ORGANIZATIONAL DEVELOPMENT

Байгууллагын соёл

Чадварлаг хүний нөөцийн дутагдалтай байгаа энэ үед байгууллагууд хүнээ дээдэлсэн эерэг соёлыг хөгжүүлэн тогтвортой ажлын байрыг бий болгох боломжтой . Соёл нь тухайн байгууллагын амжилтын үндэс суурь болдог бөгөөд ажилтнуудын энгэйжмэнт, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ажлын бүтээмж, гүйцэтгэлийн удирдлага, инновац, бүтээлч байдал, нэр хүнд болон эцсийн үр дүнд эергээр нөлөөлдөг.

BENEFITS

Байгууллагын соёлын хөтөлбөрүүд танд хэрхэн туслах вэ?

Ур чадварын болон үр дүнгийн үнэлгээ хийх

Багийн гишүүдийн үүрэг болон хүлээлтийг тодорхойлох

Хэд хэдэн багт үр дүнтэй ажиллах нарийн төлөвлөгөө гаргах

Багаараа амжилтад хүрэх стратеги боловсруулах

Байгууллагын соёлыг хэрхэн төлөвшүүлэх вэ?

Суралцах зүйлс:

– Байгууллагыг амжилтад хүргэхэд шаардагдах хандлага, зан үйл, хэм хэмжээг бий болгох

– Олон талд ялгаатай байдал ба оролцоог дэмжсэн, хамтын ажиллагаа сайн, сэтгэл зүйн аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх

– Байгууллагын хэмжээнд тэсвэр хатуужил, дасан зохицох чадварыг хөгжүүлэх

– Удирдлагуудын анзаараагүй орхисон аюулыг олж илрүүлэх

– Төвөгтэй асуудлын талаар зоригтой яриа өрнүүлэх, илэн далангүй шударга хандах нөхцөл бүрдүүлэх

– Хүчин чармайлтыг, хүч хөдөлмөрийг үр дүн, зорилготой уях

– Хүнээ дээдэлсэн соёлыг цогцлоох

– Сэтгэл зүтгэлтэй ажилтнууд бий болгох

– Байгууллагын бүх түвшинд EQ-г өсгөх

– Суралцах сэтгэлгээг бий болгох. Ингэснээр хамтын хүч, туршлага дээр тулгуурлан сорилт болон асуудлуудыг хялбар шийдвэрлэх боломжтой болох.

– Санагаа илэрхийлэх болон ойлгож сонсох чадваруудыг сайжруулах замаар хүн хоорондын харилцааг үр дүнтэй болгох

Олон нийтэд зарлагдсан хөтөлбөрүүд

Олон талт ялгаатай байдал ба оролцоо

Diversity and Inclusion: Cultural Awareness and Competency

Хөтөлбөрийн нэр: Олон талт ялгаатай байдал ба оролцоо

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр 

Өдрүүд: 4 сарын 7, 13, 14нд

Цаг: 09:00 – 18:00

Ажил хэрэгч бөгөөд эелдэг байдлаар харилцах нь

How to Communicate with Diplomacy and Tact

Хөтөлбөрийн нэр: Ажил хэрэгч бөгөөд эелдэг байдлаар харилцах нь

Үргэлжлэх хугацаа: 2 бүтэн өдөр 

Өдрүүд: 5 сарын 11, 12нд

Цаг: 09:00 – 18:00

CORPORATE SOLUTIONS

Your New Solution for Organizational Development

Дэйл Карнеги Трэйнинг нь баг бүрдүүлэлт, ажилтнуудын энгэйжмэнт өсгөх стратеги боловсруулах болон байгууллагын бүх шатны зорилт, зорилгод хүрэхэд туслах сургалтуудыг явуулдаг. Идэвхтэй баг бүрдүүлэх, ажилтнуудаа татан оролцуулах, хөгжүүлэх болон бусад сургалтын модулиудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл та бидэнтэй холбогдоорой.

АМЖИЛТ ДЭЭРЭЭС ЭХЭЛДЭГ

Удирдлагуудад маш олон үүрэг хариуцлага, өндөр шаардлагууд төвлөрсөн байдаг. Тэд алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ уялдуулах замаар бизнесээ тууштай босгож хөгжүүлэхийн зэрэгцээ урам зоригоор дүүрэн, идэвхтэй, санаачилгатай, сэтгэл зүтгэлтэй ажилтнуудыг бий болгох хүндхэн үүргийг хүлээдэг. Хэрвээ багийг амжилттай бүрдүүлж чадвал ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, ёс суртахууныг дээшлүүлэн цаашлаад тухайн багууд хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлдэг.

АЖИЛЛАХАД ТААТАЙ БАЙГУУЛЛАГА

Бүх түвшний удирдлагууд багийнхаа гишүүн бүрийг чухал гэдгийг нь мэдрүүлж, танигдаагүй авьяас чадваруудыг нь нэгэн илрүүлж, нэгэн зорилгын доор нэгтгэх ур чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Дэйл Карнегийн хөтөлбөрүүд танай байгууллагад системтэйгээр соёлыг бий болгож улмаар сэтгэл зүтгэлтэй ажилтнууд, ажиллахад тааламжтай орчныг мөн тогтвортой ажлын байрыг бий болгоход тань тусална.