info@dalecarnegie.mn Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00
Техникийн өндөр ур чадвартай байх нь ажилд ороход чухал боловч таны бодож байгаа шиг тийм ч чухал биш байж болох юм. Саяхан 2600 гаруй ажлын ярилцлага хийдэг менежерүүд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар 71% нь ажил горилогчийн EQ-г IQ-аас илүү үнэлдэг гэж хариулжээ. Үүнээс гадна 75% нь EQ өндөртэй ажилтныг дараагийн шатанд шилжүүлэх магадлал өндөр гэж хариулсан бол 59% нь IQ өндөр боловч EQ багатай нэр дэвшигчийг тэнцүүлэхгүй гэж мэдэгджээ.
2020 онд дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ажлын байрны ирээдүй” тайланд сэтгэл хөдлөлийн чадамжийг ажлын байранд шаардагдах шилдэг 10 ур чадварын нэг гэж зарласан. Тиймээс EQ нь нь ирээдүйд ажил хайхад илүү их хамааралтай болох болно. Хэрэв та ажил хайж байгаа бол EQ нь ажлын ярилцлагадаа харуулах чухал ур чадвар юм.
Ажлын ярилцлагад сэтгэл хөдлөлийн чадамжаа харуулах 7 аргыг орууллаа.
1. ИДЭВХТЭЙ СОНСООРОЙ Асуултад юу гэж хариулахаа бодохоос илүүтэйгээр асуултад нь бүх анхаарлаа хандуулаарай. Асуултад шууд хариулах гэж яарах хэрэггүй. Ярилцлага хийж буй хүмүүс бодож хэлсэн хариултад илүү дуртай байдаг бол хурдан хариулсан хариулт өмнө нь бэлдэж ирсэн мэт мэдрэмж төрүүлдэг байна. Асууж мэдэх гэсэн мэдээлэл, асуултын зорилгыг нь зөв ойлгохын тулд амандаа давтаж хэлээрэй. Асуултыг сайн ойлгоогүй бол заавал лавлаж асуугаарай.
2. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХАРУУЛААРАЙ Ярилцлагад орж буй маш олон хүмүүс сандарснаасаа болж бие бариад сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээдэг. Сэтгэл хөдлөлөө ил гаргаж болноо, тэгээд ч зогсохгүй сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чадвал ярилцлага авч байгаа хүндээ богино хугацаанд хүлээн зөвшөөрөл бий болгож чадна. Хүчилсэн, хуурамч мэдрэмж төрүүлээгүй л бол инээмсэглэх нь үргэлж сайхан мэдрэмж төрүүлдэг. Догдолсон урам зоригтой байгаагаа харуулах нь харуулах нь бас уур амьсгалыг гоё болгодог. Ингэхдээ сэтгэл хөдлөлийг хүчлэх хэрэггүй. Хэрвээ ярилцлага авч буй хүнд та өөр хүн мэт жүжиглэж байгаа мэдрэмж төрүүлэх юм бол ажилд авах магадлал шууд багасна.
3. АМЖИЛТААСАА ХУВААЛЦААРАЙ Тэмцээнд түрүүлсэн тамирчид тэмцээний дараа өгдөг ярилцлагаас санаа аваарай. Тэд үргэлж өөрсдийгөө магтахаас илүүтэйгээр багийн гишүүдээ болон багтаа талархал илэрхийлдэг. Бахархдаг төслийнхөө тухай ярихыг хүсвэл та заавал төслийн багийнхан болон оролцсон хүмүүсийг нь дурдаж хамтдаа амжилтад хүрсэн талаас нь яриарай. Амжилттай дуусгахад хамгийн их хувь нэмэр оруулсан багийн гишүүнээрээ бахархаж байгаагаа дурдахаа мартаж болохгүй. Энэ нь таныг өөрийнхөө тухай ихэвчлэн яриад байдаг ажил горилогчдоос ялгарч харуулна.
4. ӨӨРИЙГӨӨ ЗОГСОЛТГҮЙ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ЯРИАРАЙ Өөрийнхөө сул талын талаар ярих асуултад хариулах арга бол түүнийгээ үнэндээ давуу тал мэт ойлгуулах явдал юм. Жишээлбэл, өөрийгөө төгс төгөлдөрийг эрмэлзэгч гэж хэлэх, эсвэл ажилдаа хэт оролцох зэрэг нь ажил олгогчийн давуу тал мэт санагдаж болох юм. Сул талаа ярихдаа үүн дээр ажиллаж сайжруулж байгаа гэдгээ харуулахын тулд ахиц гарч байгаа жишээ дурдахаа мартаж болохгүй. Ярилцлага авч буй хүмүүс хүн бүр сул талтай бөгөөд ярилцлагад орж буй ажил горилогч нар сул талаа нуух гэж оролдоно гэсэн хүлээлттэй байдаг. Таны сул тал ямар ч аюулын дохио асаахгүй л бол шударга, нээлттэй, үнэнч байх нь тэдний итгэл, хүндэтгэлийг олж авахад тусална.
5. ЗӨРЧИЛДӨӨНИЙ ТУХАЙ ЯРИХААСАА БҮҮ АЙГААРАЙ Таны давуу талын талаар асуусан асуултын хувьд өөрийн төгссөн сургууль, ажлын туршлага болон техникийн чадвараа ярихаасаа илүүтэйгээр багаар ажиллах чадварын талаар яриарай. Мөн өөрчлөлтөд болон бүтэлгүйтэлд дасан зохицох чадвар, бусад ажилтнууд болон үйлчлүүлэгчидтэйгээ харилцах чадварын талаар ярих нь зүйтэй. Ингэхдээ зүгээр л дурдахын оронд эдгээр ур чадвараа хэзээ ашиглах шаардлагатай болсон тухай жишээ гаргахад бэлэн байгаарай. Жишээлбэл танай байгууллага дээр зөрчилдөөн гарсан эсвэл та ууртай үйлчлүүлэгчтэй харьцах шаардлагатай болсон гэх мэт. Энэ асуудлуудыг өөрийн софт чадвараа ашиглан хэрхэн үр дүнтэй шийдвэрлэсэн талаар яриарай.
6. АЛДААНААСАА СУРАЛЦАЖ ЧАДНА ГЭДГЭЭ ХАРУУЛААРАЙ Ярилцлага авч буй хүн танаас төлөвлөгөө бүтэлгүйтсэн түүхээсээ хуваалцахыг хүсвэл багийн гишүүн, хамтрагч ажилтан гэх мэт хэн нэгнийг буруутгасан өнгө аястайгаар түүхээ ярьж болохгүйг санаарай. Юу болсон тухайгаа товчхон дурдахад болно. Энэ асуултад хариулахдаа зарим нэг сэтгэл хөдлөлийг нүүр царай биеийн хэлэмжээрээ ил гаргахад муу зүйл байхгүй. Энэ нь тухайн түүх зохиосон хуурамч биш харин жинхэнэ болсон явдал гэдгийг харуулна. Хэрвээ энэ үйл явдал нь маш хүнд хэцүү байсан бол тэрийгээ нуулгүй ярих нь зөв. Ярилцлага авч буй хүний зорилго бол та хүнд хэцүү үед ямар хариу үйлдэл үзүүлдэг болон тэр байдлаас гарах гэж юу хийж байсан гэдгийг олж мэдэх юм. Таны үүрэг хувь нэмэр юу байсан талаар асуувал өөрийн оруулсан хувь нэмрээ ярихдаа эргээд харахад юуг өөрөөр хийх байсан талаараа нэмж яриарай. Хүн бүр алдаа хийдэг гэхдээ та алдаанаасаа суралцаж чаддаг хүн мөн эсэхийг олж мэдэх нь ярилцлага авч буй хүний тавьсан энэ асуултын зорилго байдаг гэдгийг санаарай.
7. СОЁЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТАЛААР АСУУЛТ АСУУГААРАЙ Ярилцлагын төгсгөлд биднээс асуулт байгаа эсэхийг ихэвчлэн асуудаг. Энэ бол таны EQ-гээ харуулах сайхан боломж юм. Байгууллагын соёл, үнэт зүйлс болон амжилтад хүрэхийн тулд юу хэрэгтэй вэ гэсэн асуултуудыг асуу. Тухайн байгууллагын ажилтнууд эсвэл тэдний үйлчлүүлэгчидтэй холбоотой эерэг мэдрэмж төрж байсан бол хуваалцаарай. Энэ нь таныг зөвхөн ажил сонирхоод зогсохгүй компанид хэрхэн уусах талаар бодож байгааг тань харуулах болно. Энэ нь тэдэнд та өөрийгөө болон өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг ухамсарлаж ойлгодог гэдгийг харуулж чадна. Ярилцлага авч буй хүн таны энэ талыг мэдэж үнэлэхийг хүсэж байдаг учир таны энэ үйлдэл тэдэнд дэмтэй байх болно. Хэрэв та тухайн байгууллагад яг тохирох хүн мөн бол танд ярилцлагын шат ахих тэнцэхэд хялбар байна. Хэрэв тийм биш бол та цаг хугацаа, эрч хүчээ өөр газар хайхад зарцуулсан нь дээр юм байна гэдгээ мэдэж авна.
Ажлын ярилцлагад EQ-гээ харуулах 7 арга
Техникийн өндөр ур чадвартай байх нь ажилд ороход чухал боловч таны бодож байгаа шиг тийм ч чухал биш байж болох юм. Саяхан 2600 гаруй ажлын ярилцлага хийдэг менежерүүд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан судалгаагаар 71% нь ажил горилогчийн EQ-г IQ-аас илүү үнэлдэг гэж хариулжээ. Үүнээс гадна 75% нь EQ өндөртэй ажилтныг дараагийн шатанд шилжүүлэх магадлал өндөр гэж хариулсан бол 59% нь IQ өндөр боловч EQ багатай нэр дэвшигчийг тэнцүүлэхгүй гэж мэдэгджээ.
2020 онд дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ажлын байрны ирээдүй” тайланд сэтгэл хөдлөлийн чадамжийг ажлын байранд шаардагдах шилдэг 10 ур чадварын нэг гэж зарласан. Тиймээс EQ нь нь ирээдүйд ажил хайхад илүү их хамааралтай болох болно. Хэрэв та ажил хайж байгаа бол EQ нь ажлын ярилцлагадаа харуулах чухал ур чадвар юм.
Ажлын ярилцлагад сэтгэл хөдлөлийн чадамжаа харуулах 7 аргыг орууллаа.
1. ИДЭВХТЭЙ СОНСООРОЙ
Асуултад юу гэж хариулахаа бодохоос илүүтэйгээр асуултад нь бүх анхаарлаа хандуулаарай. Асуултад шууд хариулах гэж яарах хэрэггүй. Ярилцлага хийж буй хүмүүс бодож хэлсэн хариултад илүү дуртай байдаг бол хурдан хариулсан хариулт өмнө нь бэлдэж ирсэн мэт мэдрэмж төрүүлдэг байна. Асууж мэдэх гэсэн мэдээлэл, асуултын зорилгыг нь зөв ойлгохын тулд амандаа давтаж хэлээрэй. Асуултыг сайн ойлгоогүй бол заавал лавлаж асуугаарай.
2. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХАРУУЛААРАЙ
Ярилцлагад орж буй маш олон хүмүүс сандарснаасаа болж бие бариад сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээдэг. Сэтгэл хөдлөлөө ил гаргаж болноо, тэгээд ч зогсохгүй сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чадвал ярилцлага авч байгаа хүндээ богино хугацаанд хүлээн зөвшөөрөл бий болгож чадна. Хүчилсэн, хуурамч мэдрэмж төрүүлээгүй л бол инээмсэглэх нь үргэлж сайхан мэдрэмж төрүүлдэг. Догдолсон урам зоригтой байгаагаа харуулах нь харуулах нь бас уур амьсгалыг гоё болгодог. Ингэхдээ сэтгэл хөдлөлийг хүчлэх хэрэггүй. Хэрвээ ярилцлага авч буй хүнд та өөр хүн мэт жүжиглэж байгаа мэдрэмж төрүүлэх юм бол ажилд авах магадлал шууд багасна.
3. АМЖИЛТААСАА ХУВААЛЦААРАЙ
Тэмцээнд түрүүлсэн тамирчид тэмцээний дараа өгдөг ярилцлагаас санаа аваарай. Тэд үргэлж өөрсдийгөө магтахаас илүүтэйгээр багийн гишүүдээ болон багтаа талархал илэрхийлдэг. Бахархдаг төслийнхөө тухай ярихыг хүсвэл та заавал төслийн багийнхан болон оролцсон хүмүүсийг нь дурдаж хамтдаа амжилтад хүрсэн талаас нь яриарай. Амжилттай дуусгахад хамгийн их хувь нэмэр оруулсан багийн гишүүнээрээ бахархаж байгаагаа дурдахаа мартаж болохгүй. Энэ нь таныг өөрийнхөө тухай ихэвчлэн яриад байдаг ажил горилогчдоос ялгарч харуулна.
4. ӨӨРИЙГӨӨ ЗОГСОЛТГҮЙ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ЯРИАРАЙ
Өөрийнхөө сул талын талаар ярих асуултад хариулах арга бол түүнийгээ үнэндээ давуу тал мэт ойлгуулах явдал юм. Жишээлбэл, өөрийгөө төгс төгөлдөрийг эрмэлзэгч гэж хэлэх, эсвэл ажилдаа хэт оролцох зэрэг нь ажил олгогчийн давуу тал мэт санагдаж болох юм. Сул талаа ярихдаа үүн дээр ажиллаж сайжруулж байгаа гэдгээ харуулахын тулд ахиц гарч байгаа жишээ дурдахаа мартаж болохгүй. Ярилцлага авч буй хүмүүс хүн бүр сул талтай бөгөөд ярилцлагад орж буй ажил горилогч нар сул талаа нуух гэж оролдоно гэсэн хүлээлттэй байдаг. Таны сул тал ямар ч аюулын дохио асаахгүй л бол шударга, нээлттэй, үнэнч байх нь тэдний итгэл, хүндэтгэлийг олж авахад тусална.
5. ЗӨРЧИЛДӨӨНИЙ ТУХАЙ ЯРИХААСАА БҮҮ АЙГААРАЙ
Таны давуу талын талаар асуусан асуултын хувьд өөрийн төгссөн сургууль, ажлын туршлага болон техникийн чадвараа ярихаасаа илүүтэйгээр багаар ажиллах чадварын талаар яриарай. Мөн өөрчлөлтөд болон бүтэлгүйтэлд дасан зохицох чадвар, бусад ажилтнууд болон үйлчлүүлэгчидтэйгээ харилцах чадварын талаар ярих нь зүйтэй. Ингэхдээ зүгээр л дурдахын оронд эдгээр ур чадвараа хэзээ ашиглах шаардлагатай болсон тухай жишээ гаргахад бэлэн байгаарай. Жишээлбэл танай байгууллага дээр зөрчилдөөн гарсан эсвэл та ууртай үйлчлүүлэгчтэй харьцах шаардлагатай болсон гэх мэт. Энэ асуудлуудыг өөрийн софт чадвараа ашиглан хэрхэн үр дүнтэй шийдвэрлэсэн талаар яриарай.
6. АЛДААНААСАА СУРАЛЦАЖ ЧАДНА ГЭДГЭЭ ХАРУУЛААРАЙ
Ярилцлага авч буй хүн танаас төлөвлөгөө бүтэлгүйтсэн түүхээсээ хуваалцахыг хүсвэл багийн гишүүн, хамтрагч ажилтан гэх мэт хэн нэгнийг буруутгасан өнгө аястайгаар түүхээ ярьж болохгүйг санаарай. Юу болсон тухайгаа товчхон дурдахад болно. Энэ асуултад хариулахдаа зарим нэг сэтгэл хөдлөлийг нүүр царай биеийн хэлэмжээрээ ил гаргахад муу зүйл байхгүй. Энэ нь тухайн түүх зохиосон хуурамч биш харин жинхэнэ болсон явдал гэдгийг харуулна. Хэрвээ энэ үйл явдал нь маш хүнд хэцүү байсан бол тэрийгээ нуулгүй ярих нь зөв. Ярилцлага авч буй хүний зорилго бол та хүнд хэцүү үед ямар хариу үйлдэл үзүүлдэг болон тэр байдлаас гарах гэж юу хийж байсан гэдгийг олж мэдэх юм. Таны үүрэг хувь нэмэр юу байсан талаар асуувал өөрийн оруулсан хувь нэмрээ ярихдаа эргээд харахад юуг өөрөөр хийх байсан талаараа нэмж яриарай. Хүн бүр алдаа хийдэг гэхдээ та алдаанаасаа суралцаж чаддаг хүн мөн эсэхийг олж мэдэх нь ярилцлага авч буй хүний тавьсан энэ асуултын зорилго байдаг гэдгийг санаарай.
7. СОЁЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТАЛААР АСУУЛТ АСУУГААРАЙ
Ярилцлагын төгсгөлд биднээс асуулт байгаа эсэхийг ихэвчлэн асуудаг. Энэ бол таны EQ-гээ харуулах сайхан боломж юм. Байгууллагын соёл, үнэт зүйлс болон амжилтад хүрэхийн тулд юу хэрэгтэй вэ гэсэн асуултуудыг асуу. Тухайн байгууллагын ажилтнууд эсвэл тэдний үйлчлүүлэгчидтэй холбоотой эерэг мэдрэмж төрж байсан бол хуваалцаарай. Энэ нь таныг зөвхөн ажил сонирхоод зогсохгүй компанид хэрхэн уусах талаар бодож байгааг тань харуулах болно. Энэ нь тэдэнд та өөрийгөө болон өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг ухамсарлаж ойлгодог гэдгийг харуулж чадна. Ярилцлага авч буй хүн таны энэ талыг мэдэж үнэлэхийг хүсэж байдаг учир таны энэ үйлдэл тэдэнд дэмтэй байх болно. Хэрэв та тухайн байгууллагад яг тохирох хүн мөн бол танд ярилцлагын шат ахих тэнцэхэд хялбар байна. Хэрэв тийм биш бол та цаг хугацаа, эрч хүчээ өөр газар хайхад зарцуулсан нь дээр юм байна гэдгээ мэдэж авна.
Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories