Leadership Training for Results

Үр дүнт манлайлал

Манлайлал гэдэг нь тухайн ажлыг хийж гүйцэтгэснийхээ төлөө гавьяа шагнал хүртэх биш, харин бусдад амжилтад хүрэх боломжийг олгох явдал юм. Үүнийг жинхэнэ манлайлагчид л хийдэг.

Stopd Doing Start Leading

Манлайлал нь цол шагналаар ирдэг үү, эсвэл бусдын хүндлэлээр олддог уу?

Энэ нь хүн гэдэг хамгийн таамаглашгүй хувьсагчтай тулгарах ур чадвар, хүсэл эрмэлзлийг шаарддаг өвөрмөц бөгөөд хэцүү чадвар юм. Зөвхөн хүмүүсийн олон янз байдал (үе хоорондын ялгаа, соёл, боловсрол, сэтгэлгээ гэх мэт)-ыг ойлгох бус харин сэтгэл хөдлөл, нөхцөл байдал, ур чадвар, сонголтын ялгааг мэдрэх, ойлгох тухай юм.

Олон нийтэд зарлагдсан өдрүүд

Хөтөлбөрийн нэр: Үр дүнт манлайлал | Leadership Training for Results

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр 

Нийт: 24 цаг

Өдрүүд: Олон нийтэд зарлагдаагүй байна.

Цаг: 09:00 – 18:00

Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Хэн оролцох вэ?

– Манлайллын чадамжаа өргөжүүлж, бусдыг хөгжүүлэх хүсэлтэй, үйл явц дээр амжилттай ажиллаж байсан менежерүүд

– Хүмүүстэй амжилттай ажиллаж байсан, одоо бол бусдад амжилтад хүрэхэд нь туслах, хөгжүүлэхийг эрэлхийлж буй удирдагчид.

Сургалтаас хэрхэн илүү ихийг олж авах вэ?

Энэхүү хөтөлбөрөөс бид манлайлал (хүмүүс) ба менежмент (үйл явц) хоёрын ялгааг олж мэдэх болно. Бусдын итгэлийг олж авсан, хүндэтгэлийг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч байхад энэ хоёрын аль нэг нь давамгай байх нь хангалтгүй бөгөөд хамтад нь хөгжүүлж байж та зорьсондоо хүрч чадна. Манлайлал болон менежментийн нийлмэл таван чухал хүчин зүйл бий:

  1. Ирээдүйнхээ төлөө хариуцлага хүлээх (өөрийгөө удирдах, суралцах авхаалж самбаа) – Удирдагч нар алсын хараагаа хамтдаа бүтээж, түүндээ хүрэхийн төлөө ажиллаж, үр дүнд хүрч, алдаанаасаа суралцдаг. Тэд манлайллаар дамжуулан үр бүтээлтэй соёлыг бий болгохын тулд үнэт зүйлсээ дагаж мөрдөн, хүмүүсийг дээд зэргээр хөгжүүлэхэд анхаарлаа хандуулдаг.
  2. Итгэлцэл, сэтгэл зүйн аюулгүй байдлыг төлөвшүүлэх –Үүнийг төлөвшүүлж чадсанаар хүмүүс хийж гүйцэтгэх, шинийг санаачлахад аюулгүй, таатай орчныг бий болгодог. Итгэлцэл, хүндэтгэлийг хөгжүүлэх замаар хүчирхэг баг, хамтын ажиллагааг бий болгож чадна.
  3. Хамтын ажиллагааны соёлыг бий болгох – Багийн гишүүдийн шилдэг санаануудаас, шийдэл гаргах боломжийг олгож, асуудлыг шийдвэрлэхэд хамтын сэтгэлгээгээр ханддаг соёл байгууллагад хамгаас чухал. Хамтын ажиллагааны орчин нь бие биедээ итгэх итгэл, амжилттай ажиллахад шаардлагатай систем, нөөцөд суурилдаг. Удирдагчид хүмүүсийг ажлаа сайн хийх боломж бүхий шаардлагатай нөөцөөр хангаснаар багаа тэлэх, хөгжүүлэх боломж бүрддэг.

 

  1. Үр дүнтэй харилцах – Удирдлагад байгаа ажилтнуудтайгаа үр дүнтэй харилцаа холбоо тогтоох нь манлайлагч хүнд сорилт болж байдаг чухал ур чадваруудын нэг юм. Хүмүүст чухал, үнэ цэнтэй гэдгийг нь мэдрүүлж харилцах, бусдыг сонсох замаар итгэлцэл бүтээн, нэг зорилгын төлөө хамтран ажиллах боломж бүрдэнэ.
  2. Найдвартай байдлаа харуулах – Удирдагчид байгууллагын амжилт, чухал үр дүнд хүрэхийн тулд хийнэ гэж хэлсэн зүйлээ хийж, бусад хүмүүст үүнийгээ батлан харуулж байдаг. Тэд гүйцэтгэлийн тодорхой зорилтуудыг тавьж, дасгалжуулалт, зааварчилгаагаар дамжуулан хүлээгдэж буй болон бодит гүйцэтгэлийн хоорондох зөрүүг арилгадаг. Тэд өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгдөггүй харин бусдад үнэлэгддэг.

Өндөр стандартын дагуу бэлтгэгдсэн сургагч багш нар таныг хүлээж байна: “Үр дүнт манлайлал” хөтөлбөр: Энэхүү хөтөлбөрийн оролцогчид нь бизнесийн салбарт шинээр орсон хүмүүсээс эхлээд ур чадвараа шинэчилж байгаа туршлагатай удирдагчдаас бүрддэг. Бид шинэ ур чадвар, санааг туршиж үзэх мэргэжлийн, таатай орчныг бий болгохын тулд сэтгэл зүйн аюулгүй байдлыг онцгойлон авч үздэг. Үүний тулд сургагч багш нар маш сайн шалгагдсан байдаг бөгөөд ISO9002 гэрчилгээтэй, дэлхийн хэмжээнд тогтвортой, өндөр үр дүнд хүрэхийг зорьж сургалтад тасралтгүй хамрагддаг. Сургагч багш нар дэлхийн хэмжээний байгууллагын нэг хэсэг төдийгүй тухайн бүс нутгийнхаа соёл, зан заншил, бизнесийн орчны талаарх өргөн мэдлэг, туршлагатай байдаг.

Амжилтыг хүлээн авахад бэлэн бай:: Сургалтын явцад оролцогчид шинэ ур чадвар олж авах бүрд түүнийгээ “зөв” арга зүйгээр хөгжүүлэн, ажил, амьдралдаа хэрэгжүүлэхээс өмнө дадлага хийж, турших боломжийг танхимд бүрдүүлдэг. Үйлчлүүлэгчид, багийн гишүүд болон бусдад ур чадвараа хэрэгжүүлж, туршсаны дараа ямар үр дүнд хүрсэнээ хуваалцан, дүгнэлт хийдэг. Энэ нь сургалтын маш чухал хэсэг бөгөөд оролцогчид нэг нэгнээсээ суралцах боломжийг олгодог. Эерэг бататгалаар хэд хэдэн амжилттай оролдлого хийснээр, дадал зуршил өөрчлөгдөж, шинэ ур чадвар эзэмшинэ.

Бүртгүүлэх


Яагаад сурах хэрэгтэй вэ?

Даяаршил, хурдацтай өөрчлөлт, өрсөлдөөний дарамт, тодорхойгүй байдал, төөрөгдөл, тасалдал, бодит хариултгүй ертөнцөд манлайлалд хөнгөн хандаж болохгүй. Үр дүн муутай удирдагчдын зардал нь зорилгоо алдах, гүйцэтгэлийн бууралт, ажлаасаа чөлөөлөгдсөн ажилчид болон бусад үр ашиггүй нөөц, түүнчлэн алдсан боломжууд юм.

 

Манлайлал нь хүмүүсээр дамжуулан, хамтдаа зорьсон үр дүндээ хүрэхийг хэлдэг. Хэдийгээр энэ нь энгийн мэт санагдаж болох ч олон хүн эсвэл багийг татан оролцуулах, өрсөлдөх, тэргүүлэх чиглэлийг удирдах, анхаарал татахуйц удирдамж өгөх, хязгаарлагдмал нөөцөөр өндөр үр дүнд хүрэх нь амар биш. Манлайлагчаас олон янзын ур чадварыг шаарддаг.

Ямар үр дүнд хүрэх вэ?

Та хэцүү харилцагчтай үр дүнтэй харилцах, байгууллагын сорилтуудыг даван туулах, нөлөөгөө өргөжүүлэх, шинэ удирдагчдыг бий болгож, хөгжүүлэх зэрэг ур чадвар шаардсан ажлыг амжилттай хийх болно. Шинэ ур чадвараа ашиглан хэмжигдэхүйц үр дүнд хүрч, байгууллагынхаа үнэ цэнийг өсгөн, илүү олон янзын сорилтод өөрийгөө бэлэн байлгаж чадна. Шагнал нь танай хамт олонд ахиц дэвшил гарч, ажилтнууд эзний сэтгэлээр ажилдаа хандаж, байгууллагын соёлд хүчтэйгээр нөлөөлж байгааг харах явдал юм.

Манлайлал бол ганцаарчилсан үйл ажиллагаа биш; Энэ нь удирдагч хүн хамтран ажилладаг хүмүүстэйгээ хэрхэн харилцаж, хүмүүст өөрийгөө болон ажлын талаараа хэрхэн мэдрүүлж, ойлгуулж байгаа тухай юм. Удирдагчдад хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх боломжийг олгодог. Бусад хүмүүсээр дамжуулан аливаа ажлыг гүйцэтгэхийн тулд удирдагчдын анхаарал төвлөрөл сайн байх ёстой.  

Ямар ур чадвар эзэмших вэ?

– Манлайлал: Бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг уялдуулах нь чухал. Харин хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бусдын онцгой авьяас, чадварыг нээх, хөгжүүлэхэд тулгуурлана.

– Санаачилга: Бусдыг идэвхжүүлж, идэвх зүтгэл гаргахад нь нөлөөлөх ур чадвар.

– Хүмүүстэй харилцах ур чадвар: Байгууллагын дотоодод болон гадна нөлөөлөл бүхий урт хугацааны харилцааг бий болгох.

– Шийдвэр гаргах: Баримт, эрсдэл, зорилго, тэргүүлэх чиглэлийг харгалзан үйл ажиллагааны шугамыг сонгох.

– Багаар ажиллах: Хувь хүн, баг, байгууллагын зорилгод үр дүнтэйгээр хүрэхийн тулд тухайн ажилтны давуу тал, авьяас чадварыг даалгаварт тохируулан хуваарилахад чиглэдэг.

– Өөрчлөлтийн менежмент: Байгууллагадаа өндөр үр дүн авчрах өөрчлөлтийн үйл явц, боломжийг эрэлхийлж, олж авч, хэрэгжүүлэх ур чадварт суралцана.

– Үр дүнд чиглэсэн: Амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэйгээр, асуудлыг шийдвэрлэх зорилготой.

– Алсын хараа: Ирээдүйд чиглэсэн. Эцсийн амжилтад хүрэхийн тулд яах ёстой талаарх гайхалтай дүр зургийг гаргахын тулд төсөөлөл, алсын хараа, онч ухааныг ашигладаг.

– Мэргэшсэн байдал: Итгэл үнэмшлийг бий болгодог үнэнч шударга, итгэлтэй, байдлыг харуулдаг.

Миний хувьд маш олон төрлийн сургалтад сууж мэдлэг, мэдээлэл чадвараа нэмэгдүүлэхийг эрмэлздэг төрлийн хүн. Ихэнх сургалтаас онолын мэдлэг хуримтлуулж аваад ашиглахгүй байсаар байгаад нэг л мэдэхэд мартчихсан байдаг. Дэйл карнегийн Leadership training сургаалтанд суугаад мэдэж авсан мэдлэгээ туршиж үзээд хийж үзээд  чадвар болгоод  танхимаас авч гараад хэрэгжүүлж чадаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Одоо ойр дотнынхоо бүхий л хүмүүст энэ сургалтын төвд заавал сууж үзээ гэж нүүр бардам санал болгодог шүү. Баярлалаа

Удирдлагуудад зориулсан манлайллын курс хөтөлбөрийн төгсөгч Н.Долгор