High Impact Presentation

Хүчирхэг илтгэл

Энэ курс хөтөлбөрөөр та хүчирхэг илтгэлийн түлхүүр элементүүдтэй танилцаж, суралцахаас гадна өөр зорилго бүхий бүтэц, утга учиртай агуулга, үзэгчдийн анхаарлыг үнэн сэтгэлээсээ татах аргачлалд суралцах болно.

Энэхүү курс хөтөлбөр нь үзэгч – сонсогчид төвлөрдөг. Илтгэгч хүн өөрийн хүргэхийг хүсч буй агуулгадаа төвлөрч сурснаар өөрийгөө бодохоос илүү амжилттай илтгэлд саад болдог анхаарал сарних, айж сандрах зэрэг асуудлыг даван туулахад анхаарлаа чиглүүлж чаддаг.

Олон нийтэд зарлагдсан өдрүүд

Хөтөлбөрийн нэр: Хүчирхэг илтгэл | High Impact Presentation

Нийт: 16 цаг

Үргэлжлэх хугацаа: 2 бүтэн өдөр 

Өдрүүд: 2 сарын 22, 23нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Хүчирхэг илтгэл | High Impact Presentation

Нийт: 16 цаг

Үргэлжлэх хугацаа: 2 бүтэн өдөр 

Өдрүүд: 6 сарын 21, 22нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Хүчирхэг илтгэл | High Impact Presentation

Нийт: 16 цаг

Үргэлжлэх хугацаа: 2 бүтэн өдөр 

Өдрүүд: 10 сарын 11, 12нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Хүчирхэг илтгэл | High Impact Presentation

Нийт: 16 цаг

Үргэлжлэх хугацаа: 2 бүтэн өдөр 

Өдрүүд: 12 сарын 20, 21нд

Цаг: 09:00 – 18:00

Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Хэн оролцох вэ?

Ажлын хамтрагчаа ятган ухуулах, амжилттай борлуулалт хийх, багийн гишүүдээ идэвхжүүлэх, аль эсвэл ахлах удирдлагадаа саналаа танилцуулах зэрэгт таны илтгэх ур чадвар онц чухал ач холбогдолтой. Сургалтын хөтөлбөр нь илтгэх ур чадварыг ахисан түвшинд хүргэхэд зориулагдсан тул олны өмнө анхлан илтгэгчдэд төдийлөн тохиромжтой биш болно.

Юу сурах вэ?

Амжилттай харилцагч байх нь аливаа мэргэжилтний олж авах хамгийн чухал чадварын нэг юм. Үр дүнтэй харилцагч нь өөрт байгаа мэдээллийг бусдыг манлайлах, нөлөөлөх, урам зориг өгөхөд ялгаж, олж, ашиглаж чаддаг.

Гайхалтай нь энэ чадварыг бид сурах боломжтой. Шилдэг илтгэгчид төрдөггүй, харин тэд урт хугацааны дадлага, сургуулилалтаар өөрийгөө бүтээдэг.

Хүчирхэг илтгэлийн курс хөтөлбөр нь итгэл даахуйц үр дүнтэй илтгэлийг боловсруулахад төвлөрдөг ба мөн өөрийн гол санааг ил тод, ятгах байдлаар илэрхийлэхийн сацуу өөрийн үзэгчдээ бас илтгэлдээ оролцуулахад суралцдаг. Оролцогчид гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийн дууны өнгө, биеийн хэлэмжийг хэрхэн оновчтой ашиглах аргуудтай танилцдаг ба илтгэлийн төрөл бүрийн хэв маягтай танилцана.

Нээж илрүүлэх: Илтгэгч хүний хувь өөрийн давуу талгы олж нээн, өөрийгөө байгууллагын манлайлагч болох дараагийн түвшний амжилтад хүргэх мэргэжлийн шинж чанар, нэмэлт чадвар хөгжүүлэх

Мэргэжлийн сургагч багшаас сургалт авах: 

Энэ хөтөлбөрт хамрагдах хүмүүс албан болон албан бус манлайлагчид байдаг. Амар тайван сэтгэл зүйг шинэ санаа, чадварт суралцах аюулгүй тайван орчноос олж чаддаг. Дэйл Карнегийн сурагчг багш нар олон улсад тогтмол үр дүн гаргахын тулд ISO9002 стандартаар бэлтгэгддэг. Олон улсын байгууллагын гишүүний хувьд сургагч багш нар тухайн орныхоо хэл соёл ёс заншилтай танил юм. 

Шинэ нээлтийг хүлээх: 

Аливаа хүн шинэ чадвартай танилцахдаа ажил амьдралдаа хэрэгжүүлж эхлэхээс өмнө зөв аргыг ашиглахад суралцдаг. Тухайн чадварыг багийн гишүүд, бусад хүмүүстэй туршиж үзсэний дараа амжилттай болон амжилтгүй болсон кейсээ эргүүлэн танилцуулдаг. Энэхүү олон нийтийн дундах сурах аргачлал нь хүн бүрд өөрийн хичээл зүтгэл, оролдлогоос суралцах боломжийг бүрдүүлдэг давуу талтай. Эерэг арга барилаар олон удаа амжилттай оролдлого гаргаснаар хүний дадал зуршил өөрчлөгддөг ба эцсийн үр дүнд чадварт суралцдаг. 

Яагаад сурах хэрэгтэй вэ?

Зарим сорил бэрхшээлийг тооцож үзэх: Үйлчлүүлэгчээ шинэ бүтээгдэхүүн худалдан авахад ятгах. Шинэ ажилтнуудаа өөрчлөлтийг хүлээн авахыг уриалах. Өрсөлдөгчөө хамтын ажиллагаанд оролцуулах. Харилцааны сорилыг байгууллагууд өөрт ашигтайгаар хэрхэн эргүүлж чаддаг вэ? 

Дэйл Карнеги бизнесийн хүмүүст өөрийн кеэйсээ амжилттайгаар бүтээх арга хэрэгслийг зааж өгдөг. Бид хүмүүст ямар ч нөхцөлд хүчтэй харилцахад амжилттай идэвхжүүлж чаддаг. Бид хүмүүст чухал мессеж, агуулгыг илтгэхэд хэрэгтэй арга хэрэгслийг зааж өгөхөс гадна тэднийг ямар ч үзэгчтэй итгэлтэйгээр харилцаж, шинэ өсөлт бий болгоход нь тусалж чаддаг. 

Энэ хөтөлбөрөөс таны авч чадах туршлага нь хувийн көүчтэй ижил билээ. Оролцогчид курс хөтөлбөрийн явцад олны өмнө илтгэл тавина. 

  • Таны илтгэлийг видео бичлэгт хадгалах ба дараа нь үнэлнэ. 
  • Тантай илтгэл бүрийн төгсгөлд ганцаарчилсан көүчинг хийнэ. 
  •  
  • Хоёр сургагч багш оролцогчдын давуу талыг онцолж, өндөр үр дүн гаргахын тулд сул талаа тухайн олж мэдсэн давуу талаараа засахад сургана. 
  • Оролцогч бүр илтгэл тавьсны дараа, тэдний илтгэлийн бичлэгийг сурагчг багшийн өмнө ганцаарчлан үнэлнэ. Энэ нь олон зорилготой ба оролцогчдод үзэгчдийнхээ харах өнцгийг ойлгож мэдэх, сургагч багшаас тухайн хүн бүрийн манлайллын хэрэгцээний тодорхой асуулт асуух боломж олгодог. 
  •  
  • Олон байгууллага зайнаас харилцах, ажиллах, хамтрах,  үйлчлүүлэгчидтэй зайнаас уулзалт хийх, зайнаас илтгэл тавих хэрэгцээтэй тулгарч байна. Энэ нь үзэгчдийн өмнө илтгэх илтгэл, зайнаас тавих илтгэлд яг ижил үр дүн, ижил чадвартай илтгэхийг шаардаж байна. Оролцогчдоос үзэгдчийн өмнө илтгэх, зайнаас эсвэл хосолсон байдлаар хэрхэн илтгэл тавих тухай асуудаг ба сургачг багш нар курс хөтөлбөрийн туршид хувь хүн бүрийн агуулгад көүч хийх болно. 

Төгсөгчид ямар тустай вэ?

Илүү үр дүнтэй харилцаа, хувь хүний болон мэргэжлийн имижид гарах өөрчлөлтийг харах болно. 

Өндөр үр дүнтэй харилцагч болохоор өөртөө зорилт тавих 

Итгэл даахуйц харилцах 

  • Байгууллагынхаа эерэг имижийг илтгэх 
  • Нэмэлт баримт нотолгоогоор өгөх гэж зорьж буй мессежээ улам бэхжүүлэх 
  • Үр дүнтэй асуулт хариултын цагийг зохион байгуулах 
  • Төвөгтэй асуудлыг энгийн ойлгомжтой болгоход уян хатан ажиллах 
  • Санаа бодлыг илүү логиктойгоор дагах 
  • Өөрийн харилцаанд илэрхийлэл, хурд/зогсолт, биеийн хэлэмж, дууны өнгийг ашиглах замаар илүү амьджуулж, тодорхой болгох 
  • Уян хатан байдлыг хязгаарлаж буй саад тотгорыг даван туулах 
  • Үзэгчдийг аливаа алхмыг хийхэд уриалах 
  • Бодит, нотолгоотой баримттай түүх ярих 
  • Урам зоригтой, ил тод байх 
  • Ятгах хэлбэрээр харилцах 
  • Дарамт шахалтан доор ажил хэрэгч байдлаа алдахгүй байх 
  • Эерэг, ил тод мессежтэй харилцах 
  • Стратегийн ач холбогдол бүхйи санаа, хүн, байгууллагыг борлуулах 
  • Стресстэй нөхцөл байдлыг удирдахад манлайлах чадвараар харилцах 
  • Үзэгчдийн сэтгэл хөдлөл, логикт хүрэх
  • Үзэгчдийн итгэлийг олж авахад бүтцийг ашиглах 
  • Communicate leadership ability to handle stressful situations
  •  

Ямар ур чадвар эзэмших вэ?

  • Нөлөөлөх: Нөхцөл байдлыг өөр чигт эргүүлж, бүх хүнд таатай үр дүнд хүргэх. 
  • Харилцаа: Ярианы болон бичгэн мэдээллээр идэвхтэй сонсоход дадах 
  • Хүмүүс хоорондын харилцаа: Байгууллага дотор болон гадна хүмүүстэй урт хугацааны, хүчтэй харилцаа холбоо үүсгэх
  • Ажил хэрэгч байх: Шударга, өөртөө итгэлтэй, итгэл даах имиж бүрдүүлэх