COACHING SERVICE & COURSES

Ганцаарчилсан Көүчингийн үйлчилгээ

Дэйл Карнеги & Ассошиэт 100 гаруй жилийн турш хувь хүн байгууллагуудад сургалт хөтөлбөрүүдээрээ дамжуулан бодит өөрчлөлтүүдийг хийхэд нь тусалсан арвин туршлагатай. Дэйл Карнеги Трэйнингийнхээ хүрээнд көүчингийн танхимын сургалтууд санал болгодог байсан бол 2023 оноос эхлэн "Дэйл Карнеги Көүчинг" хэмээх цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн. Тодруулбал, анхан шатны удирдлагаас гүйцэтгэх түвшний удирдлагууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа Дэйл Карнегийн Көүч нараас ганцаарчилсан көүчингийн үйлчилгээг авах юм.

BENEFITS

Ганцаарчилсан Көүчингийн үйлчилгээ танд хэрхэн туслах вэ?

1:1 Уулзалтууд:
Хувь хүний хэрэгцээг байгууллагын зорилготой уялдуулах

Үнэлгээ:
Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний арга хэрэгслүүд

Хүн төвтэй манлайлал:
Дэйл Карнеги харилцааны арга барилыг харуулах цорын ганц көүчийн шийдэл

Цаг хугацаагаар шалгарсан арга зүй:
Гүйцэтгэлийн тогтвортой өөрчлөлтөд хүргэх арга барил

Яагаад Көүчингийн үйлчилгээ гэж?

Дэйл Карнегийн манлайллын көүчинг нь танд одоо хэрэгтэй байгаа бизнесийн үр дүн, мөн ирээдүйн амжилтад хөтлөх хувь хүний өөрчлөлтийг бий болгоход чиглэнэ.

Удирдлагын хөгжлийг байгууллагын зорилтуудтай уялдуулснаар оролцогчид гүйцэтгэлийн өөрчлөлт хийх, санал хүсэлтээр баялаг орчинг үүсгэнэ. Удирдлагууд эерэг зан төлөвшлийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн хандлага, арга барилын талаар үнэ цэнтэй ойлголт олж авдаг. Дэйл Карнегийн көүч нар удирдагчдыг бусадтай хамтран ажиллахад нь туслах, оролцоог нэмэгдүүлэх, илүү шинэлэг, уян хатан баг бүрдүүлэхэд туслах мэргэжилтнүүд юм.

Дэйл Карнегийн арга барил нь байгууллагын зорилгыг хувь хүний хэрэгцээтэй холбоход чиглэгдэж, хэмжигдэхүйц үр дүнг санал болгоно.

Ямар үр дүн гарах вэ?

Хэмжигдэхүйц үр дүн: Удирдах ажилтан бүрийн зорьж буй үр дүнд хүрэхэд нь туслаж чадахуйц көүчийг Дэйл Карнегийн Көүч бэлтгэх нарийн процессийн дагуу бэлтгэдэг. Ингэснээр тогтвортой үр дүн, чанарын шаардлага хангадаг.

Бидний көүчингийн шийдэл: Стратегийн үйл явцыг хөнгөвчлөхөд анхаарлаа хандуулах Дэйл Карнегийн хандлага нь байгууллагын зорилгыг хувь хүний хэрэгцээтэй холбоход чиглэгдэж, хэмжигдэхүйц үр дүнг онцолж өгдөг.

Үнэ цэнэ: Манай көүчингийн шийдлүүд нь стратеги болон үйл явцыг өөрчлөх замаар өөрчлөлтийг амжилттай хэрэгжихэд чиглэгддэг. Аливаа өөрчлөлт амжилтад хүрэх эсвэл бүтэлгүйтэх эсэхийг тодорхойлох гол хүчин зүйл бол сэтгэлзүйтэй хэрхэн ажиллахаас хамаардаг.

Бидний онцлог: 100 гаруй жилийн хугацаанд туршигдсан арга барилыг эзэмшсэн көүч нар дэлхийн аль ч өнцөг булан бүрээс танд хандан тогтвортой үр дүнг санал болгоно. Байгууллагын амжилтад хамаатай хүн бүрийг хүчирхэгжүүлснээр хамт олон хүссэн үр дүн, ялалтыг гарцаагүй байгуулдаг гэдгийг баталсаар ирсэн бөгөөд бид энэ амжилтад хүргэх түнш нь байсаар ирсэн билээ.

DALE CARNEGIE COACHING

Көүчингийн үйлчилгээний 3 төрлийн шийдэл

Гүйцэтгэх удирдлагын көүчинг

Executive Coaching

Соёлыг бий болгох, сэтгэлзүйгээ удирдах, авхаалж ба уян хатан байдал

Хувьсан өөрчлөгддөг ажлын байрыг удирдан чиглүүлэх, соёлыг бий болгох, хамт олноо татан оролцуулахад шаардлагатай ур чадваруудыг эзэмших удирдлага, захирал, менежерүүдэд зориулсан хөтөлбөр. Байгууллагын стратегийн хүрээнд бие даасан удирдлага болон түүний багийнханд анхаарал хандуулах ажил эрчимтэй байдаг. Багийг удирдаж, хэмжигдэхүйц үр дүнд хүрэхэд шаардлагатай зөв хандлага, ур чадварыг тодорхойлно.

Байгууллагын гүйцэтгэл сайжруулах манлайллын көүчинг

Leadership Coaching for Organizational Performance

Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, багийг хүчирхэгжүүлэх, урам зориг өгөх

Стратеги, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг өөрчлөлтийг удирдах менежерүүдэд зориулсан хөтөлбөр. Манлайллын көүчинг нь манлайллын ур чадвар хандлагыг нэмэгдүүлэх, удирдлагын багийн сорилт бэрхшээл, нөхцөл байдлыг шийдвэрлэх боломж олгоно.

Гүйцэтгэлийн көүчинг

Performance Coaching

Тогтвортой, өсөлттэй, алхам алхмаар амжилтаа ахиулах

Сургалт зохион байгуулсны дараа үр өгөөжөө нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр. Хувь хүмүүс сургалтаар олж авсан мэдлэгээ ур чадвар болгон хувиргах, үр дүнгээ хадгалахын зэрэгцээ сорилт бэрхшээлийг даван туулах, ахиц дэвшил, манлайлах боломжийг олгох замаар суралцах аяллаа үргэлжлүүлнэ.

Coaching Course

Көүчингийн курс хөтөлбөр

Дэйл Карнеги Трэйнингийн зүгээс көүчингийн ур чадвар олгох курс хөтөлбөрүүдийг хувь хүн болон байгууллагуудад зориулан зохион байгуулдаг. Энэхүү хөтөлбөрөөр мэргэжлийн түвшинд бусдыг чиглүүлж зөвлөх, сурган дадлагажуулах олон чухал көүчингийн арга барилыг эзэмшиж, бусдад хүлээн зөьшөөрөгдсөн маналайлагч болох ур чадвараа цогцоор нь хөгжүүлэх боломжтой.

КӨҮЧИНГИЙН УР ЧАДВАР

Көүчинг нь 2023 оны манлайллын хамгийн чухал ур чадваруудын нэгээр тодорсон бөгөөд хүн төвтэй соёлтой байгууллагын удирдах түвшний ажилтнуудад зайлшгүй шаардлагатай ур чадвар гэж үздэг. 

ГҮЙЦЭТГЭЛ ӨГСӨХ ШИЛДЭГ АРГА

Дэйл Карнегийн энэхүү хөтөлбөр нь ажилтан бүрийг хамгийн боломжит богино хугацаанд хүрэхийг хүссэн цэгт нь хүрэхэд туслах ур чадваруудыг оролцогчдод эзэмшүүлэхэд чиглэнэ. Ажилтнуудынхаа нуугдмал чадваруудыг олж нээн хөгжүүлсэнээр тухайн ажилтны бүтээмж, гүйцэтгэл сайжирч цаашлаад баг хамт олны зорилгод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Хүн төвтэй соёлыг бий болгоход көүчингийн арга барил чухал үүрэг гүйцэтгэдэг тул харилцахад хүндрэлтэй гэж тооцогддог ажилтнууд ч хүртэл энэхүү көүчингийн аргуудад эерэгээр хандах болно.