ORGANIZATIONAL DEVELOPMENT
Байгууллагын соёл
Чадварлаг хүний нөөцийн дутагдалтай байгаа энэ үед байгууллагууд хүнээ дээдэлсэн эерэг соёлыг хөгжүүлэн тогтвортой ажлын байрыг бий болгох боломжтой . Соёл нь тухайн байгууллагын амжилтын үндэс суурь болдог бөгөөд ажилтнуудын энгэйжмэнт, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ажлын бүтээмж, гүйцэтгэлийн удирдлага, инновац, бүтээлч байдал, нэр хүнд болон эцсийн үр дүнд эергээр нөлөөлдөг.
BENEFITS
Байгууллагын соёлын хөтөлбөрүүд танд хэрхэн туслах вэ?
Ур чадварын болон үр дүнгийн үнэлгээ хийх
Багийн гишүүдийн үүрэг болон хүлээлтийг тодорхойлох
Хэд хэдэн багт үр дүнтэй ажиллах нарийн төлөвлөгөө гаргах
Багаараа амжилтад хүрэх стратеги боловсруулах
Байгууллагын соёлыг хэрхэн төлөвшүүлэх вэ?
Суралцах зүйлс:
– Байгууллагыг амжилтад хүргэхэд шаардагдах хандлага, зан үйл, хэм хэмжээг бий болгох
– Олон талд ялгаатай байдал ба оролцоог дэмжсэн, хамтын ажиллагаа сайн, сэтгэл зүйн аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх
– Байгууллагын хэмжээнд тэсвэр хатуужил, дасан зохицох чадварыг хөгжүүлэх
– Удирдлагуудын анзаараагүй орхисон аюулыг олж илрүүлэх
– Төвөгтэй асуудлын талаар зоригтой яриа өрнүүлэх, илэн далангүй шударга хандах нөхцөл бүрдүүлэх
– Хүчин чармайлтыг, хүч хөдөлмөрийг үр дүн, зорилготой уях
– Хүнээ дээдэлсэн соёлыг цогцлоох
– Сэтгэл зүтгэлтэй ажилтнууд бий болгох
– Байгууллагын бүх түвшинд EQ-г өсгөх
– Суралцах сэтгэлгээг бий болгох. Ингэснээр хамтын хүч, туршлага дээр тулгуурлан сорилт болон асуудлуудыг хялбар шийдвэрлэх боломжтой болох.
– Санагаа илэрхийлэх болон ойлгож сонсох чадваруудыг сайжруулах замаар хүн хоорондын харилцааг үр дүнтэй болгох
CORPORATE SOLUTIONS
Your New Solution for Organizational Development
Дэйл Карнеги Трэйнинг нь баг бүрдүүлэлт, ажилтнуудын энгэйжмэнт өсгөх стратеги боловсруулах болон байгууллагын бүх шатны зорилт, зорилгод хүрэхэд туслах сургалтуудыг явуулдаг. Идэвхтэй баг бүрдүүлэх, ажилтнуудаа татан оролцуулах, хөгжүүлэх болон бусад сургалтын модулиудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл та бидэнтэй холбогдоорой.