info@dalecarnegie.mn Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00
Маш олон удирдагчид ажилтнуудаа урт хугацаанд, удаан ажиллах чадварлаг хүмүүсийг хүсдэг. Ихэнх нь цалин сайн бол сайн хүмүүсийг удаан ажиллуулна гэж боддог ч дан ганц цалин гэдэг үзүүлэлт ажилтнуудын хувьд чухал байдаггүй байна. Дэйл Карнегийн сургалтад сууж байсан маш олон Монголын чадварлаг удирдагчид сайн ажилтнаа алдаж байсан түүхээ хуваалцдаг. Сэтгэл зүтгэлтэй ажилтнуудыг хувьд байгууллагаасаа авах үнэт зүйлс нь хамт олон, удирдах ажилтны харилцаа, удирдах арга барил чухал нөлөөтэйг зарим төгсөгчид онцолж байсан юм. Тэгвэл энэ удаагийн зөвлөгөөгөөр ажилтан хүний ажлаасаа хүсдэг 8 жагсаалтыг хүргэж байна.
Хариулт нь таныг гайхшируулж магадгүй юм. Маркетингийн компанийн гүйцэтгэх захирал Роберт Либов, Вашингтоны Беллевюүд зөвлөх үйлчилгээ эхлүүлэхийг хүссэн тэрээр Чикогогийн Олон улсын Судалгааны Институтээс дээрх асуултын хариул олохоор зорьжээ.
17 жилийн хугацаанд, 32 салбарын, нийт 2,4 сая ажилтныг оролцуулсан судалгаагаар дараах найман дүр зураг гарсныг Хиройк Инвайронментийн ерөнхийлөгч Либов онцолжээ.
Ажилтан хүн ажлаасаа юуг хамгийн ихээр хүсдэг вэ?

Ажилтнууд ажлын орчиндоо юуг хамгийн ихээр хүсдэг вэ?
Хариулт нь таныг гайхшируулж магадгүй юм. Маркетингийн компанийн гүйцэтгэх захирал Роберт Либов, Вашингтоны Беллевюүд зөвлөх үйлчилгээ эхлүүлэхийг хүссэн тэрээр Чикогогийн Олон улсын Судалгааны Институтээс дээрх асуултын хариул олохоор зорьжээ.
17 жилийн хугацаанд, 32 салбарын, нийт 2,4 сая ажилтныг оролцуулсан судалгаагаар дараах найман дүр зураг гарсныг Хиройк Инвайронментийн ерөнхийлөгч Либов онцолжээ.
Танай байгууллага, чин үнэнээс хэр хол вэ?, шударга бус асуудлууд байгууллага дээр үзэгддэг үү. Хэн нэгэнд өөрөөр хандах, ялгаварлах асуудал байдаг бол энэ хамт олонд шударга хүмүүс тогтохгүй нь мэдээж хэрэг. Сайн ажилтан хүн шударгаар хөдөлмөрлөж өсөн дэвших тийм орчинг л ажлаасаа хүсдэг.
Хамт олондоо үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх нь ажилтан хүн бүрийн хүсэл байдаг. Бусдад итгэж, бусдын итгэлийг дааж ажиллаж чадна гэсэн хүсэл эрмэлзэл нь ажилтан хүнийг ажилтантай нь уяж чаддаг чухал үзүүлэлт юм.
Энэ миний ажил биш, энэ чиний хийх ёстой зүйл гэсэн амиа бодсон хандлагатай хүмүүс ажил дээр мэр сэр байдаг. Би хийх ёстойгоо л хийнэ гэсэн энэ соёл нь хэрвээ байгууллага дээр газар авсан бол энэ газар чадвартай хүмүүсийн байх газар биш юм. Менторлох соёл хэдийнээ бий болсон газар уур амьсгал шал өөр байдаг. Тэд хэнээс ч тусламж гуйж болно. Хэн нь ч шинэ ажилтандаа зааж сургах, зөвлөх, менторлох үйлсэд цааргалаад байдаггүй. Хамтын хүч оролцоог дэмжиж чаддаг газарт хүмүүс дуртай байдаг.
Удирдах ажилтнуудыг нийтлэг гаргадаг алдаа бол байгууллага дээр дарга ярина, ажилтан сонсоно гэсэн буруу хандлага гаргадаг. Хэний ч санал санаачилга, дэвшүүлсэн асуудалд эерэгээр хандаж, хүлээж авдаг. Үнэхээр зөв санал санаачилгыг нь дэмжиж ажилладаг газар ажилтнууд дуртай, ажиллах нь ойлгомжтой юм.
Асуудал үүсэх үед ажлаас зугтах, хэн нэгэн рүү чихэх, хариуцлага хүлээхээс айх, эмээх гэх мэт үйлдлүүд нь дан ганц удирдлагуудаас гэлтгүй ажилтнуудаас ч гарах үе байдаг. Энэ бол маш муу соёл юм. Том зорилгын төлөө явж байгаа үед удирдагч хүн асуудлыг хамт олон руу эсвэл хэн нэгэн рүү бурууг чихэх бус өөрөө эрсдэлээ хүлээн авах хандлага хамгийн чухал байдаг байна.
Ажилтан хүн тодорхой түвшинд хүрсний дараа байгууллагаас итгэл хүлээлгэх ажил, төсөл хүлээж байдаг. Энэ ажлыг надад даалгах юм бол би ёстой үзүүлээд өгнө гэсэн мэдрэмж ажилтан хүнд бий болсон энэ үед нь удирдлагууд аних үе гардаг. Байгууллага ажилтнууддаа зохих итгэл хүлээлгэж, өсөн дэвших боломжоор хангаж байх нь чухал юм.
Компани олон нийтэд хэрхэн харагддаг вэ? Хэрхэн үнэлэгддэг вэ гэдэг үзүүлэлт маш чухал. Томоохон корпорацын хувьд нийгэмд байрших өөрсдийн дүр төрх дээрээ маш нухацтай хандаж хийж буй ажилдаа нийгмийн сайн сайхан зүйлсийг шингээж өгсөн байдаг. Энэ үнэлэмж нь мэдээж ажилтан хүний хувьд бүр илүү чухал. Хүмүүсийн хуурдаг газар хэн ажиллах билээ.
Би төвтэй бус бид төвтэй газар хүн тогтоно. Зарим байгууллага дээр бусадтайгаа өрсөлдөх, би үүнийг хийсэн, би энэ санааг гаргасан гэсэн үзэл суртал нэвт шингэсэн байдаг. Хэн нэгний ажлыг өөрийн болгох нь холгүй ярьж явдаг менежер, удирдлагууд ч байдаг. Байгууллагын соёл эрүүл байхад энэ хандлага хамгийн ихээр хойш татдаг үзүүлэлт тул ажилтан хүний хувьд ийм газраас хол байх нь мэдээж юм. Харин бид төвтэй, өөрийн асуудлыг бус нийтийн асуудлыг тэргүүнд тавьдаг, хамтрагчийнхаа асуудалд санаа тавьдаг хамт олонд хүмүүс дуртай байдаг байна.
Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories