Хүчирхэг илтгэл High Impact Presentations

Ахисан түвшний илтгэлийн хөтөлбөр: хэний ч өмнө товч, тодорхой, итгэлтэй илтгэх нь

Зөвлөхтэй ярих: +976 7000 0330

Хөтөлбөрийн гол мэдээлэл

Дараагийн сургалт
10.16–10.17
Үнэ
990,000₮
Нийт цаг
16 цаг
Хугацаа
2 өдөр
Хэлбэр
Танхим
Хэл
Монгол

Дараагийн сургалт

2026.10.16 – 2026.10.17

Бүртгэл 3 хоногийн дараа хаагдана

Байршил
Фидес цамхаг, 802 тоот
Үнэ990,000₮

Цуцлалт: эхлэхээс 7+ хоногийн өмнө бол төлбөрийг бүрэн, 3–7 хоногийн өмнө бол 70%-ийг буцаана. Эхлэхээс хамгийн багадаа 1 хоногийн өмнө мэдэгдвэл дараагийн сургалтад нэг удаа үнэгүй шилжинэ. Цуцлалтын нөхцөл

Байгууллагын нэр дээр нэхэмжлэх авах боломжтой. Дэлгэрэнгүй

Сургагч багш самбарын дэргэд илтгэж буй сургалтын танхим

Танд тохирох уу?

Хүчирхэг илтгэлийн түлхүүр элемент, зорилгод нийцсэн бүтэц, сонсогчдын анхаарлыг татах аргачлалыг эрчимт дадлагаар эзэмшүүлэх ахисан түвшний хөтөлбөр.

  • Олны өмнө илтгэж байсан туршлагатай, илтгэх ур чадвараа ахисан түвшинд хүргэмээр байгаа бол
  • Ахлах удирдлага, хамт олныхоо өмнө стратегийн саналаа итгэлтэй танилцуулах шаардлагатай бол
  • Санал, бүтээгдэхүүнээ харилцагчдад танилцуулж, тэднийг ятган үнэмшүүлдэг бол
  • Хэвлэл мэдээлэл, олон нийтийн өмнө байгууллагаа төлөөлж үг хэлдэг бол

Төгсөөд юу өөрчлөгдөх вэ

  1. 01

    Итгэл төрүүлэх

    Эерэг анхны сэтгэгдэл төрүүлж, хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй илтгэснээр сонсогчдын итгэлийг олно.

  2. 02

    Ойлгомжтой, нөлөөтэй илтгэх

    Нарийн түвэгтэй мэдээллийг энгийн, логик дараалалтай хүргэж, дуу хоолой, дохио зангаагаа чадварлаг ашиглана.

  3. 03

    Бусдыг үйлдэлд хөтлөх

    Логик ба сэтгэл хөдлөлийг хослуулан сонсогчдоо ятган үнэмшүүлж, тодорхой үйлдэлд уриална.

  4. 04

    Бэрхшээлтэй нөхцөлд тайван байх

    Стресст нөхцөл байдал, асуулт хариултын үеэр ч тайван байж, товч, тодорхой, мэргэжлийн түвшинд харилцана.

Хөтөлбөрийн агуулга

  1. 01

    Эерэг анхны сэтгэгдэл төрүүлэх

    Сургалтын зорилгоо тодорхойлох; сонсогчидтой харилцан ойлголцол бий болгох; мэргэжлийн ур чадвараа харуулах.

  2. 02

    Итгэлцэл бий болгох

    Хүчтэй итгэл төрүүлэх; хүсэл тэмүүлэлтэйгээр илтгэх; өөртөө итгэлтэйгээр чадварлаг харилцах; илтгэлийн агуулгыг нэмэлт баримтаар баяжуулах.

  3. 03

    Нарийн түвэгтэй мэдээлэл танилцуулах

    Нарийн түвэгтэй мэдээллийг энгийн ойлгомжтойгоор хүргэх; мэдээллээ сонирхолтойгоор илтгэх; сонсогчдод тохируулан бэлтгэх; санаагаа логик дараалалтайгаар хүргэх.

  4. 04

    Нөлөөлөх чадвартайгаар харилцах

    Дуу хоолой, дохио зангаа, нүүрний хувирлыг чадварлаг ашиглан чөлөөтэй илтгэх; танил бус мэдээллийг өөрийн болгох; бичгийн мэдээллийг сонирхол татахаар илтгэх; чөлөөт байдлыг хязгаарладаг саад бэрхшээлийг давж гарах.

  5. 05

    Бусдад урам өгч зоригжуулан, үйлдэлд хөтлөх

    Үр дүнтэйгээр илтгэх; сонсогчдыг ятган үнэмшүүлж үйлдэлд хөтлөх; товч тодорхой илтгэх.

  6. 06

    Бэрхшээлтэй нөхцөл байдалд хариу үзүүлэх

    Тайван байж мэргэжлийн чадвараа хадгалах; эерэг бөгөөд товч, тодорхой харилцах; стратегийн чухал саналыг байгууллагын түвшинд танилцуулах; манлайлах чадвараар стресст нөхцөл байдлыг шийдвэрлэх.

  7. 07

    Өөрчлөлт шинэчлэлтэд уриалж, урам зориг өгөх

    Логик сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлийг цогцоор илэрхийлэх; илтгэлийн бүтцийг зөв төлөвлөн сонсогчдын итгэлийг олох; итгүүлэн үнэмшүүлэх чадвартай байх.

Видео

Дарахад YouTube-ийн тоглуулагч ачаална.

Сургагч багш

Үнэд юу багтсан

  • 16 цагийн танхимын дадлага (2 өдөр)
  • Дүрс бичлэгт тулгуурласан үнэлгээ, ганцаарчилсан көүчинг
  • Сургалтын материал
  • Dale Carnegie-гийн төгсөлтийн гэрчилгээ
  • Дараагийн огноонд нэг удаа үнэгүй шилжих боломж (нөхцөлтэй)
  • Байгууллагын нэр дээр нэхэмжлэх

Байгууллагадаа захиалах

Энэ хөтөлбөрийг байгууллагынхаа зорилго, хуваарьт тохируулан дотооддоо зохион байгуулах боломжтой.

Үнийн санал авах

Танд тохирох эсэхийг хамт шийдье