info@dalecarnegie.mn Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00
Та тушаал дэвшжээ. Юуны өмнө, танд халуун БАЯР ХҮРГЭЕ! Ихэнх хүний хувьд тушаал дэвшинэ гэдэг урт удаан бөгөөд хүнд хэцүү аялал байдаг. Гэхдээ та сайн гүйцэтгэл үзүүлж, хичээл зүтгэл гаргасныхаа хүчинд зохих шагналаа хүртсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Харин одоо та өөр түвшинд, өөр зэрэглэлд ирсэн тул ямар нэг байдлаар өмнө нь гаргаж байсан гүйцэтгэлээ ахиулан гаргах гэж яарч байгаа байх. Амжилтаа ахиулан оргил өөд тэмүүлж буй танд дараах 4 зөвлөмжийг хүргэж байна.
1. Хурдаа багасгаарай
Ажиллах хурдаа багасгах нь танд хэцүү байж магадгүй юм. Учир нь та угаасаа л хурдтай хүн байх, тиймдээ ч тушаал дэвшихийн өмнө 100км/цаг хурдтай мэт ажиллаж, үр дүн гаргаж, байгууллагад чухал нөлөө үзүүлж, удирдлагуудаа таныг тушаал дэвшүүлэхгүй байхын аргагүй байдалд оруулсан байх. Тиймээс таны хувьд хурд чухал байдаг байх тийм үү?
Гэвч удирдлагын албан тушаалд хурдтай байхаас илүү чухал зүйл олон бий. Яг одоо та бол засмал замаас гарсан уралдааны машины жолооч бөгөөд өмнө явж үзээгүй бартаат замаар явж байна гэж төсөөл. Зам бартаа ихтэй бөгөөд овгор газар, хэсэг нүх ч тааралдаж таны өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй бэрхшээлүүд тулгарна. Асуудалтай нүүр тулгарах хүртлээ та ямар нэгэн урьдчилсан сануулга, дохио авахгүй байх ч үе олон гарна.
Өмнөх шигээ хурдтайгаар ажлыг ураад өгөхийг хүсэж байгаа ч гэсэн түр азнаад эргэн тойрноо сайтар ажиглаад нөхцөл байдлыг дүгнээд үзээрэй. Бүх зүйл өөр байх учир та хурдаа сааруулж, шинэ орчноо мэдрэх хугацааг өөртөө гаргаарай. Үгүй бол та манан дундаас гэнэт гарч ирэх саад адил бэрхшээлийг хэт хожуу олж мэдэх болно.
2. Даруухан байгаарай
Тушаал дэвшинэ гэдэг баярлууштай гайхалтай үйл явдал яахын аргагүй мөн. Үнэндээ энэ бол таны карьерт тохиолдож болох хамгийн сэтгэл хөдөлгөм зүйлсийн нэг юм. Тушаал дэвших нь тийм ч олон тохиолддоггүй учир баярлаж, тэмдэглэх нь зайлшгүй!
Гэвч та хүмүүстэй өрсөлдөж байгаагаа санах хэрэгтэй. Эдгээр хүмүүс ихэвчлэн таны ирээдүйн амжилтад гол түлхэц болох магадлалтай хүмүүс байдаг. Магадгүй хамт ажилладаг хэн нэгний хүсэн хүлээж байсан албан тушаалд та сонгогдсон байж болох юм. Эсвэл бүүр дотно хамтрагчаа энэ албан тушаалын өрсөлдөөнд ялсан байж ч болох юм. Хэн мэдэх вэ дээ.
Тиймээс бага зэрэг даруухан зан хэзээ ч илүүдэхгүй гэдгийг бодолцох нь зүйтэй.
Хүмүүс ямар нэг байдлаар хэзээ нэгэн цагт таныг албан тушаалд дэвшсэнийг мэдэх болно. Үүнээс гадна олон хүн тэр тусмаа таныг тушаал дэвшүүлсэн удирдлага тань энэхүү албан тушаалыг хэрхэн хүлээж авч байгааг тань ажигласаар байх болно. Шинэ удирдлагууд өөрийгөө ертөнцийн төв мэт бодож би төвтэй болж хувирснаа анзаарахгүй байх тохиолдол ч бий. Тиймээс олны хүсэмжит албан тушаалыг хүлээж авснаа ойлгож, даруухан байж, сэтгэл хөдлөлөө удирдаж чадвал өндөр EQ-тэй гэдгээ харуулаад зогсохгүй олны хүндлэлийг хүртэх эхлэл нь тавигдана.
3. Өөрчлөлт хийх гэж бүү яараарай
Өнөөдрийг хүртэл та ажлаа ахисан түвшинд хийж байсан нь лавтай. Тиймдээ ч тушаал дэвшсэн байх магадлал өндөр. Яг л энэ арга барилаараа цааш үргэлжлүүлэн ажиллаж юу чаддагаа харуулахыг хүсэж байгаа. Гэвч ингэх нь маш том алдаа болох болно. Учир нь ямар түвшинд ажиллаж байгаагаас үл хамааран хүмүүсийг айлгадаг нэг зүйл байдаг бөгөөд энэ нь өөрчлөлт юм. Өөрчлөлт нь олон хүний хувьд хамгийн том сорилт тул маш болгоомжтой менежмент шаарддаг. Шинэ удирдлагын хувьд шинэ санаа санаачилга гаргаж, аль хэдийн тогтон ажиллаж буй арга барилыг орвонгоор нь эргүүлэхийг оролдох үед олон эсэргүүцэлтэй тулгарч болох учир түр азнаарай.
Тушаал дэвшсэн хүмүүс ихэвчлэн шинэ санаа санаачилгуудаар дүүрэн байдаг. Гэвч таны энэ шинэлэг байдал баг хамт олноо одоогийн түвшинд хүргэхэд цаг хугацаа, чин сэтгэлээ зориулсан өмнөх удирдлагуудыг айлгаж, түгшээх хандлагатай байдаг. Хэдийгээр таны гаргаж буй санаа маш оновчтой байлаа ч гэсэн дөнгөж шинэ албан тушаал авсан хүнээс заавар авах нь хуучин удирдлагуудад төдийлөн таатай санагдахгүй л болов уу. Аливаа зүйлийг өөрчлөх нь сайн хэрэг, тэр ч байтугай өөрчлөлт хийж чадах бүтээлч чадвар, санаагаа хүмүүст харуулах нь ч гэсэн чухал. Гэхдээ тэвчээртэйгээр хүлээж санаагаа аажуухнаар, зөв цаг хугацаанд нь гаргах нь бүгдэд хүлээн зөвшөөрөл үүсгэх магадлалыг нэмэгдүүлнэ.
Шинэ албан тушаал, шинэ эрх мэдлийн хүрээнд өөрчилж болох зүйлс нүдэнд өртөх нь амархан. Эдгээр өөрчлөлтүүдээс бусдыг түгшээж айлгахааргүй хялбараар хийж болох жижиг өөрчлөлтүүдээс хийж эхлээрэй. Тэгж чадсан тохиолдолд та бүх зүйлийг үндсээр нь өөрчлөхгүйгээр шууд өөрчлөлт хийж чадах итгэл төрүүлж дараа дараагийн санаануудын хүлээн зөвшөөрлийн эхлэлийг тавих болно!
4. Үргэлжлүүлэн суралцаарай
Тасралтгүй бие даан суралцах нь амжилттай, эрч хүчтэй карьертай байхыг хүсдэг хүн бүрийн амин чухал ур чадвар юм. Та карьераа дараагийн шатанд ахиулсан энэ үед бүр ч илүү ихээр хичээн суралцах шаардлагатай.
Хэдий завгүй байх боловч ур чадвар дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүгээр нэг хийх зүйл биш, харин зайлшгүй хийх зүйл юм. Таны өдөр тутам хийдэг ажил өөрчлөгдөх бөгөөд удирдлагын хувьд та олон шинэ үүрэг хүлээж авсан байх. Үүний ихэнх нь таны урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлс байх тул заримдаа та эхнээс нь эхэлж байгаа юм шиг санагдах болно.
Саяхан тушаал дэвшсэн гээд карьераа улам ахиулан дараагийн алхамдаа хүрэх цаг нь болоогүй гэсэн үг биш. Шинэ албан тушаал, шинэ орчиндоо дасах, цаашлаад дахин тушаал дэвшихийн тулд бусадтай өрсөлдөхүйц чадвартай болохын төлөө суралцах хэрэгцээ шаардлага аяндаа бий болдог. Хэрвээ суралцахгүй бол шинэ орчинд дасахад хэцүү болж, шинэ шаардлага болон хүлээлтэд хүрч чадахгүй нэг газраа гацах тохиолдол байдаг.
Бие даан суралцана гэдэг амаргүй. Сургалтыг өдөр тутмын амьдралдаа оруулахын тулд маш их хичээл зүтгэл шаардагдана. Гэхдээ бие даан суралцах чадвар нь таныг байгууллагынхаа бусдаас ялгарах супер хүч болгож чадна.
Шинэ удирдлагуудад өгөх 4 зөвлөмж

Related
Resent Post
Гүйцэтгэлийг нэмэгдүүлэх нь: Ажлын байран дахь удирдлагын тууштай байдлын нөлөө
November 1, 2024Менежерүүд чухал: Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэхэд харилцаанд чиглэсэн арга ашиглах нь 2-р хэсэг
October 11, 2024Менежерүүд чухал: Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэхэд харилцаанд чиглэсэн арга ашиглах нь 1-р хэсэг
October 11, 2024Categories