Leadership Training for Managers
Удирдлагуудад зориулсан манлайллын курс хөтөлбөр
Learn proven methods for developing engaged, high-performing teams.
Үр дүнд чиглэсэн бизнесийн орчинд амжилттай удирдлагуудын нийтлэг мэддэг зүйл бол багийн оролцоог нэмэгдүүлэх нь зорилгодоо хүрэх түлхүүр хүчин зүйл юм. Дэйл Карнегийн судалгаагаар ажилдаа урам зоригтой, итгэлтэй ажилтнууд байгууллагын зорилгод хүрэхэд илүү идэвхтэй оролцдог болохыг олж мэдсэн. Энэхүү судалгаа нь өөрийн баг хамт олныг анхаарч ажилладаг удирдлагууд оролцоо өндөр соёлыг бий болгож чаддаг гэдгийг мөн таниулсан билээ.
Хөтөлбөрийн нэр: Удирдлагуудад зориулсан манлайллын курс хөтөлбөр | Leadership Training for Managers
Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр
Нийт: 24 цаг
Өдрүүд: TBA
Цаг: 09:00 – 18:00
Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
Хэн оролцох вэ?
Манлайллын ур чадвар, арга барилаа сайжруулан хөгжүүлж, баг хамт олны гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, байгууллага доторх өсч хөгжих боломжийг нэмэгдүүлэх хүсэлтэй менежер, удирдлагуудад зориулсан хөтөлбөр
Юу сурах вэ?
Удирдлагын амжилтын 5 түлхүүр хүчин зүйлстэй танилцахаас гадна зорилгоо тодорхойлж, гүйцэтгэлтэй уялдуулахад туслах 8-шаттай төлөвлөх процест суралцахад тусална. Бусад хүмүүсийн авьяас чадварыг таньж, тэдэнд зорилгоо ухамсарлахад туслах үр дүнтэй көүчингийн арга барилд сурах болно. Инновацыг нэмэгдүүлж, ур чадварт тохирсон даалгавар хуваарилж сурахад тусална.
Яагаад сурах хэрэгтэй вэ?
Ажилтнуудаа хүчилж биш өөрийн чадвар, нөөцөө сайн дураар дайчлах орчныг бүрдүүлэхэд тодорхой зарчмууд үйлчилдэг. Эдгээр зарчмууд нь багийн ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлж, бүтээлч, чадварлаг ажиллах хүчнийг бий болгодог. Та багийн гишүүдээ идэвхжүүлж сурах нь гээд боддоо, үүнээс илүү зүйл гэж юу байх вэ?
Төгсөгчид ямар тустай вэ?
Өөрийн гүйцэтгэлээ дээд хэмжээнд хүргэж, илүү чадварлаг манлайлагч болох ба байгууллагадаа үнэ цэнийг авчрах болно. Стратегийн хувьд байгууллагын зорилтуудыг хувь хүний хөгжлийн зорилготой уялдуулах чадвартай манлайлагч болно.
Ямар ур чадвар эзэмших вэ?
Харилцааны чадвар: Байгууллага дотор болон гадна хүчтэй, урт хугацааны харилцаа холбоог бий болгох
Багийн ажиллагаа: Хувь хүн, баг хамт олон, байгууллагын зорилгыг хамгийн үр дүнтэйгээр хүргэхийн тулд нөөцөө оновчтой хуваарилах
Өөрчлөлтийн удирдлага: Өөрийгөө, бусдыг болон үйл ажиллагааг байгууллагыг өөрчлөхөд чиглүүлэх боломжийг эрэлхийлэх
Итгэл даах: Хариуцлагаа ухамсарлан хүлээж, бусдад бас ижил шаардлага тавих
Көүчинг: Хувь хүн, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх арга барилыг нэвтрүүлэх, бусадтай хамтрах
Идэвхтэй сонсох: Бичгэн болон аман харилцаанд идэвхтэй сонсох арга барилд суралцах

Миний хувьд маш олон төрлийн сургалтад сууж мэдлэг, мэдээлэл чадвараа нэмэгдүүлэхийг эрмэлздэг төрлийн хүн. Ихэнх сургалтаас онолын мэдлэг хуримтлуулж аваад ашиглахгүй байсаар байгаад нэг л мэдэхэд мартчихсан байдаг. Дэйл карнегийн Leadership training сургаалтанд суугаад мэдэж авсан мэдлэгээ туршиж үзээд хийж үзээд чадвар болгоод танхимаас авч гараад хэрэгжүүлж чадаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Одоо ойр дотнынхоо бүхий л хүмүүст энэ сургалтын төвд заавал сууж үзээ гэж нүүр бардам санал болгодог шүү. Баярлалаа