Шинэ танилтай болох, карьераа өсгөх зэрэг амьдралын олон алхмуудад өөртөө итгэх итгэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь өөрийн ур чадварт болон өөртөө сэтгэл хангалуун байхтай шууд холбоотой.
Хүн болгонд сайн, муу өдрүүд байдаг шүү дээ. Дараагийн удаад танд муу өдрүүд таарч, сэтгэл санаа тавгүйтэж, өөртөө сэтгэл хангалуун бус болж, итгэл буураад байгаа санагдвал дараах зөвлөмжүүдийн аль нэгийг туршиж үзээрэй.
Жижиг гэлтгүй амжилтуудаа хүлээн зөвшөөрч тохирсон хэлбэрээр нь тэмдэглэж байгаарай. Олон амжилт олж тэмдэглэх тусам таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Баяр бахдал төрүүлж буй амжилтынхаа талаар эргэцүүлэн бодох цаг өөртөө гаргаарай, ингэхдээ жижиг ялалтуудыг тоохгүй өнгөрөөж болохгүй шүү.
Өөрөөсөө асуу: Та юунд сайн бэ? Үүнийг хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ? Бид өөртөө итгэлгүй байх үедээ өөрийн чадвартаа эргэлзэж эхэлдэг. Бид өөрсдийн чаддаг зүйлсээ сайн ойлгож чадвал өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадна.
Амттай хоол идэхэд таны ходоод цадаад зогсохгүй оюун санаа тэжээгдэж баярладаг шүү дээ. Зөв хүмүүс таны сэтгэл зүйд яг үүнтэй адилхан зүйлийг хийдэг. Танаас хамгийн сайн сайхныг олж хардаг эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.
Өдөр тутамдаа хамт цагийг өнгөрүүлдэг хүрээлэл бага байж болох ч таныг гэдэг нэг хүн байхад л хангалттай байдаг. Таныг өөдрөг болгодог хүмүүстэй чанартай харилцаа тогтоох нь өөртөө итгэх итгэл, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Эргэн тойрондоо байгаа хүмүүстээ мөн адил эерэг бодлыг түгээж тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэх гэрэл гэгээ нь болоорой.
Шинэ зүйл сурах нь тийм ч амар биш ч ямар нэгэн ур чадварыг эзэмшсэнээр ирэх мэдрэмж нь үнэлж баршгүй том юм. Ямар нэг ур чадварыг төгс эзэмших нь өөртөө итгэх хамгийн том хөдөлгөгч хүчний нэг юм. Эхнээс нь эхлэхийн оронд уран зураг, талх нарийн боов, гар урлал гэх мэт өмнө нь хийж байсан зүйлээ дахин хийж, ур чадвараа улам сайжруулахын тулд цаг заваа зориулаарай.
Та хүн болгонтой эелдэг байж харилцаагаа муудгахгүй байхыг хичээдэг байх гэвч та өөртэйгөө ижил ханддаг уу? “Өөртөө эелдэг байх нь өөртөө сайн зүйл хэлэхээс эхэлдэг. Эерэг үгс нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сануулснаар өөртөө итгэх итгэлийг улам нэгэдүүлдэг.
Хамгийн жижиг дасгал ч гэсэн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусална. Найзтайгаа зугаалах, 10 минутын хөнгөн дасгал хийх, шатаар бууж гадаа гаран түр завсарлага авах гэх мэт өдөртөө хөдөлгөөн нэмэхийн тулд энд тэнд хийж болох жижиг зүйлсийн талаар бодож үзээрэй.
Супер баатар болгонд дайсан байдаг бөгөөд таных та өөрөө байж магадгүй юм. Айдас бол хүчтэй сэтгэл хөдлөл. Хэдийгээр бид айдас нь үндэслэлгүй бидний бодолд л байдаг гэдгийг мэддэг ч энэ нь бидний итгэлийн суурийг маш амархан ганхуулдаг.
Айдсаараа амьдралаа жолоодуулахын оронд тэдэнтэй нүүр тул. Айдсаа танин мэдэх гэж оролдож, улмаар айдсын үндсийг олж харж чадсанаар тэднийг даван туулах, мөн өөртөө илүү итгэлтэй болох чухал алхам хийж чадсан байдаг.
Нуруугаа эгцэлж цэх зогсох нь таныг өөртөө итгэлтэй харагдуулдаг бөгөөд магадгүй энэ нь эсрэгээрээ таныг та өөртөө итгэлтэй хүн гэсэн бодол төрүүлэх магадлалтай. Учир нь бидний сэтгэл зүйн байдал нь бидний биеийн байрлал, биеийн хэлэмжид шууд тусгал болж харагддаг.
Таны итгэл үнэмшил бол таны оюун санаанд оршдог. Өөрийнхөө биеийн байрлалыг засаж, толгойгоо дээш, нуруугаа шулуун байлгах нь бидний сэтгэлзүйд нөлөөлж, илүү эерэг байдлаар өөрчлөлтүүдийг авчирж эхэлдэг.
Өөртөө илүү итгэлтэй болох 8 зөвлөмж

Амжилтаа тэмдэглэ
Жижиг гэлтгүй амжилтуудаа хүлээн зөвшөөрч тохирсон хэлбэрээр нь тэмдэглэж байгаарай. Олон амжилт олж тэмдэглэх тусам таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Баяр бахдал төрүүлж буй амжилтынхаа талаар эргэцүүлэн бодох цаг өөртөө гаргаарай, ингэхдээ жижиг ялалтуудыг тоохгүй өнгөрөөж болохгүй шүү.
Чаддаг зүйлээ давуу тал болго
Өөрөөсөө асуу: Та юунд сайн бэ? Үүнийг хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ? Бид өөртөө итгэлгүй байх үедээ өөрийн чадвартаа эргэлзэж эхэлдэг. Бид өөрсдийн чаддаг зүйлсээ сайн ойлгож чадвал өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадна.
Сэтгэлийг тань өргөж өгдөг хүмүүстэй цагийг өнгөрөө
Амттай хоол идэхэд таны ходоод цадаад зогсохгүй оюун санаа тэжээгдэж баярладаг шүү дээ. Зөв хүмүүс таны сэтгэл зүйд яг үүнтэй адилхан зүйлийг хийдэг. Танаас хамгийн сайн сайхныг олж хардаг эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.
Өдөр тутамдаа хамт цагийг өнгөрүүлдэг хүрээлэл бага байж болох ч таныг гэдэг нэг хүн байхад л хангалттай байдаг. Таныг өөдрөг болгодог хүмүүстэй чанартай харилцаа тогтоох нь өөртөө итгэх итгэл, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Эргэн тойрондоо байгаа хүмүүстээ мөн адил эерэг бодлыг түгээж тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэх гэрэл гэгээ нь болоорой.
Ур чадвараа хөгжүүл эсвэл хоббитой бол
Шинэ зүйл сурах нь тийм ч амар биш ч ямар нэгэн ур чадварыг эзэмшсэнээр ирэх мэдрэмж нь үнэлж баршгүй том юм. Ямар нэг ур чадварыг төгс эзэмших нь өөртөө итгэх хамгийн том хөдөлгөгч хүчний нэг юм. Эхнээс нь эхлэхийн оронд уран зураг, талх нарийн боов, гар урлал гэх мэт өмнө нь хийж байсан зүйлээ дахин хийж, ур чадвараа улам сайжруулахын тулд цаг заваа зориулаарай.
Өөртөө эерэг үгс хэл
Та хүн болгонтой эелдэг байж харилцаагаа муудгахгүй байхыг хичээдэг байх гэвч та өөртэйгөө ижил ханддаг уу? “Өөртөө эелдэг байх нь өөртөө сайн зүйл хэлэхээс эхэлдэг. Эерэг үгс нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сануулснаар өөртөө итгэх итгэлийг улам нэгэдүүлдэг.
Хөдөл дасгал хий
Хамгийн жижиг дасгал ч гэсэн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусална. Найзтайгаа зугаалах, 10 минутын хөнгөн дасгал хийх, шатаар бууж гадаа гаран түр завсарлага авах гэх мэт өдөртөө хөдөлгөөн нэмэхийн тулд энд тэнд хийж болох жижиг зүйлсийн талаар бодож үзээрэй.
Айдастайгаа нүүр тул
Супер баатар болгонд дайсан байдаг бөгөөд таных та өөрөө байж магадгүй юм. Айдас бол хүчтэй сэтгэл хөдлөл. Хэдийгээр бид айдас нь үндэслэлгүй бидний бодолд л байдаг гэдгийг мэддэг ч энэ нь бидний итгэлийн суурийг маш амархан ганхуулдаг.
Айдсаараа амьдралаа жолоодуулахын оронд тэдэнтэй нүүр тул. Айдсаа танин мэдэх гэж оролдож, улмаар айдсын үндсийг олж харж чадсанаар тэднийг даван туулах, мөн өөртөө илүү итгэлтэй болох чухал алхам хийж чадсан байдаг.
Бие авч яваа байдлаа зас
Нуруугаа эгцэлж цэх зогсох нь таныг өөртөө итгэлтэй харагдуулдаг бөгөөд магадгүй энэ нь эсрэгээрээ таныг та өөртөө итгэлтэй хүн гэсэн бодол төрүүлэх магадлалтай. Учир нь бидний сэтгэл зүйн байдал нь бидний биеийн байрлал, биеийн хэлэмжид шууд тусгал болж харагддаг.
Таны итгэл үнэмшил бол таны оюун санаанд оршдог. Өөрийнхөө биеийн байрлалыг засаж, толгойгоо дээш, нуруугаа шулуун байлгах нь бидний сэтгэлзүйд нөлөөлж, илүү эерэг байдлаар өөрчлөлтүүдийг авчирж эхэлдэг.
Related
Resent Post
Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд
November 21, 2024Үр дүнтэй харилцах нь
November 16, 2024Гүйцэтгэлийг нэмэгдүүлэх нь: Ажлын байран дахь удирдлагын тууштай байдлын нөлөө – 2-р хэсэг
November 9, 2024Categories