
Зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэх
Удирдлага болон багийнхаа итгэлийг олж авах
Цагаа үр дүнтэй зохицуулах
Хурал уулзалтын бүтээмжийг өндөр байлгах
Шинэ удирдлагын нийтлэг гаргадаг 10 алдаанаас зайлсхийх
Яагаад сурах хэрэгтэй вэ?
Та тушаал дэвшсэн бол одоо бүх зүйл өөрчлөгдөнө. Таныг одоогийн албан тушаал хүртлээ дэвшихэд хүргэсэн ур чадварууд тань удирдах албан тушаалд амжилтад хүргэхгүй. Амжилтад хүрэхийн тулд танд бизнесийн болон хүмүүстэй харилцах харилцааны ур чадвар шаардлагатай болно.
Төгсөгчид ямар тустай вэ?
Дэйл Карнегийн энэхүү түргэвчилсэн хөтөлбөрөөр та гайхалтай дүр дүнд хүрэх бүхий л зүйлийг сурах боломжтой. Мэдээж хэрэг та төлөвлөх зохион байгуулах, удирдах, хүмүүс хоорондын харилцааг бий болгох талаар хангалттай мэдэж авна. Харин та энэхүү хөтөлбөрт оролцож хамт аиллаж буй ажилтныхаа ажилдаа хандах сэтгэл зүтгэлийг нэмэгдүүлэх, өөртөө итгэлтэйгээр манлайлах боломжтой ажилтнуудаа хамгийн өндөр бүтэмжтэй болгох урам зориг өгөх аргад суралцах болно.
Ямар ур чадвар эзэмших вэ?
Ажилтнаас менежерт шилжих: Ажилтнаас менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар ойлголттой болох, Шинэ менежер супервайзоруудад гардаг нийтлэг алдаанаас сэрэмжлэх, Ажилтнуудыг урам зоригтой болгодогт суралцах
Эерэг харилцаа бий болгох: Итгэлцэл төрүүлэх, итгэл хүндлэл хүлээх арга замуудыг тодорхойлох, Эерэг харилцаа тогтоох үйл явцыг дадлагажуулах, ХАрилцан ялагч байх аргыг эзэмшиж, зөрчлийг шийдвэрлэх, Чин сэтгэлийн талархал илэрхийлэх аргыг хэрэгжүүлэх
Шинэ менежерийн эзэмших ёстой чухал ур чадвар: Төсөл төлөвлөх үйл явцыг хэрэгжүүлэх, Зорилго болон хүлээлтийг тодорхойлж, тодорхой ойлгуулах, Үр дүнтэй уулзалт хийх стратеги боловсруулах, Цагийг үр дүнтэй удирдах зарчмуудтай эргэн танилцах
Ажилд авах, көүчинг хийх, гүйцэтгэлийг удирдах: Ажилд авах, халах хууль зүйн орчны талаар суурь мэдлэгтэй болох, Эс гүйцэтгэлийн шалтгаануудыг олж, шийдвэрлэх арга замыг хэрэгжүүлэх, Гүйцэтгэл сайжруулах көүчингийн арга барилыг тодорхойлох, Үр дүнтэй гүйцэтгэлийн үнэлгээ хийх үйл явцтай танилцах

Миний хувьд маш олон төрлийн сургалтад сууж мэдлэг, мэдээлэл чадвараа нэмэгдүүлэхийг эрмэлздэг төрлийн хүн. Ихэнх сургалтаас онолын мэдлэг хуримтлуулж аваад ашиглахгүй байсаар байгаад нэг л мэдэхэд мартчихсан байдаг. Дэйл карнегийн Leadership training сургаалтанд суугаад мэдэж авсан мэдлэгээ туршиж үзээд хийж үзээд чадвар болгоод танхимаас авч гараад хэрэгжүүлж чадаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Одоо ойр дотнынхоо бүхий л хүмүүст энэ сургалтын төвд заавал сууж үзээ гэж нүүр бардам санал болгодог шүү. Баярлалаа