Dale Carnegie Course

Амжилтад хөтлөх ур чадварууд

Ажил амьдралынхаа жолоодлогыг гартаа авч, хүссэн үр дүндээ хүрэхэд тань туслах Дэйл Карнеги Трэйнингийн брэнд хөтөлбөр.

Бизнесийн чухал ур чадваруудын тоонд илтгэх, ярих ур чадвар, бусдад нөлөөлөх нөлөөллийн буюу манлайллын ур чадвар, харилцааны ур чадвар болоод стресс санаа зовнилоо хэрхэн шийдвэрлэж, гүйцэтгэлээ өндөр байлгах гээд олон чадваруудыг нэг дор багцлан олгох Дэйл Карнеги Трэйнингийн брэнд хөтөлбөр.

Олон нийтэд зарлагдсан өдрүүд

Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Хичээллэх хэл: Монгол хэл

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр

Нийт: 24 цаг

Өдрүүд: 12 сарын 14, 15, 21нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Хичээллэх хэл: Монгол хэл

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр

Нийт: 24 цаг

Өдрүүд: 3 сарын 29, 4 сарын 5, 6нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Хичээллэх хэл: Монгол хэл

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр

Нийт: 24 цаг

Өдрүүд: 6 сарын 7, 8 сарын 14нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Хичээллэх хэл: Монгол хэл

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр

Нийт: 24 цаг

Өдрүүд: 9 сарын 10,  17, 24нд

Цаг: 09:00 – 18:00

Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Хичээллэх хэл: Монгол хэл

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр

Нийт: 24 цаг

Өдрүүд: 10 сарын 1,  8, 15, 22, 29нд

Цаг: 17:00 – 20:30

Хөтөлбөрийн нэр: Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course

Насны ангилал: Насанд хүрэгсэд (18+)

Хичээллэх хэл: Монгол хэл

Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр

Нийт: 24 цаг

Өдрүүд: 12 сарын 6,  7, 13нд

Цаг: 09:00 – 18:00

Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.

Хэн оролцох вэ?

Хүмүүстэй харилцах талбар дээр ур чадвараа тэлж, өөрийн санаа бодлоо бусдад ойлгомжтой цэгцтэй ярьж чаддаг, бусдад нөлөөлж үйлдэлд хөтөлдөг, өөртэй итгэлтэй нэгэн болохыг хүсэж буй хүн бүхэн оролцох боломжтой.

Юу сурах вэ?

Өнөөгийн сорил бэрхшээлд хэрхэн оновчтой хариу үйлдэл үзүүлж байгууллагын үр дүнг дээшлүүлэх талаар энэ сургалтнаас олж мэдэх болно. Бусдын итгэлийг олох, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх арга барилаа өөрчилнө. Сөрөг хандлагаа таньж мэдэн, өөрийн стресс, санаа зовнилыг бууруулах, эерэг бодлыг нэмэгдүүлж, байнгын өсөлт дэвшилтэд суралцах арга замыг олж авах болно. 

Мэргэжлийн сургагч багшаас сургалт авах: 

Энэ хөтөлбөрт хамрагдах хүмүүс албан болон албан бус манлайлагчид байдаг. Амар тайван сэтгэл зүйг шинэ санаа, чадварт суралцах аюулгүй тайван орчноос олж чаддаг. Дэйл Карнегийн сурагчг багш нар олон улсад тогтмол үр дүн гаргахын тулд ISO9002 стандартаар бэлтгэгддэг. Олон улсын байгууллагын гишүүний хувьд сургагч багш нар тухайн орныхоо хэл соёл ёс заншилтай танил юм. 

Шинэ нээлтийг хүлээх: 

Аливаа хүн шинэ чадвартай танилцахдаа ажил амьдралдаа хэрэгжүүлж эхлэхээс өмнө зөв аргыг ашиглахад суралцдаг. Тухайн чадварыг багийн гишүүд, бусад хүмүүстэй туршиж үзсэний дараа амжилттай болон амжилтгүй болсон кейсээ эргүүлэн танилцуулдаг. Энэхүү олон нийтийн дундах сурах аргачлал нь хүн бүрд өөрийн хичээл зүтгэл, оролдлогоос суралцах боломжийг бүрдүүлдэг давуу талтай. Эерэг арга барилаар олон удаа амжилттай оролдлого гаргаснаар хүний дадал зуршил өөрчлөгддөг ба эцсийн үр дүнд чадварт суралцдаг. 

Яагаад сурах хэрэгтэй вэ?

Өөрөөсөө эхлэх. Бусадтай хамтрах. Багийн ажиллагаагаа нэмэгдүүлэх. Өөрчлөлтөд нөлөөлөх 

Дэйл Карнегийн курс хөтөлбөрт дээрх элементүүд хамт ордог ба энэ нь таны байгууллага болон бусад орчинд таны гүйцэтгэлд нөлөөлж, зорилгодоо хүрэхэд шаардлагатай зан авир, сэтгэхүйн өөрчлөлтийг бий болгож чадна. 

Өөрөөсөө эхлэх: Аливаа өөрчлөлт бүр өөрөөс эхэлдэг. Өөрийн төрөлхийн хандлага, бусадтай нийцэх хэрэгцээг илүү ойлгож чадах нь бидэнд өөрчлөгдөхөд яагаад их хичээл зүтгэл ордог болохыг ойлгоход тусалдаг. Өөрийн хандлага, үзэл бодол, санааг илүү сайн ойлгож чадах нь бидэнд өөрийн айдсыг таньж, нүүр тулахад тусалдаг. Өөртөө итгэх итгэл, бууж өгөхгүй байдал нь бидэнд өөртэйгээ болон бусад хүмүүстэй шударгаар харилцахад хүргэдэг. Бид бусдын өмнө өөрийгөө тавьж үзэх чадварт суралцсанаар бид итгэлцэл дүрэн орчныг бүтээх туйлын хүсэл эрэмлзлийг өөртөө бий болгож чадна. Ингэхийн тулд энэхүү курс хөтөлбөр дараах зорилтуудыг багтаадаг:  

Өөрийн зан авирт нөлөөлж буй өнгөрсөнд болсон үйл явдлыг таньж мэдэх
Бидний үр дүн, гүйцэтгэлд нөлөөлж буй сөрөг стрессийг таньж мэдэх 
Өөрийн стресс, санаа зовнилыг хянах чадварт нөлөөлөх зарчим, концепцийг тууштайгаар ашиглах
Өөрийн бодлыг эмх цэгцтэй байлгах процесийг хөгжүүлэх
Өөрийн хувийн үзэл бодлыг бэхжүүлэх 
Айдастайгаа нүүр тулахад бусдаас суралцах 
Ялагдлаас илүү ялалтыг таньж сурах 
Эрсдлийн хүчийг ашиглах 
Өөрчлөлт, боломжид илүү нээлттэй хандах 

Бусадтай хамтрах: Бидний хэн нь ч бусдаас тусгаарлагдаж ажиллахгүй. Бидний багийн ажиллагаа нэмэгдүүлэх бусадтай хамтрах хэрэгцээ нь бусдын үзэл бодол, санааг үнэн сэтгэлээсээ сонирхохоос эхэлдэг. 

Хүмүүстэй харилцах харилцааг сайжруулах суурь зарчмуудтай танилцах 
Хувь хүн бүрд төвлөрөх 
Эерэг анхны сэтгэгдэл төрүүлэх хэрэгцээ
Бусдын нэрийг тогтоох аргад суралцах 
Ажил хэргийн харилцаагаа сайжруулах шинэ боломжтой танилцах 

Хүмүүст итгэлцэл, хүндлэлээр дамжуулан нөлөөлөх

Багийн ажиллагааг нэмэгдүүлэх: 

  • Бусдыг аливаа алхмыг хийхэд ил тод, ойлгомжтой байдлаар ятгах
    Биднийг бусадтай харилцах харилцаа хэрхэн зорилгод хүргэдэг болохыг олж мэдэх
    Санал зөрөлдсөн хэдий ч өөрийн үзэл бодлоо үр дүнтэй илэрхийлэх
    Дагаж мөрдөхөөс илүү хамтрах
    Санал нийлэхийн ач холбогдлыг олж мэдэх
    Үзүүлэлтээ сайжруулахын тулд хэрхэн көүч хийхийг сурах
    Бусдад үнэн сэтгэлээсээ талархахын үнэ цэнийг ойлгох
    Эерэг санал хүсэлт өгч, авах чадварт суралцах
  •  

Өөрчлөлтөд нөлөөлөх: Өөртөө итгэлтэй ярих, бусдыг аливаа алхмыг хийхэд ятгах, хүсч буй хандлага, зан авирыг үлгэрлэн үзүүлж чадсанаар бид бусдад өөрчлөгдөхөд нь нөлөөлж чадна. Дэйл Карнегийн курс хөтөлбөрт хичээл бүрийн зорилтуудад хүрэхийн тулд бид төрөл бүрийн чадварт суралцдаг.

  • Хүчтэй, гүнзгий мэдрэмжтэй харилцах
    Бусадтай сэтгэл хөдлөлийн түвшинд холбогдох
    Бусдыг өөрөөр бодож сэтгэж, үйлдэл гаргахад урамшуулах
    Бусдын хандлагад эергээр нөлөөлөх
    Сорил дүүрэн нөхцөл байдлыг үр дүнтэйгээр удирдах
    Өөрийн хэтийн зорилтоо илэрхийлж бусдыг урамшуулж, идэвхжүүлэх
    Өөрийгөө зогсолтгүй хөгжүүлэх

Төгсөгчид ямар тустай вэ?

Сорил бэрхшээлтэй нүүр тулахад бэлтгэгдэж, өөрийн авъяас чадварыг нэмж, нэгдмэл амжилттай баг бий болгоход суралцана. Та хэмжигдэхүйц үр дүнд хүрэхийн тулд өөрийн шинэ чадвараа ашиглаж, байгууллагынхаа үнэ цэнэтэй хүн болж чадна. Бусдад үр дүнтэй нөлөөлөхөд суралцсанаар бусдыг илүү санаачилгатай, инновацтай болох урам зоригийг өгөх болно.

 

Ямар ур чадвар эзэмших вэ?

Илтгэх, өөрийгөө илэрхийлэх ур чадвар

Харилцааны ур чадвар

Манлайллын ур чадвар

Стресс санаа зовнилоо удирдах ур чадвар

Өөртөө итгэх итгэлээ өсгөх

Урам зориг, өөртөө итгэх итгэл минь сэргээж өгсөн эрч хүчтэй сургалт явуулж амьдралыг минь гэрэлтүүлж өгсөнд баярлалаа. Би энэ сургалтаас өөртөө тавьсан зорилгодоо хэрхэн хүрэх арга зам, саад бэрхшээлийг яаж эвтэйхэн тойрон гарах гэх мэт олон олон санаа шийдлүүдийг олж авсан. Мөн тархи  толгой минь сэргэж чих минь нээгдэх шиг болж байгаад баяртай байна.

"Амжилтад хөтлөх ур чадварууд" курс хөтөлбөрийн төгсөгч А.Болормаа