Шинэ менежер, супервайзоруудад зориулсан менежментийн хөтөлбөр Management Skills for New Managers and Supervisors

Таныг дэвшихэд хүргэсэн ур чадвар удирдах албан тушаалд хүрэлцэхгүй

Зөвлөхтэй ярих: +976 7000 0330

Хөтөлбөрийн гол мэдээлэл

Дараагийн сургалт
10.13–10.14
Үнэ
550,000₮
Нийт цаг
8 цаг
Хугацаа
2 хичээл
Хэлбэр
Танхим
Хэл
Монгол

Дараагийн сургалт

2026.10.13 – 2026.10.14

Бүртгэл өнөөдөр хаагдана

Байршил
Фидес цамхаг, 802 тоот
Үнэ550,000₮

Цуцлалт: эхлэхээс 7+ хоногийн өмнө бол төлбөрийг бүрэн, 3–7 хоногийн өмнө бол 70%-ийг буцаана. Эхлэхээс хамгийн багадаа 1 хоногийн өмнө мэдэгдвэл дараагийн сургалтад нэг удаа үнэгүй шилжинэ. Цуцлалтын нөхцөл

Байгууллагын нэр дээр нэхэмжлэх авах боломжтой. Дэлгэрэнгүй

Бусад огноо (1)
Сургагч багш дэлгэцийн өмнө тайлбарлаж, оролцогчид ширээ тойрон сууж буй сургалтын танхим

Танд тохирох уу?

Шинээр удирдах албанд томилогдсон менежер, супервайзоруудад менежментийн үндсэн ур чадварыг эзэмшүүлэх түргэвчилсэн хөтөлбөр.

  • Шинээр менежер, супервайзороор томилогдож, анх удаа баг удирдаж буй бол
  • Ажлаа өөрөө хийхээс илүү бусдыг урамшуулж, багаараа үр дүнд хүрэх шаардлагатай болсон бол
  • Хуучин хамт ажиллагсдаа удирдах болж, тэдний итгэл, хүндлэлийг хүлээхийг хүсэж буй бол
  • Удирдах албан тушаалд дэвшихэд бэлдэж буй бол

Төгсөөд юу өөрчлөгдөх вэ

  1. 01

    Удирдах үүрэгт шилжих

    Ажилтнаас менежер рүү шилжих үеийн ур чадварыг эзэмшиж, шинэ менежерийн нийтлэг алдаанаас сэрэмжилнэ.

  2. 02

    Итгэлцэл бий болгох

    Итгэлцэл, хүндлэлд суурилсан эерэг харилцаа тогтоож, зөрчлийг харилцан ялагч байх зарчмаар шийднэ.

  3. 03

    Ажлаа цэгцтэй удирдах

    Зорилго, хүлээлтээ тодорхой болгож, үр дүнтэй шийдвэр гаргах, цаг болон хурал уулзалтаа зөв удирдах чадвар эзэмшинэ.

  4. 04

    Гүйцэтгэлийг дээшлүүлэх

    Багийнхаа гишүүдэд урам зориг өгч, көүчингийн арга барилаар тэдний чадвар, гүйцэтгэлийг сайжруулна.

Хөтөлбөрийн агуулга

  1. 01

    Ажилтнаас менежерт шилжих

    Ажилтнаас менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар ойлголттой болох; шинэ менежер, супервайзоруудад гардаг нийтлэг алдаанаас сэрэмжлэх; ажилтнуудыг урам зоригтой болгодог аргад суралцах.

  2. 02

    Эерэг харилцаа бий болгох

    Итгэлцэл төрүүлэх, итгэл хүндлэл хүлээх арга замуудыг тодорхойлох; эерэг харилцаа тогтоох үйл явцыг дадлагажуулах; харилцан ялагч байх аргыг эзэмшиж, зөрчлийг шийдвэрлэх; чин сэтгэлийн талархал илэрхийлэх аргыг хэрэгжүүлэх.

  3. 03

    Шинэ менежерийн эзэмших ёстой чухал ур чадвар

    Төсөл төлөвлөх үйл явцыг хэрэгжүүлэх; зорилго болон хүлээлтийг тодорхойлж, тодорхой ойлгуулах; үр дүнтэй уулзалт хийх стратеги боловсруулах; цагийг үр дүнтэй удирдах зарчмуудтай эргэн танилцах.

  4. 04

    Ажилд авах, көүчинг хийх, гүйцэтгэлийг удирдах

    Ажилд авах, халах хууль зүйн орчны талаар суурь мэдлэгтэй болох; эс гүйцэтгэлийн шалтгаануудыг олж, шийдвэрлэх арга замыг хэрэгжүүлэх; гүйцэтгэл сайжруулах көүчингийн арга барилыг тодорхойлох; үр дүнтэй гүйцэтгэлийн үнэлгээ хийх үйл явцтай танилцах.

Бүх огноо

  • 2026.10.13 – 2026.10.14

    Танхим · 8 цаг · Фидес цамхаг, 802 тоот

  • 2026.11.13 – 2026.11.14

    Танхим · 8 цаг

Үнэд юу багтсан

  • 8 цагийн танхимын дадлага (2 хагас өдөр)
  • Сургалтын материал
  • Dale Carnegie-гийн төгсөлтийн гэрчилгээ
  • Дараагийн огноонд нэг удаа үнэгүй шилжих боломж (нөхцөлтэй)
  • Байгууллагын нэр дээр нэхэмжлэх

Байгууллагадаа захиалах

Энэ хөтөлбөрийг байгууллагынхаа зорилго, хуваарьт тохируулан дотооддоо зохион байгуулах боломжтой.

Үнийн санал авах

Танд тохирох эсэхийг хамт шийдье