info@dalecarnegie.mn Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00
Оюун ухааны чадамжийг бид ихэвчлэн мэдлэг, санах ой, бүтээлч байдалтай холбон тайлбарладаг. Яагаад гэвэл олон жилийн турш бидний оюун ухааныг санаж байгаа зүйл, мэддэг зүйл, түүнийг илэрхийлэх чадвартай холбон судалгааны болон ажлын янз бүрийн орчинд хэмжсэн байдагтай холбоотой юм.
Гэвч оюун ухааны өөр нэг чухал чадамж бол EQ юм. Ажлын байран дахь гүйцэтгэлд хүчтэй нөлөөлдөг сэтгэл хөдлөлийн чадамж буюу EQ нь удирдлагуудын хувьд чухал сэдвүүдийн нэг болсон.
EQ гэж юу вэ?
Emotional Intelligence/Emotional Quotient буюу EQ нь хүний сэтгэл хөдлөлийн чадамж, өөрийн сэтгэл санааг танин мэдэх чадварыг хэлдэг. Энэ чадвар нь бидэнд сэтгэл хөдлөлөө удирдан ашиглаж оновчтой шийдвэр гаргахад тусалдаг.
1930 оноос хойш сэтгэл судлаачид болон эрдэмтэд дан ганц мэдлэгтэй байгаад амжилтад хүрдэггүй гэсэн санаанууд дэвшүүлсээр ирсэн. Түүнээс хойш олон жилийн дараа, 1990 онд “Imagination, cognition, and Personality” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлээс хойш EQ буюу “сэтгэл хөдлөлийн чадамж” гэсэн нэр томьёо гарч ирсэн. Энэхүү судалгааны ажилд нийтлэгдсэн Питер Салови болон Жон Д.Майер нарын дэвшүүлсэн онолыг дараа нь Дэниел Големан “EQ яагаад IQ-аас илүү чухал байж болох вэ” номондоо дэлгэрүүлж бичсэн байна.
EQ-тэй хүмүүс дараах 4 шинж чанартай байдаг:
Өөрийгөө танин мэдэх (сэтгэл хөдлөлөө таних чадвар) Өөрийгөө удирдах чадвар (сэтгэл хөдлөлөө хянах чадвар) Харилцааны ур чадвар (бусдын сэтгэл хөдлөлийг таних чадвар) Манлайллын ур чадвар (бусдын сэтгэл хөдлөлийг ашиглан үйлдэлд хөтлөх чадвар) EQ-г ихэвчлэн бизнесийн хүрээнд манлайлалтай холбож тайлбарладаг. 2020 онд Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлснээр сэтгэл хөдлөлийн чадамж нь өнөөгийн удирдагчдын хамгийн чухал арван таван ур чадварын нэгээр тодорсон.
Ажлын байранд EQ яагаад чухал вэ?
EQ өндөр байх нь амжилтад хүргэдэг гэж үздэг. Яагаад гэвэл сэтгэл хөдлөлийн чадамж нь маш олон давуу талыг бий болгодог:
Эмпати өндөртэй—Бусдын оронд өөрийгөө тавьж үзэн сэтгэл хөдлөлийг амархан таньж чаддаг хүмүүс илүү их өрөвдөх сэтгэлтэй болж, хамтран ажиллагсадтайгаа илүү сайн харьцах боломжтой болдог. Стресс багатай—EQ өндөртэй хүн сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулахаа илүү сайн мэддэг бөгөөд стресстэй нөхцөл байдалд тайван байж чаддаг. Шүүмжлэлд үзүүлэх хариу үйлдэл сайн—Санал хүсэлт, ялангуяа бүтээлч шүүмжийг хүлээн авахдаа өндөр EQ-тай ажилтнууд өөрийгөө хамгаалах сэтгэл хөдлөлд авталгүйгээр нээлттэйгээр суралцаж чаддаг. Харилцаа сайтай—Бусдын сэтгэл хөдлөлийн шинж тэмдгийг таньж мэдсэнээр тэдэнтэй харилцааг амархан эхлүүлж, улмаар цаашдын харилцааг дотно болгох боломжтой болдог. Өөрийгөө илэрхийлэх чадвар сайн—EQ өндөртэй хүн өөрийгөө маш сайн мэддэг бөгөөд сэтгэл хөдлөл, хэрэгцээгээ тодорхой илэрхийлэх чадвартай байдаг тул бусадтай маш амархан харилцаа тогтоодог.
Удирдлагуудад EQ хэрэгтэй юу?
EQ өндөртэй байх нь удирдлагуудад нэн чухал гэж үздэг. Учир нь нэг талаас EQ нь бид өөрсдийгөө хэрхэн танин мэдэх чадавх бол нөгөө талаас бид бусдын сэтгэл хөдлөлийг хэрхэн ойлгож, таньж чадаж байгаа чадвар гэж хэлж болно.
Өндөр EQ-тэй удирдлагууд
Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгохын тулд тэдний оронд өөрийгөө тавих чадвар маш өндөр Ажилтны сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлэхгүйгээр яриаг нь бүрэн сонсож чаддаг Ахиц дэвшил гаргаж хичээнгүй байхад нь туслахад хэзээд бэлэн байдаг Сэтгэл хөдлөлийг нь ашиглан үйлдэлд хэрхэн хөтлөх арга барилыг мэддэг
EQ-г хэрхэн сайжруулах вэ?
Сэтгэл хөдлөлийн чадамж бол ур чадвар бөгөөд аливаа ур чадварын нэгэн адил үүнийг сургалт, дадлага хийх замаар сурч, сайжруулж болно. EQ-гээ сайжруулах хүсэл болон өдөр тутмын амьдрал дээрээ хэрэгжүүлэх эрмэлзэл байхад л хангалттай.
Юуны түрүүнд, бид өөрсдийгөө танин мэдэх хүчтэй хүсэл эрмэлзлийг төрүүлэх хэрэгтэй. Бид өдөр бүрийн төгсгөлд ямар сэтгэл хөдлөлийг мэдэрсэн (ялангуяа сөрөг сэтгэл хөдлөл) болон тэдгээр нь биднийг ямар хариу үйлдэл хийхэд хүргэсэн талаар эргэцүүлэн бодох шаардлагатай. Ингэж чадвал удалгүй бид сэтгэл хөдлөлөө хянаж ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг болно.
Бид өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянах чадвартай болсны дараа бусдын сэтгэл хөдлөлийг таньж, тэдэнтэй ажиллаж эхэлдэг болно. Бид илүү сайн сонсогч болж, бусдыг чин сэтгэлээсээ сонирхон анхаарал хандуулснаар бусдын оронд өөрийгөө тавих чадварыг өөрсдөдөө суулгаж чадна. Өөрсдийн EQ-аараа сайн үлгэр дуурайл үзүүлж, сэтгэл зүйн асуудалд нь тусалснаар ажилтнуудад тань эерэг үр дүн гарч, өөртөө итгэх итгэл болон бусдыг манлайлах чадвар нь нэмэгдэнэ.
Удирдлагуудад EQ яагаад чухал вэ?
Оюун ухааны чадамжийг бид ихэвчлэн мэдлэг, санах ой, бүтээлч байдалтай холбон тайлбарладаг. Яагаад гэвэл олон жилийн турш бидний оюун ухааныг санаж байгаа зүйл, мэддэг зүйл, түүнийг илэрхийлэх чадвартай холбон судалгааны болон ажлын янз бүрийн орчинд хэмжсэн байдагтай холбоотой юм.
Гэвч оюун ухааны өөр нэг чухал чадамж бол EQ юм. Ажлын байран дахь гүйцэтгэлд хүчтэй нөлөөлдөг сэтгэл хөдлөлийн чадамж буюу EQ нь удирдлагуудын хувьд чухал сэдвүүдийн нэг болсон.
EQ гэж юу вэ?
Emotional Intelligence/Emotional Quotient буюу EQ нь хүний сэтгэл хөдлөлийн чадамж, өөрийн сэтгэл санааг танин мэдэх чадварыг хэлдэг. Энэ чадвар нь бидэнд сэтгэл хөдлөлөө удирдан ашиглаж оновчтой шийдвэр гаргахад тусалдаг.
1930 оноос хойш сэтгэл судлаачид болон эрдэмтэд дан ганц мэдлэгтэй байгаад амжилтад хүрдэггүй гэсэн санаанууд дэвшүүлсээр ирсэн. Түүнээс хойш олон жилийн дараа, 1990 онд “Imagination, cognition, and Personality” сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлээс хойш EQ буюу “сэтгэл хөдлөлийн чадамж” гэсэн нэр томьёо гарч ирсэн. Энэхүү судалгааны ажилд нийтлэгдсэн Питер Салови болон Жон Д.Майер нарын дэвшүүлсэн онолыг дараа нь Дэниел Големан “EQ яагаад IQ-аас илүү чухал байж болох вэ” номондоо дэлгэрүүлж бичсэн байна.
EQ-тэй хүмүүс дараах 4 шинж чанартай байдаг:
Өөрийгөө танин мэдэх (сэтгэл хөдлөлөө таних чадвар)
Өөрийгөө удирдах чадвар (сэтгэл хөдлөлөө хянах чадвар)
Харилцааны ур чадвар (бусдын сэтгэл хөдлөлийг таних чадвар)
Манлайллын ур чадвар (бусдын сэтгэл хөдлөлийг ашиглан үйлдэлд хөтлөх чадвар)
EQ-г ихэвчлэн бизнесийн хүрээнд манлайлалтай холбож тайлбарладаг. 2020 онд Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлснээр сэтгэл хөдлөлийн чадамж нь өнөөгийн удирдагчдын хамгийн чухал арван таван ур чадварын нэгээр тодорсон.
Ажлын байранд EQ яагаад чухал вэ?
EQ өндөр байх нь амжилтад хүргэдэг гэж үздэг. Яагаад гэвэл сэтгэл хөдлөлийн чадамж нь маш олон давуу талыг бий болгодог:
Эмпати өндөртэй—Бусдын оронд өөрийгөө тавьж үзэн сэтгэл хөдлөлийг амархан таньж чаддаг хүмүүс илүү их өрөвдөх сэтгэлтэй болж, хамтран ажиллагсадтайгаа илүү сайн харьцах боломжтой болдог.
Стресс багатай—EQ өндөртэй хүн сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулахаа илүү сайн мэддэг бөгөөд стресстэй нөхцөл байдалд тайван байж чаддаг.
Шүүмжлэлд үзүүлэх хариу үйлдэл сайн—Санал хүсэлт, ялангуяа бүтээлч шүүмжийг хүлээн авахдаа өндөр EQ-тай ажилтнууд өөрийгөө хамгаалах сэтгэл хөдлөлд авталгүйгээр нээлттэйгээр суралцаж чаддаг.
Харилцаа сайтай—Бусдын сэтгэл хөдлөлийн шинж тэмдгийг таньж мэдсэнээр тэдэнтэй харилцааг амархан эхлүүлж, улмаар цаашдын харилцааг дотно болгох боломжтой болдог.
Өөрийгөө илэрхийлэх чадвар сайн—EQ өндөртэй хүн өөрийгөө маш сайн мэддэг бөгөөд сэтгэл хөдлөл, хэрэгцээгээ тодорхой илэрхийлэх чадвартай байдаг тул бусадтай маш амархан харилцаа тогтоодог.
Удирдлагуудад EQ хэрэгтэй юу?
EQ өндөртэй байх нь удирдлагуудад нэн чухал гэж үздэг. Учир нь нэг талаас EQ нь бид өөрсдийгөө хэрхэн танин мэдэх чадавх бол нөгөө талаас бид бусдын сэтгэл хөдлөлийг хэрхэн ойлгож, таньж чадаж байгаа чадвар гэж хэлж болно.
Өндөр EQ-тэй удирдлагууд
Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгохын тулд тэдний оронд өөрийгөө тавих чадвар маш өндөр
Ажилтны сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлэхгүйгээр яриаг нь бүрэн сонсож чаддаг
Ахиц дэвшил гаргаж хичээнгүй байхад нь туслахад хэзээд бэлэн байдаг
Сэтгэл хөдлөлийг нь ашиглан үйлдэлд хэрхэн хөтлөх арга барилыг мэддэг
EQ-г хэрхэн сайжруулах вэ?
Сэтгэл хөдлөлийн чадамж бол ур чадвар бөгөөд аливаа ур чадварын нэгэн адил үүнийг сургалт, дадлага хийх замаар сурч, сайжруулж болно. EQ-гээ сайжруулах хүсэл болон өдөр тутмын амьдрал дээрээ хэрэгжүүлэх эрмэлзэл байхад л хангалттай.
Юуны түрүүнд, бид өөрсдийгөө танин мэдэх хүчтэй хүсэл эрмэлзлийг төрүүлэх хэрэгтэй. Бид өдөр бүрийн төгсгөлд ямар сэтгэл хөдлөлийг мэдэрсэн (ялангуяа сөрөг сэтгэл хөдлөл) болон тэдгээр нь биднийг ямар хариу үйлдэл хийхэд хүргэсэн талаар эргэцүүлэн бодох шаардлагатай. Ингэж чадвал удалгүй бид сэтгэл хөдлөлөө хянаж ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг болно.
Бид өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянах чадвартай болсны дараа бусдын сэтгэл хөдлөлийг таньж, тэдэнтэй ажиллаж эхэлдэг болно. Бид илүү сайн сонсогч болж, бусдыг чин сэтгэлээсээ сонирхон анхаарал хандуулснаар бусдын оронд өөрийгөө тавих чадварыг өөрсдөдөө суулгаж чадна. Өөрсдийн EQ-аараа сайн үлгэр дуурайл үзүүлж, сэтгэл зүйн асуудалд нь тусалснаар ажилтнуудад тань эерэг үр дүн гарч, өөртөө итгэх итгэл болон бусдыг манлайлах чадвар нь нэмэгдэнэ.
Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories