INSPIRING PRESENTERS

Ахисан түвшний илтгэлийн курс хөтөлбөр

Илтгэлийн ур чадвар бол хүний карьерийн туршид байнга сорилтод оруулж байдаг ур чадвар юм. Хүн амьдралынхаа туршид бусдад санаа бодлоо ойлгуулах, илтгэл тавих, танилцуулга хийх, хурал уулзалт хийх гээд олон удаа бусдын өмнө бай санаа бодлоо илэрхийлэх шаардлага гардаг. Дэйл Карнегийн анхлан санаачилсан илтгэх урлагийн энэхүү хөтөлбөр танд хүчирхэг илтгэгч болох арга техникүүдийг эзэмшүүлэх болно.

BENEFITS

Илтгэлийн хөтөлбөрүүд танд хэрхэн туслах вэ?

Өөрийгөө ойлгомжтой, итгэлтэйгээр илэрхийлэх

Үр дүнтэй илтгэлийн бүтэцтэй болох

Яриандаа автуулж, оролцоог дэмжих

Урам зориг өгч, үйлдэлд хөтлөх ур чадвар

Илтгэх ур чадвараа сайжруулаарай​

Дэйл Карнегигийн илтгэх ур чадварын хөтөлбөрүүд нь таны ярианы онцлог хэв маяг дээр суурилж улам сайжруулан илүү хүчтэй, илүү үр дүнтэй илтгэх ур чадварыг олгоно.

Ямар ур чадвар эзэмших вэ?

– Илүү тайван, өөртөө итгэлтэй ярих

– Яриандаа түүх өгүүлэх аргыг ашиглан хүргэх санаагаа сонсогчдынхоо ой тойнд тод үлдээх

– Яриад эхлэхэд л хүмүүс анхаарлаа хандуулж сонсохыг хүсдэг болох

– Өөрийн санаагаа хүчтэй ойлгуулж хүлээн зөвшөөрөл бий болгоод бусдад нөлөөлөх

– Бодит, итгэл төрүүлэм дүр төрхийг бий болгох

– Мэргэжлийн түвшинд илтгэлийг төлөвлөх, бэлтгэх

CORPORATE SOLUTIONS

Байгууллагад зориулсан шийдэл

Дэйл Карнеги “Ямар ч хүн илтгэх ур чадварт суралцах бүрэн боломжтой” гэж үздэг. Хүн бүрийн хувьд карьерийн турш олны өмнө илтгэх, тайлан төсөл, танилцуулах шаардлага гарах нь олонтоо.

Тэгвэл хэний ч өмнө, хэдэн ч хүний урд, мөн ажил хэргийн уулзалтад маш товч, тодорхой, өөртөө итгэлтэйгээр, хүчтэй үр нөлөөтэй ярьж алга ташилтаар дүүрэн өөрийн санаагаа танилцуулах ур чадварыг энэ хөтөлбөрийн дараа эзэмшсэн байх болно.

Энэхүү хоёр өдөр үргэлжлэх трэйнингийн хугацаанд оролцогчид маань хамгийн багадаа долоон удаа бусдын өмнө илтгэх бөгөөд энэ үйл явцыг дүрс бичлэгт буулган, тусгай мэргэжилтэн үнэлгээ өгч, ганцаарчилсан көучинг хийх болно.

Нэг ангид цөөн хүн суух бөгөөд, оролцогчдыг хурдан хугацаанд эрчимтэйгээр сурч дадлагажин, гайхалтай үр дүнд хүрэх боломжийг манай сургалтын орчин болон трэйнингийн арга арил танай байгууллагын ажилтнуудад олгох болно.