Амьдралдаа хэзээ ч олны өмнө үг хэлж, илтгэл тавьж байгаагүй хүн олоход хэцүү. 10 жилдээ аль нэг хичээл дээрээ, их сургуульдаа ямар нэг төсөл хэрэгжүүлэх үедээ, ажлын ярилцлага эсвэл ажил дээрээ ажлаа тайлагнах танилцуулах үедээ гэх мэт ямар нэг байдлаар илтгэл тавьж байсан ядаж нэг удаагийн тохиолдол заавал байгаа. Яг олны өмнө гараад зогсоход зүрх хурдан цохилно, гарын алга хөлөрнө цаашлаад сандраад бэлдсэн зүйлээ мартаж гацах тохиолдол байдаг.
Ийм нөхцөл байдал үүсэх үед илтгэлээ үргэлжлүүлнэ гэдэг маш хэцүү. Тиймээс энэ талын ур чадвараа сайжруулж хөгжүүлснээр ажлын ярилцлага, багийн гишүүдийнхээ өмнө ярих, борлуулалтын уулзалтад танилцуулга хийх болон удирдлагын хувьд бусдад үүрэг даалгавар өгөх зэрэг олны өмнө гэхээс илүүтэйгээр амьдралд өдөр тутам тохиолддог харилцаанд өөрийн үзэл бодол санаагаа сандралгүйгээр оновчтой цэгцтэй илэрхийлж ойлгуулах боломжтой болно.
Юу хэлэхийг хүссэнээ хэлж чаддаг, ингэхдээ бүүр яг таг ойлгуулж чаддаг ур чадварыг эзэмших нь таны ирээдүйн ажил амьдралд амжилт авчирна. Өөртөө итгэлтэйгээр илтгэж сурахад туслах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
“Бэлтгэл хийж бэлтгэлтэй байх нь амжилтад хүрэх түлхүүр юм.” – Александр Грэхэм Белл
Нэгдүгээрт, аль болох олон удаа давт. Та өөрийн сэдвээ сайн мэдэж, ямар гол санаа дамжуулж ойлгуулахыг хүсэж байгаагаа мэдсэнээр яг юу гэж хэлэх, яаж ярих талаар цогц ойлголттой болно. Мэдээллийг хэлж буй үг болон үзүүлж буй биеийн хэлэмждээ шингээхийн тулд өдөрт хэд хэдэн удаа илтгэлээ давтан, дасгал хийхийг зорь.
“Илтгэлдээ товч мэдээллээр гол агуулгуудыг хүргэх нь үзэгчдэд илүү хүрдэг ” – Стефан Лиг
Илтгэлийн товч тэмдэглэлээ хараад ярих үед дотроосоо өөрийнхөө үгээр ярих боломжийг олгодог. Мөн илтгэлийнхээ хэсэг бүрийн тухай товч бичиж тэмдэглээд түүнийхээ дагуу ярих нь хэлэхийг хүссэн санаануудаа алдалгүй хүргэж байгаагаа шалгах боломжтой болдог. Үүнээс гадна илтгэлээ бэлдэж давтах үедээ засах сайжруулах хэрэгтэй зүйлүүдээ анзаардаг давуу талтай.
“Илтгэлийн сайн болгодог нэг чухал зүйл бол … ярианыхаа дундуур зогсолт (түр завсарлага) хийх явдал юм.” – Сэр Ральф Ричардсон
Илтгэлээ эхлүүлэхийн өмнө өөрийгөө тайвшруулж, бодлоо цэгцлэхийн тулд гүнзгий амьсгаа авахаа мартуузай. Тайван байдлаа хадгалж, төлөвлөснөөрөө явж байгаа эсэхээ шалгахын тулд илтгэлийнхээ дотор түр завсарлага нэмж болох халааснуудыг хайж олоорой.
Хэрэв та илтгэх ур чадварын талаар илүү ихийг мэдэхийг сонирхож байгаа бол тун удахгүй болох “Хүчирхэг Илтгэл” сургалтад хамрагдаарай. Дэлгэрэнгүйг энд дараад аваарай.
Өөртөө итгэлтэйгээр илтгэж сурах 3 зөвлөмж

Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories