High Impact Coaching
Удирдлагуудад зориулсан көүчингийн ур чадвар олгох хөтөлбөр
Үр дүнтэй ажиллагадаг манлайлагчид көүчингийг багийн гишүүдээ чиглэл заавраар хангах, тэдний ур чадварыг хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд нь туслахад ашигладаг. Удирдага болон дэмжлэгийг зөв хослуулсан көүчинг нь хүн бүхэнд хамгийн сайн үр дүн авчирдаг.
Хөтөлбөрийн нэр: Удирдлагуудад зориулсан көүчингийн ур чадвар олгох хөтөлбөр | High Impact Coaching
Үргэлжлэх хугацаа: 4 бүтэн өдөр
Нийт: 16 цаг
Өдрүүд: 10 сарын 8, 15, 22, 29нд
Цаг: 16:00 – 20:00
Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
Хэн оролцох вэ?
Дээд түвшний удирдах ажилтнууд, зөвлөн үйлчилгээ эрхэлдэг хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллагын сургалт хариуцсан ажилтан болон хүний нөөцийн мэргэжилтнүүд, захирлуу, энэ ур чадварыг судалж хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй хөтөлбөр юм.
Юу сурах вэ?
Көүчингийн талаарх ойлголтоо цэгцлэх. Идэвхтэй көүчинг хийхэд асуулт асуух сонсох арга хэрэглэх. Көүчинг ба сэдэлжүүлэлт. Көүчингийн ур чадварыг хөгжүүлэх. Бүтээмж сайжруулахад чиглэсэн көүчинг. Эерэг хариулт өгч сайшаан дэмжих чадвар.
Яагаад сурах хэрэгтэй вэ?
Көүчинг нь 2023 оны манлайллын хамгийн чухал ур чадваруудын нэгээр тодорсон бөгөөд хүн төвтэй соёлтой байгууллагын удирдах түвшний ажилтнуудад зайлшгүй шаардлагатай ур чадвар гэж үздэг болсон.
Төгсөгчид ямар тустай вэ?
Энэхүү хөтөлбөрөөр мэргэжлийн түвшинд бусдыг чиглүүлж, зөвлөх, сурган дадлагажуулах олон чухал арга барилыг эзэмшиж, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч болох ур чадвараа цогцоор нь хөгжүүлэх боломжтой.
Ямар ур чадвар эзэмших вэ?
Көүчингийн талаарх ойлголтоо цэгцлэх: Көүчинг гэж юу болох мөн зорилгыг нь ойлгох. Көүчингийн хэлбэр болон итгэл үнэмшлийн нөлөөг үнэлэх. Көүчингийн өөрчлөлт болон бүтээмжтэй нэгтгэх
Идэвхтэй көүчинг хийхэд асуулт асуух, сонсох аргыг хэрэглэх: Көүчингийн туршлагаа нэмэгдүүлэхийн тулд сонсох. Оролцоог нэмэгдүүлэхийн тулд асуулт асуух чадвар, саналаа хэлэх чадвараар найдвартай итгэл даахуйц болох
Көүчинг ба сэдэлжүүлэлт: Хувь хүний сэдэлжих хүчин зүйлсийг таних, ажилтан юуг хамгийн ихээр хүсдэг талаар дүгнэлт хийх, багшийн гишүүнийг амжилтад хүргэх нөөц боломжоор хангах
Көүчингийн ур чадварыг хөгжүүлэх: Көүчингийн үйл явцыг ойлгох, стратегийн тодорхойлох, арга техникийг турших
Бүтээмж сайжруулахад чиглэсэн көүчинг: Көүчингийн ур чадвараар туршилт, хариу сэтгэгдэл, олон төрлийн аргад суралцаж, үйл явцыг үнэлэх
Эерэг хариулт өгч сайшаан дэмжих: Сайжруулах боломж болон өсөлтийг үнэлэх, тасалдсан гүйцэтгэлтэй тулж ажиллах тоглоомын дүрэм, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн алхам
Миний хувьд маш олон төрлийн сургалтад сууж мэдлэг, мэдээлэл чадвараа нэмэгдүүлэхийг эрмэлздэг төрлийн хүн. Ихэнх сургалтаас онолын мэдлэг хуримтлуулж аваад ашиглахгүй байсаар байгаад нэг л мэдэхэд мартчихсан байдаг. Дэйл карнегийн Leadership training сургаалтанд суугаад мэдэж авсан мэдлэгээ туршиж үзээд хийж үзээд чадвар болгоод танхимаас авч гараад хэрэгжүүлж чадаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Одоо ойр дотнынхоо бүхий л хүмүүст энэ сургалтын төвд заавал сууж үзээ гэж нүүр бардам санал болгодог шүү. Баярлалаа