info@dalecarnegie.mn Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00
Ажил амьдралын тэнцэл гэдэг нь бодит зүйл үү, эсвэл хүмүүсийн эцэс төгсгөлгүй эрж хайдаг хариулт байхгүй нууц зүйл үү? Ажил амьдралын тэнцвэрт байдал гэж яг юуг хэлээд байна вэ? Гэр бүлдээ цаг гарга гэсэн үг үү? Хүн бүр үүнийг өөр өөрөөр тайлбарладаг ч үндсэн зарчим нь ажлаасаа гадна та хувийн амьдралдаа хангалттай цаг зав гаргаж чаддаг уу гэдэгт оршино. Зарим хүмүүс амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахын тулд юу юунаас илүү гэр бүл, ажил эсвэл хийх дуртай зүйлдээ хангалттай цаг зарцуулах хэрэгтэй гэж үздэг. Харин хамгийн гол нь танд тохиромжтой жорыг олох нь чухал юм. Өдөрт нэгээс хоёр цагийг өөртөө зарцуулах нь стрессийн түвшинг бууруулж, ядаргааг тайлахад хангалттай гэж судлаачид үздэг. Ингээд Дэйл Карнеги Трэйнингээс ажил амьдралын тэнцвэрт байдлыг бий болгоход танд туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.
Өөрийн дуртай зүйлийнхээ төлөө алхам хийх нь таны амьдралыг илүү утга учиртай болгоно. Эхлүүлсэн ажлынхаа ард гарах нь хүнд маш их хүч чадал, урам зоригийг мэдрүүлдэг. Харин нэгэн хэвийн “урсгалаараа” амьдардаг хүмүүс энэ мэдрэмжийг төдийлөн авах боломжгүй. Мөн ажил дээрээ хөгжилдөж, ажлаасаа аз жаргал мэдэрдэг хүмүүс стрессд орох магадлал бага байдаг байна. Та ажлаас бусад цагт ямар нэгэн утга учир, баяр баясалтай зүйл төлөвлөх нь таны амьдралыг аз жаргалтай болгох болно. Үүний тулд хийх зүйлээ цаасан дээр буулга. Энэ үед таны сэтгэл хөдөлж, тухайн зүйлээ хийх гэж хүсэж тэмүүлж эхэлдэг. Тиймээс цаасан дээр буулган, хийж болох зарим санаануудыг дор орууллаа.
Бид зөвхөн ажил бус чөлөөт цагаа зугаатай, хөгжилтэй өнгөрөөхөд зориулж төлөвлөгөө гарган, түүнийгээ хэрэгжүүлж хэвших хэрэгтэй.
Хүн төрөлхтөн хэзээнээсээ л түүх, амьдралын үнэн мөн, утга учирт дурлаж ном зохиол, жүжиг, дуу хуурт цагаа зориулж сэтгэлийн баяр баяслыг мэдэрч, мэдрэмжээ хөгжүүлсээр ирсэн. Хооллох, унтах нь хүний анхдагч хэрэгцээ боловч үүнээс илүүг хүсдэг хүмүүс л амьдралын жинхэнэ тэнцвэрт байдлаа олж чаддаг. Энэ эрэл хайгуулаа сайн ном эсвэл телевизийн сайн цувралаас эхэлж болох юм. Киноны гол дүр юу хийх бол зохиол хэрхэн өрнөх бол гэдэг хүлээлт нь заримдаа бидний амьдралын өдрүүдыг аз жаргалтай болгодог. Унших эсвэл үзэх цагаа яг зөв газартаа дуусгаж байгаарай. Эс бөгөөс ямар ч зүйл хэтэрвэл хор болдгийг санахад илүүдэхгүй.
Тогтмол дасгал хийх нь биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг. Байнгын дасгал хөдөлгөөн нь өдрийн стрессээс ангижрахад туслах бөгөөд сэтгэлийн хямрал, түгшүүртэй мэдрэмжийг тэнцвэржүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Учир нь зүрхний цохилтыг тогтмол нэмэгдүүлэх нь эрч хүчтэй болгож, илүү тэнцвэртэй амьдралыг бий болгодог байна. Хэрэв та өдөр бүр гутлаа үдээд, гүйхээр тэсэн ядан байж гардаг бол танд баяр хүргэе. Тогтмол дасгал хийдэг хүмүүс стресс, бухимдалд өртөх нь бага гэсэн судалгаа бий.
Бид нэг л мэдэхэд өөрийн эрхгүй амьдралын нэгэн хэвийн хэмнэлд орчихсон байдаг. Шинэ ажилд орсон ч төд удалгүй амьдралын өдрүүд нэгэн хэвийн болчих нь бий. Энэ бол мэдээж таны тав тухын бүс. Гэхдээ бид тав тухтай бүсээсээ гарч, судлах шинэ зүйл хайж олох нь ажил амьдралын тэнцвэрт байдалд маш үнэ цэнтэй юм. Өөртөө сорилт өг. Сорилтын цаана л таны хүсэж байсан амьдрал байгаа. Жишээ нь, өдөр бүр ордог ресторандаа хооллохын оронд шинэ газар сонгож, шинэ арга хэмжээнд оролцож, өмнө нь идэж байгаагүй хоолоо хийн туршаад үз. Жаахан ч гэсэн өөрчлөлт хийснээр та нэгэн хэвийн өдрүүддээ хэчнээн их баяр баясгалан, сэтгэл ханамжийг бий болгож байгаагаа хараад та гайхаж магадгүй юм.
Бусдын амьдралд үзүүлэх нөлөөлөл нь таны амьдралд гэнэтийн, гайхамшигтай байдлаар тэнцвэртэй байдлыг бий болгоход тусална. Бид байнга өөрсдийн дадал зуршилдаа “гацсан” байдаг. Та хэрэгтэй цагт нь хүнд туслахын сайхныг олон хүнээс мэдэрч, урам зоригоор дүүрэн нэгэн болж хувирна гэдэгт итгээрэй. Ямар нэг утга учиртай зүйл хийж байгаагаа мэдэрснээр та өмнөхөөсөө ч илүү хүчтэй бас хүсэл тэмүүлэлтэй амьдрах болно.
Хүмүүс аливааг хийж буй цагаа хөгжилтэй өнгөрөөхгүй л бол амжилтад хүрэх нь ховор. -Дэйл Карнеги
Ажил амьдралын тэнцвэрийг бий болгох 5 хүчин зүйл
Ажил амьдралын тэнцэл гэдэг нь бодит зүйл үү, эсвэл хүмүүсийн эцэс төгсгөлгүй эрж хайдаг хариулт байхгүй нууц зүйл үү? Ажил амьдралын тэнцвэрт байдал гэж яг юуг хэлээд байна вэ? Гэр бүлдээ цаг гарга гэсэн үг үү?
Хүн бүр үүнийг өөр өөрөөр тайлбарладаг ч үндсэн зарчим нь ажлаасаа гадна та хувийн амьдралдаа хангалттай цаг зав гаргаж чаддаг уу гэдэгт оршино. Зарим хүмүүс амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахын тулд юу юунаас илүү гэр бүл, ажил эсвэл хийх дуртай зүйлдээ хангалттай цаг зарцуулах хэрэгтэй гэж үздэг. Харин хамгийн гол нь танд тохиромжтой жорыг олох нь чухал юм.
Өдөрт нэгээс хоёр цагийг өөртөө зарцуулах нь стрессийн түвшинг бууруулж, ядаргааг тайлахад хангалттай гэж судлаачид үздэг. Ингээд Дэйл Карнеги Трэйнингээс ажил амьдралын тэнцвэрт байдлыг бий болгоход танд туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.
1. Хийхээр төлөвлөж байгаа зүйлээ үргэлж цаасан дээр буулган төлөвлө
Өөрийн дуртай зүйлийнхээ төлөө алхам хийх нь таны амьдралыг илүү утга учиртай болгоно. Эхлүүлсэн ажлынхаа ард гарах нь хүнд маш их хүч чадал, урам зоригийг мэдрүүлдэг. Харин нэгэн хэвийн “урсгалаараа” амьдардаг хүмүүс энэ мэдрэмжийг төдийлөн авах боломжгүй. Мөн ажил дээрээ хөгжилдөж, ажлаасаа аз жаргал мэдэрдэг хүмүүс стрессд орох магадлал бага байдаг байна. Та ажлаас бусад цагт ямар нэгэн утга учир, баяр баясалтай зүйл төлөвлөх нь таны амьдралыг аз жаргалтай болгох болно. Үүний тулд хийх зүйлээ цаасан дээр буулга. Энэ үед таны сэтгэл хөдөлж, тухайн зүйлээ хийх гэж хүсэж тэмүүлж эхэлдэг. Тиймээс цаасан дээр буулган, хийж болох зарим санаануудыг дор орууллаа.
Бид зөвхөн ажил бус чөлөөт цагаа зугаатай, хөгжилтэй өнгөрөөхөд зориулж төлөвлөгөө гарган, түүнийгээ хэрэгжүүлж хэвших хэрэгтэй.
2. Ном эсвэл кинонд “ДУРЛАХ”
Хүн төрөлхтөн хэзээнээсээ л түүх, амьдралын үнэн мөн, утга учирт дурлаж ном зохиол, жүжиг, дуу хуурт цагаа зориулж сэтгэлийн баяр баяслыг мэдэрч, мэдрэмжээ хөгжүүлсээр ирсэн. Хооллох, унтах нь хүний анхдагч хэрэгцээ боловч үүнээс илүүг хүсдэг хүмүүс л амьдралын жинхэнэ тэнцвэрт байдлаа олж чаддаг. Энэ эрэл хайгуулаа сайн ном эсвэл телевизийн сайн цувралаас эхэлж болох юм. Киноны гол дүр юу хийх бол зохиол хэрхэн өрнөх бол гэдэг хүлээлт нь заримдаа бидний амьдралын өдрүүдыг аз жаргалтай болгодог. Унших эсвэл үзэх цагаа яг зөв газартаа дуусгаж байгаарай. Эс бөгөөс ямар ч зүйл хэтэрвэл хор болдгийг санахад илүүдэхгүй.
3. “ХӨДӨЛГӨӨН” Хөдлөх нь ажил амьдралын тэнцвэрт яагаад чухал гэж?
Тогтмол дасгал хийх нь биеийн эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг. Байнгын дасгал хөдөлгөөн нь өдрийн стрессээс ангижрахад туслах бөгөөд сэтгэлийн хямрал, түгшүүртэй мэдрэмжийг тэнцвэржүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Учир нь зүрхний цохилтыг тогтмол нэмэгдүүлэх нь эрч хүчтэй болгож, илүү тэнцвэртэй амьдралыг бий болгодог байна. Хэрэв та өдөр бүр гутлаа үдээд, гүйхээр тэсэн ядан байж гардаг бол танд баяр хүргэе. Тогтмол дасгал хийдэг хүмүүс стресс, бухимдалд өртөх нь бага гэсэн судалгаа бий.
4. Шинэ зүйл туршиж үзээрэй
Бид нэг л мэдэхэд өөрийн эрхгүй амьдралын нэгэн хэвийн хэмнэлд орчихсон байдаг. Шинэ ажилд орсон ч төд удалгүй амьдралын өдрүүд нэгэн хэвийн болчих нь бий. Энэ бол мэдээж таны тав тухын бүс. Гэхдээ бид тав тухтай бүсээсээ гарч, судлах шинэ зүйл хайж олох нь ажил амьдралын тэнцвэрт байдалд маш үнэ цэнтэй юм. Өөртөө сорилт өг. Сорилтын цаана л таны хүсэж байсан амьдрал байгаа. Жишээ нь, өдөр бүр ордог ресторандаа хооллохын оронд шинэ газар сонгож, шинэ арга хэмжээнд оролцож, өмнө нь идэж байгаагүй хоолоо хийн туршаад үз. Жаахан ч гэсэн өөрчлөлт хийснээр та нэгэн хэвийн өдрүүддээ хэчнээн их баяр баясгалан, сэтгэл ханамжийг бий болгож байгаагаа хараад та гайхаж магадгүй юм.
5. Сайн дурын ажил хий
Бусдын амьдралд үзүүлэх нөлөөлөл нь таны амьдралд гэнэтийн, гайхамшигтай байдлаар тэнцвэртэй байдлыг бий болгоход тусална. Бид байнга өөрсдийн дадал зуршилдаа “гацсан” байдаг. Та хэрэгтэй цагт нь хүнд туслахын сайхныг олон хүнээс мэдэрч, урам зоригоор дүүрэн нэгэн болж хувирна гэдэгт итгээрэй. Ямар нэг утга учиртай зүйл хийж байгаагаа мэдэрснээр та өмнөхөөсөө ч илүү хүчтэй бас хүсэл тэмүүлэлтэй амьдрах болно.
Хүмүүс аливааг хийж буй цагаа хөгжилтэй өнгөрөөхгүй л бол амжилтад хүрэх нь ховор. -Дэйл Карнеги
Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories