SPEAK!

САНААГАА ИЛЭРХИЙХ

Айдас, сандралаа даван туулж, олны өмнө хүчирхэг илтгэх нь

NEW ARRIVAL

Олны өмнө үг хэлэх тухай бодоход л түгшиж эхэлдэг хүн олон байдаг. Сайн мэдээ гэвэл олон хүний өмнө зогсох таны ээлж ирэхэд стрессдэхгүй байх арга бий. Илтгэл тавих нь өөртөө төвлөрөх бус үзэгч сонсогчид төвлөрөх гэдгийг ойлгох нь чухал. Үзэгчдэд яг ямар мэдээллийг хүргэх вэ?, тэд хэрхэн хүлээж авах вэ? гэдэгт анхаарлаа төвлөрүүлж, зүрх сэтгэлээсээ яриад эхлэх үед олны өмнө үг хэлэхэд төрдөг сандрал арилдаг.

Энэхүү номын зорилго нь бидний дотор аль хэдийн бий болсон байдаг зүйл буюу санаа бодлоо хүчирхэгээр илэрхийлж, дэлхийг өөрчлөхүйц илтгэл тавих ур чадварыг нээж ил гаргахад оршино. Энэ номыг уншаад та олны өмнө үг хэлэхэд төрдөг сандралаа даваарай.

– Үзэгчдэд анхаарлаа хандуулах
– Санаагаа үнэмшилтэйгээр хүргэх
– Өөртөө итгэлтэй дүр төрхийг харуулах
– Үзэгчдийг эрч хүчтэй болгох
– Хэцүү сэдвүүдийг үр дүнтэй тайлбарлах
– Үзэгчдийн эсэргүүцэл эргэлзээг арилгах
– Үзэгчдийг үйлдэлд хөтлөх

Зохиолч: Дэйл Карнеги & Ассошиэт

Эрхлэн гаргасан: Карьер эйд ХХК

ISBN: 978-9919-0-0335-7

Хавтас: Зөөлөн

Хэвлэгдсэн он: 2023

Хуудас: 232

Хэмжээ: 130х210 мм

Жин: 160

ҮНЭ: 25,000₮

“Дэйл Карнеги Трэйнинг Монгол” төвд хүрэлцэн ирж худалдаж авах боломжтой.

SIMILAR BOOKS

Төстэй номнууд

Дэйл Карнеги & Ассошиэтээс эрхлэн гаргасан хувь хүний хөгжлийн цоо шинэ багц номнууд