POWERFULL PEOPLE SKILLS

Харилцаа хандлагын курс хөтөлбөр

Дэйл Карнеги харилцааны мастер байсан. Тийм ч учраас түүний нарийн, дадлагажсан арга барилаас улбаадан, олон арван жилийн турш нарийн судалгаа шинжилгээн дээр суурилан тохируулан сайжруулсан манай сургалтууд нь хувь хүмүүс болон багийг хүн хоорондын харилцааны өндөр ур чадвартай чадварлаг мэргэжилтэн болгон хувиргах зорилготой юм.

BENEFITS

Харилцааны хөтөлбөрүүд танд хэрхэн туслах вэ?

Хамтран ажиллагсадтайгаа харилцаагаа бэхжүүлэх

Багийн ажиллагаагаа сайжруулж гүйцэтгэлээ өсгөх

Тогтвортой ажлын байр, сэтгэл ханамж дээшлүүлэх

Бизнесийн гол үзүүлэлтүүдэд эерэг өсөлт гаргах

Харилцааны ур чадвараа сайжруулаарай

Ямар ур чадвар эзэмших вэ?

– Хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчид болон дээд албан тушаалтнуудтайгаа эерэг харилцаа бий болгох

– Харилцан ойлголцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор үр дүнтэй харилцах

– Олон талд ялгаатай байдлыг ойлгож, илүү тайван байдлаар зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг зохицуулах

– Бүтээлч шүүмжлэлийн арга хэрэглэх

– Хүртээмжтэй, сэтгэл зүйн хувьд аюулгүй соёлыг бий болгох

– Өөрчлөлттэй тулгарах үед илүү уян хатан, дасан зохицох чадвартай байх

– Стрессийг удирдах

– Өөртөө илүү итгэлтэй байх

– Эерэг, үр бүтээлтэй ажлын байрыг бий болгодог манлайлагч байх

CORPORATE SOLUTIONS

Байгууллагад зориулсан шийдэл

Аливаа байгууллагын амжилтын нууц нь чадварлаг хүний нөөц байдаг. Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, зах зээл дээр цар хүрээгээ тэлэх, үнэ цэнээ өсгөх гол хүчин зүйл бол тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүс шүү дээ. 

Шинээр загварчлагдсан харилцааны ур чадварууд олгох сургалтууд маань танай байгууллагын ажилтнуудыг хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн ажлын орчинд дасан зохицож гүйцэтгэл өндөр байхад туслах болно. Мөн трэйнингийн аргачлал нь танай багийн динамик хамтын ажиллагаанд дадлагажуулж бизнесийн хүчтэй өрсөлдөөнд ялах чадвартай болгоно.

Дэйл Карнегигийн курс хөтөлбөрүүд нь харилцааны ур чадваруудыг практик дээр туршин, дадлага хийлгэхээс гадна ажил дээрээ болон өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэн бодит өөрчлөлтийг мэдрэх боломжийг олгодог.