Удирдагч хүн өөрийнхөө төлөө манлайлдаггүй

January 1, 2024 Admin Comments Off

Удирдагч хүн өөрийнхөө төлөө манлайлдаггүй. Харин өөрийг нь дагаж буй хүмүүсийн хэрэгцээнд үйлчлэх нь тэдний манлайллын тэргүүн зорилго юм. Өөрөөр хэлбэл багийн хамтын ажиллагаа болон ажилтнуудын энгэйжментийг идэвхжүүлэх нь тэдний үндсэн үүрэг. АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны аваргын олон тоглолтод ялагч болсон сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч Фил Жаксоны хэлсэн “Багийн гишүүн нэг бүр багийн хүч, баг нь тэдний хүч болдог юм” гэсэн алдартай үг бий. Бид хувь хүнийг дасгалжуулдаг. Учир нь хувь хүний болоод багийн амжилт нь хамтын амжилтыг бий болгодог. Удирдагч байна гэдэг та өөрийнхөө төлөө биш, харин бусдын төлөө ажиллахын нэр юм.

Бусдыг чухалчилдаг удирдагч үүрэг даалгавар өгч, хэрэгжүүлэхээс илүү өөрчлөлтийг авчирдаг. Өөрчлөлт бол амархан хийх зүйл биш. Ухаалаг удирдагч өөрчлөлтийг нэг удаагийн зүйл биш, урт хугацааны үйл явц гэж хардаг. Фэйсбүүк анхандаа зөөврийн төхөөрөмжид уншуулан, ашиглахад хэтэрхий удаан платформ байв. Гэвч боломж байгааг олж харсан компанийн удирдлагууд бүгдийг нэг дор багтаасан платформ байгуулахаар шийдэж, гар утсанд суурилуулсан бөгөөд, тохируулга хийхийн тулд платформын ажиллагааг зогсоох шаардлагагүй болгожээ. Ийнхүү тэсрэлт хийснийхээ дараа тэд “За гар утсан дээр ажиллуулж болдог боллоо. Одоо дараагийн ажил юу вэ?” гэж асуугаагүй. Учир нь тэд үүнийг нэг удаа биелүүлдэг зорилго биш харин байнгын хувьсах үйл явц болохыг ойлгож байв.

Бусадтай гар нийлэн ажилладаг удирдагчтай газар зөрчил, маргаан бус харин хамтран ажилладаг соёл бүхий орчин бий болдог.

Эцэст нь бусдыг чухалчилдаг удирдагч заавар, чиглүүлэг өгдөг. Энэ нь хүмүүст юуг, яаж хийхийг алхам тутамд нь заана гэсэн үг огт биш. Харин хэрэгтэй үед нь тусалж, багийн зорьж буй зорилго, амжилтын талаарх гайхалтай алсын харааг нь бусадтайгаа хуваалцахыг хэлнэ.

Эх сурвалж: 

“Дэйл Карнегий & Ассошиетс”-ээс гаргасан “Lead” буюу “Манлайл” цоо шинэ номын хэсгээс орууллаа. (Тун удахгүй номын дэлгүүрүүдээр зарагдаж эхэлнэ)