Winning with Relationship Selling
Харилцаагаар амжилттай борлуулах нь
Харилцагчтайгаа итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгохын тулд хандлагаа зөв удирдаж, зөвхөн өөрийнхөө биш тэдний амжилт, сэтгэл ханамжид анхаарлаа хандуулах нь чухал.
Дэйл Карнегийн борлуулалтын сургалт:
“Харилцаагаар амжилттай борлуулах нь” сургалтаар итгэлцэл, үнэ цэнийг бүтээх үр дүнд чиглэсэн харилцааг хэрхэн бий болгох вэ? гэдэг арга зүйд суралцах болно. Хэрэглэгчийн анзаараагүй хэрэгцээ шаардлагыг олж тодорхойлох асуултыг асуух, тэднийг чин сэтгэлээсээ сонсож ойлгох зэрэг харилцааны ур чадваруудыг хэрэгжүүлснээр харилцагчийн сэтгэлд хүрч, үр дүнтэй, чухал харилцааг бий болгох боломжтой.
Үйлчлүүлэгчийн хүсэл сонирхол, бодитоор үүссэн хэрэгцээ шаардлагад анхаарах нь тэдэнд сэтгэл ханамжийг бий болгож чаддаг. Дэйл Карнеги Трэйнингээс санал болгодог борлуулалтын загвар нь борлуулалтын ажилтны ямар ч хэв маягт нийцдэг.
Хөтөлбөрийн нэр: Харилцаагаар амжилттай борлуулах нь
Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр
Нийт: 24 цаг
Өдрүүд: 12 сарын 14, 15, болон 21нд
Цаг: 09:00 – 18:00
Энэхүү курс хөтөлбөрийг та багийнхан, хамт олондоо зориулан зохион байгуулах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой.
Хэн оролцох вэ?
Бат бөх харилцаан дээр суурилан, өндөр үр дүнд хүрэхийг зорьж буй борлуулалтын ажилтнууд
Cургалтаас хэрхэн илүү ихийг олж авах вэ?
Бизнесийн байгууллагууд, борлуулалтын ажилтнууд биечилсэн болон онлайн борлуулалтын хосолсон хэв маягийг хэрэгжүүлэх загварт шилжсэн. Энэ нь үйл явцын хувьд хэвээр байгаа ч хүргэх хэв маягийн хувьд ихэвчлэн өөр өөр арга барил шаардлагатай байдаг. Энэхүү сургалтад биечилсэн болон онлайн борлуулалтын аль алиных нь туршлагуудыг багтаасан.
Өнөөгийн тогтворгүй, хурдацтай өөрчлөгдөж байгаа ертөнцөд борлуулах үйл явц нь сорилттой, өрсөлдөөнтэй ажилд тооцогддог. Өчигдөр байсан давуу тал өнөөдөр алга болж магадгүй. Нэмж дурдахад илүү их мэдээлэлтэй болсон үйлчлүүлэгчид интернет болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан туршлагаа хуваалцах, бусдаас суралцах чадвараараа илүү их хүлээлттэй, борлуулагчаас өндөр ур чадвар, хүчин чармайлт гаргахыг шаардсаар байна.
Онлайн худалдан авалтын тоо өссөөр байгаа өнөө цагт борлуулалтын уламжлалт тактик хэрэгжихээ больж, үйлчлүүлэгчдийн мэдлэг улам л сайжирсаар байна. Энэ утгаараа хэрэглэгчид зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авахаа больж, харилцаа, хандлагыг худалдан авдаг болсон.
Мэргэжлийн борлуулагчдын хувьд та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүнд ямар үнэ цэнийг бүтээж байгаагаа сайтар ойлгож, ухамсарлах хэрэгтэй. Эндээс та хүссэн гүйцэтгэлдээ хүрэх ур чадварыг эзэмшихийн зэрэгцээ гүйцэтгэлийн өөрчлөлтийг тогтвортой байлгах сэтгэлгээгээ бэхжүүлэх болно.
Албан ёсны эрхээр баталгаажсан сургагч багш нар таныг хүлээж байна: Харилцаагаар амжилттай борлуулах нь сургалтад борлуулалтын шинэ ажилтнуудаас гадна ур чадвараа илүү сайжруулах хүсэлтэй, туршлагатай борлуулагчид ч хамрагддаг. Тиймээс бид шинэ ур чадварыг туршиж үзэх боломжтой сэтгэл зүйн хувьд аюулгүй орчин, арга зүйг онцлон авч үздэг. Үүний тулд сургагч багш нар маш сайн шалгагдсан байдаг бөгөөд ISO9002 гэрчилгээтэй, дэлхийн хэмжээнд тогтвортой, өндөр үр дүнд хүрэхийг зорьж сургалтад тасралтгүй хамрагддагаараа онцлогтой. Сургагч багш нар дэлхийн хэмжээний байгууллагын нэг хэсэг төдийгүй тухайн бүс нутгийнхаа соёл, зан заншил, бизнесийн орчны талаарх өргөн мэдлэг, туршлагатай байдаг.
Амжилтыг хүлээн ав: Сургалтын явцад оролцогчид шинэ ур чадвар олж авах бүрд түүнийгээ “зөв” байдлаар дадлагажуулж, ажил, амьдралдаа хэрэгжүүлэхээс өмнө дадлага хийж, турших боломжийг танхимд бүрдүүлдэг. Үйлчлүүлэгчид, багийн гишүүд болон бусдад ур чадвараа хэрэгжүүлж, туршсаны дараа ямар үр дүнд хүрсэнээ хуваалцан, дүгнэлт хийдэг. Энэ нь сургалтын маш чухал хэсэг бөгөөд оролцогчдод бие биенээсээ суралцах боломжийг олгодог. Эерэг бататгалаар хэд хэдэн амжилттай оролдлого хийснээр, дадал зуршил өөрчлөгдөж, шинэ ур чадвар эзэмшинэ.
Яагаад сурах хэрэгтэй вэ?
Та зорилтот үйлчлүүлэгтэйгээ үр дүнтэй харилцааг бий болгож чадахгүй байгаа бол борлуулалтын төлөвлөгөөгөө “Баяртай” гэж даллахад хүрэх болно. Амжилттай борлуулагчид зөвхөн нэг удаагийн борлуулалтад биш харилцан ашигтай үр дүн бүхий харилцааг бий болгож, хэрэглэгчид зориулсан өвөрмөц шийдлийг боловсруулснаар ирээдүйд үүсэх илүү их боломж, амжилтыг бий болгож чадна гэдгийг мэддэг.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд худалдан авагчдын мэдлэг, даяаршил, технологи, интернет зэргээс шалтгаалж борлуулалтын хандлага эрс өөрчлөгдсөн ч мянга мянган жилийн туршид өөрчлөгдөөгүй зүйл бол хүмүүсийн худалдан авах арга юм. Хэрэглэгч худалдан авах шийдвэр гаргах хүртлээ таван үе шатыг дамждаг. Чадварлаг мэргэжилтэн энэ үйл явцын зүй тогтлыг (Холбогдох-Хамтрах-Бүтээх-Батлах-Шийдэх) ойлгодог бөгөөд ингэснээр үйл явцыг удирдах бус харин худалдан авагчид шаардлагатай үед нь туслах ур чадварыг эзэмших болно.
Ямар үр дүнд хүрэх вэ?
Харилцаанд суурилсан борлуулалтын аргыг эзэмшсэнээр та хэрэглэгчдэдээ интернетээс олж чадахгүй байгаа үнэ цэнийг санал болгож чадна: Мөн та харилцан эерэг үр дүн авчрах урт хугацааны хамтын ажиллагааг бүтээх болно.
Та дараах үр дүнд хүрэх боломжтой. Үүнд:
- Борлуулалт өсөх
- Дагуулах болон ахиулах борлуулалтын боломжууд
- Баталгаажсан ур чадварууд
- Биечилсэн болон онлайн борлуулалтад шилдэг туршлагыг нэвтрүүлэх арга замууд
- Үнэнч хэрэглэгчид
- Борлуулалтын бага зардал
- Илүү их борлуулалтын боломжуудыг олж илрүүлэх
- Хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээг илүү сайн ойлгон, туслах замаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
- Илүү үр дүнтэй эрэл хайгуул
- Худалдан авагч болон худалдагчийн хооронд илүү их мэдээлэл солилцох нь шинэ шийдлүүдийн хувьд компанид үнэ цэнэ, инновацийг бий болгоход хүргэдэг.
Ямар ур чадвар эзэмших вэ?
Хандлага: Нөхөрсөг, эерэг, урам зоригтой хандлагыг хадгалах
Санаачлага: Аливаа зүйлийг идэвх санаачлагатайгаар хийх. Бусадтай хамтран аливааг сайжруулан, санаачлагаа нэмэгдүүлэх
Нөлөөлөл: Нөхцөл байдлыг үр дүнтэй удирдан чиглүүлж, харилцан тууштай байдал, үр дүнд хүрэхэд түлхэц өгөх
Харилцааны арга барил: Өөрийгөө илэрхийлэх болон сонсох ур чадвараа сайжруулах
Мэргэжлийн ур чадвар: Шударга байдал, өөртөө итгэх итгэл, мэргэжлийн дүр төрх, итгэл үнэмшлийг бий болгох
Харилцааны ур чадвар: Урт хугацааны итгэлцэл бүхий тууштай харилцаа
Хэрэглэгчийн туршлага: Тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн эерэг оролцоог бий болгохын тулд аливааг хэрэглэгчийн өнцгөөс харах
Хэрэглэгчийн төлөв: Боломжит хэрэглэгчдийг тодорхойлж, үнэнч, урт хугацааны харилцагч болгон хувиргах.
Борлуулалтын ахисан түвшний сургалтад сууж, борлуулагч хүнд байж гэмээ нь тухайн хүн түүнийгээ ашиглан маш их амжилтад хүрч болох олон чухал чадамж, зан чанар, байдгийг мэдэж авлаа. Энэхүү чадваруудыг эзэмшиж өөрийн ажилдаа амжилттай хэрэглэж маш их, санаанд оромгүй амжилтад хүрч ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна. Бодитоор хүрсэн үр дүнгээ танд заавал мэдэгдэж захидал илгээх болно. Баярлалаа