SALES AND CUSTOMER SERVICE TRAINING

Борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний курс хөтөлбөр

Эдийн засаг ямар ч байсан борлуулалтын баг борлуулалт хийж орлого нэмэгдүүлэх үүрэгтэй бөгөөд байгууллагын амжилтанд асар их үүрэг хариуцлага хүлээдэг. Гэвч борлуулалтын ажилтнуудын 55% нь амжилтанд хүрэх зохих ур чадваргүй байдаг. Хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед борлуулалтын ажилтан богино хугацаанд хүлээн зөвшөөрөл бий болгон уян хатан шийдлийг хурдан олж санал болгох чадвартай байх хэрэгтэй.

BENEFITS

Борлуулалтын хөтөлбөрүүд танд хэрхэн туслах вэ?

Боломжит хэрэглэгч нартай илүү сайн харилцаа тогтоох

Үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгч бий болгох

Хэрэгцээ шаардлагыг нь оновчтой тодорхойлох

Боломжит хэрэглэгчдийг борлуулалт болгох

Борлуулалтын ур чадвараа сайжруулаарай

Ямар ур чадвар эзэмших вэ?

– Борлуулалт өсгөх сэтгэлгээг хөгжүүлэх

– Борлуулалтын боломжийг нээхийн тулд тохирсон асуулт асуух

– Үнэ хямдруулах замаар бус, харин үнэ цэн бий болгож борлуулалт хийх

– Урт хугацааны ашигтай түншлэлийг бий болгох 

– Нөхцөл байдлыг гартаа авч борлуулалтыг хурдан хаах

– Бүтээлч байдлаар борлуулалтын үйл явцыг хянах

– Тогтвортой борлуулалтын гүйцэтгэлийг бий болгох

– Танилыг хүрээгээ тэлж борлуулалт хийх.

Олон нийтэд зарлагдсан өдрүүд

Борлуулалтын курс хөтөлбөр

Winning with Relationship Selling

Хөтөлбөрийн нэр: Харилцаагаар амжилттай борлуулах нь

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр 

Өдрүүд: 4 сарын 20, 21 болон 27нд

Цаг: 09:00 – 18:00

Хэрэглэгчийн үйлчилгээний курс хөтөлбөр

Outstanding Customer Service

Хөтөлбөрийн нэр: Үйлчилгээний чанараа сайжруулах ур чадварууд

Үргэлжлэх хугацаа: 2 хагас өдөр 

Өдрүүд: 2 сарын 23, 23нд

Цаг: 14:00 – 18:00

CORPORATE SOLUTIONS

Байгууллагад зориулсан шийдэл

Борлуулалтын цогц ур чадварыг олгох:

Онлайн худалдан авалт өндөр хөгжсөн эрин үед бид амьдарч байна. Хуучны борлуулалтын арга барил өмнөх шигээ үр дүнтэй байхаа больсон. Тиймээс олон арван жилийн туршид туршигдсан бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд тохируулан сайжруулсан борлуулалтын арга техникийг байгууллагадаа нэвтрүүлэх хэрэгтэй.

Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах:

Ажилтан болон үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа, уулзалт бүр нийт үйлчлүүлэгчийн тоонд нөлөөлөөд зогсохгүй, хэрэглэгчийн үйлчлгээний ур чадвар сайтай ажилтнууд илүү их үнэ цэнийг мэдэрч, тогтовротой ажилладаг. Дэйл Карнегийн хэрэглэгчийн үйлчилгээний хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд үйлчлүүлэгчиддээ үргэлж эерэг сэтгэгдэл үлдээх арга барилд бүрэн суралцсан байдаг.