Хоёр компанийн удирдлага ажилтнуудаа сургахад хөрөнгө оруулах эсэх талаар ярилцаж байгаа тухай хуучны нэгэн онигоо бий: Нэг нь “Бид тэднийг сургачихсан чинь тэд орхиод явчихвал яах вэ?” гэж асуухад нөгөө нь “Бид тэднийг сургахгүй, гэтэл тэд яг энэ хэвээрээ байгаад байвал яах вэ?” гэж хариулдаг. Хүмүүсээ хөгжүүлэх замаар бизнесээ хөгжүүлэх нь урт хугацаандаа үр дүнгээ тасралгүй өгч ашиг орлого нэмэгдүүлдэг стратеги юм.
Сургалт зохион байгуулахдаа зөвхөн хийсэн гэдэг нэр зүүх биш үр дүн гаргахад илүү чиглэх хэрэгтэй. Хүн бол аливаа байгууллагын хамгийн үнэ цэнтэй баялаг бөгөөд энэ баялгийн чанар тасралтгүй өсөж, сайжирч байх ёстой бөгөөд сургалт нь чухамдаа байгууллагын ажилтнуудад цэцэглэн хөгжих боломжийг олгодог. Тиймээс сургалтад зарцуулсан хүчин чармайлт, зардал, цаг хугацаагаа хамгийн сайн үр дүнд хүргэхэд анхаарах нь зайлшгүй.
Байгууллагын сургалтаа төлөвлөх үедээ та дараах асуултуудыг асуух шаардлагатай болно. Үүнд: Бид хэрхэн сургалтын үйлчилгээ үзүүлэгч байгууллагаа сонгох вэ? Бид ямар зүйлсийг чухалчилж үзэх хэрэгтэй вэ? Бидний анхаарах ёстой зүйлс юу байж болох вэ? Бид ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа бүрэн тодорхойлохын тулд сургалтын үйлчилгээ үзүүлэгчдээ заавар, чиглэлийг хэрхэн өгөх ёстой вэ? Сургалтын үр дүнг бид хэрхэн хэмжих вэ?
Цаашлаад, Хэзээ бидэнд сургалт шаардлагатай болох вэ? Байгууллага дутагдлаа ухамсарлаж сургалт хийх захиалга өгөхөд юу нөлөөлдөг вэ? Эдгээр дутагдлын тухай бид юуг мэдэхгүй байна вэ? Бид зорьсон үр дүндээ хэрхэн хүрэх талаар анхаарлаа хандуулахдаа ямар нэг чухал зүйлийг орхигдуулаагүй гэдгийг хэрхэн баталгаажуулах вэ?
Мөн, Хэн бидэнд сургалт хийх вэ? Хэзээ бид сургалтаа авах ёстой вэ? Танхим доторх эерэг хандлагыг хамгийн сайн бий болгохын тулд сургалтын ач холбогдлыг хэрхэн үр дүнтэй хүргэх вэ? Сургалтын өмнө юуг сайтар бэлдэх шаардлагатай вэ? Сургалт зохион байгуулсны дараа дахин ямар сургалтууд байх вэ? Үүнийг хэзээ бид хийх вэ? Бид хэзээ давтан сургалтыг хийх хэрэгтэй вэ? Мөн бид өөр ямар сургалтыг анхаарч үзэх хэрэгтэй вэ? Байгууллагын хамт олноо тасралтгүй суралцах соёлд хэрхэн төлөвшүүлэх вэ? гэх мэт.
Эдгээр бүх асуултын хариултыг мэдэж авахад туслах гарын авлагыг цуврал нийтлэлээр оруулах болно. Энэхүү цуврал нийтлэлийн эхний хэсгийг доороос уншина уу.
1. Найз эсвэл танил учраас шууд сонгосон сургалтын байгууллага.
Хувийн харилцаа чухал боловч энэ нь тухайн сургалтын байгууллагыг сонгох хангалттай шалтгаан болж болохгүй. Иймэрхүү бодлогогүй гаргасан шийдвэр нь сургалт зохион байгуулах ажлыг хөнгөвчлөх эсвэл зардал хэмнэж болох ч хэрвээ тухайн байгууллага нь мэргэжлийн байгууллага биш байвал тухайн сургалтын явцад зарцуулж буй алдагдсан цаг хугацаа, боломж нь үнэлэгдэшгүй байх болно. Иймд та хангалттай судлаагүйгээр сонгон шалгаруулалтыг яаран хийлгүйгээр тодорхой стандартыг хангасан, сургалтын салбарт хангалттай туршлага хуримтлуулсан, мэргэжлийн байгууллагад хандах нь таны хөрөнгө оруулалтыг хамгийн багадаа 5 дахин ихэсгэх болно.
2. Сургалтын хэрэгцээ шаардлагаа урьдчилан тодорхойлоогүйгээс үр дүн хүлээлтээс зөрөх
Сургалтаас хүлээгдэж буй үр дүнг урьдчилан дэлгэрэнгүй ярилцаагүйгээс эсвэл сургагч багшид мэдээлэл очоогүйгээс ийм зүйл тохиолддог. Сургалтын байгууллагын дотоод харилцаа холбоо муу байдлаас шалтгаалан харилцагч хохирч үлдэх тохиолдол бий. Сургалтын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын борлуулалтын ажилтан буюу сургалтын зөвлөх үйлчлүүлэгчтэй холбогдсоны дараа сургагч багшдаа байгууллагын онцлог, хэрэгцээ, хүсэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгдөг. Энэхүү процесс хийгдээгүй буюу хайнга хандан мэдээлэл хүргээгүйгээс шалтгаалан захиалагч талын хүлээсэн хүлээлтээс зөрсөн сургалт хийх шалтгаан болдог.
3. Сургагч багш нар эрч хүчгүй, хүсэл эрмэлзэлгүй байх.
Сургагч багшийг сонгох, сургагч багшийг хөгжүүлэх хөтөлбөр, чиглүүлэх үйл явц, сургагч багшийн үнэлгээ болон шалгалтууд тухайн сургалтын байгууллагад байгаа эсэхийг урьдчилан шалгаагүйгээс ийм зүйл тохиолддог. Сургагч багшийн мэргэжлийн ур чадвар дутмаг байх нь тухайн сургалтын байгууллагын энэхүү сургагч багшаа бэлдэх процесс мэдэгдэхүйц сул байгааг харуулдаг. Үүний үр дүнд бүх оролцогчдын нойрыг хүргэсэн үнэ цэнгүй сургалт болон хувирах аюултай.
4. Хэт онолын сургалт байх.
Маш нарийн төвөгтэй бүтэцтэй байх нь ихэнхдээ сургагч багш тухайн сэдвээр гүнзгий ойлголтгүй байгаагаа нууж байгааг илтгэдэг. Сургалтын хөтөлбөрийн үндсэн сул талуудаа даван гарахын тулд оролцогчдыг график, диаграм, адилтгалуудаар төөрөлдүүлж байдаг. Тодорхой, гарт баригдахуйц, бодит үр өгөөжийг өгөх сургалт хамгийн сайн үр дүнд хүргэдэг.
5. Сургалтыг зөвхөн лекц хэлбэрээр зохион байгуулах.
Сургалт гэхээр уламжлалт лекц шууд бодогддог бөгөөд үүнийг дагаад тэнд суухаас зайлсхийх бодол мөн төрдөг. Харамсалтай нь лекцийн үеэр бодитоор суралцах боломж хязгаарлагдмал байдаг. Харин трэйнинг хэлбэрийн сургалтыг сонговол “ЮУ” хийхийг нь хэлэхээс илүүтэйгээр “ЯАГААД” гэдэг өнцгийг харуулдаг бөгөөд ингэснээр сургалтын агуулгыг ойлгох, хадгалж үлдээхэд чухал ач холбогдолтой. Мөн хамт сургалтад сууж буй бусад оролцогчидтойгоо харилцах, өөрийн туршлагаа тэдэнтэй хуваалцах нь бодит ертөнцөөс сурах баялаг эх үүсвэр болдог. Үүгээрээ болон маш олон бусад давуу талуудаар зүгээр л суугаад сонсдог лекц хэлбэрийн сургалтаас ялгаатай байдаг трэйнинг хэлбэрээр явагддаг сургалтыг сонгох нь зүйтэй.
6. Сургалтын агуулга нь албан ёсны бус, интернэт болон энд тэндээс цуглуулсан байх.
Албан ёсны сургалтын хөтөлбөр боловсруулах нь цаг хугацааны асар урт бөгөөд санхүүгийн хувьд маш өндөр өртөгтэй байдаг. Хаа нэгтэйгээс авч таслаад, агуулгатаа оруулах нь хэдий хялбар боловч энэ нь гүн гүнзгий суурь, чанартай байдлыг хангаж чадахгүйгээс гадна үр дүн муу байдаг.
7. Сургалтын агуулга, бүтэц болон заах арга барил цогцоороо лабораторийн орчинд огт туршигдаагүй, баталгаажаагүй байх
Сургалт, трэйнингийн салбар нь хэнийг ч сургагч багшаар санал болгож үйлчилгээгээ явуулж болдог ерөнхийдөө хяналтгүй салбар юм. Аливаа сургалтыг зохион байгуулахаас өмнө лаборатори анги гэж нэрлэдэг бодит оролцогчдод туршиж, бодит үр дүнд үндэслэн илүү боловсронгуй болгож сайжруулах шаардлагатай байдаг. Хэрэв та үйлчлүүлэгч байгаад таны сонгосон сургалтын байгууллагын туршилтын бай болчихвол таны зарцуулсан мөнгө, оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгүй болох магадлалтай. Сургалтын байгууллагын шинэ хөтөлбөр хөгжүүлэх үйл явцын нэг хэсэг санамсаргүйгээр бүү болоорой.
8. Урт хугацааны үр дүнд биш, богино хугацааны хөөрөл олгосон сургалт байх.
Зарим сургалтууд, ялангуяа борлуулалтын сургалтууд хамгийн сүүлийн үеийн шилдэг борлуулалт хийхэд ашиглагдаж байгаа арга техник дээр суурилсан гэж сурталчилдаг. Иймэрхүү сэдэв агуулга нь сонирхол татаж борлуулалттай холбоотой ажилтнуудаа ихээр хамруулдаг. Гэвч тухайн үедээ мэдээлэл, мэдлэгийн шинжтэй байхаас гадна өнөөдөр нэг удаагийн борлуулалт хийхэд тусалж болох ч урт хугацааны хамтын ажиллагаа, харилцаа бий болгодоггүй бөгөөд яваандаа мартагдаж тухайн сургалт нь хүртэл өөрөө зарлагдахаа ч байдаг. Тиймээс үндэслэлтэй, сайтар туршигдсан, хэрэгжих нь батлагдсан агуулгыг хайж олох нь урт хугацааны үр дүн гаргахад тусална.
9. Сургагч багш нь стандартын дагуу бэлтгэгдээгүйгээс болж ур чадварын зөрүү гарах.
Байгууллагад танилцуулах, туршиж үзэх сургалт болон эхлэлийн сургалтыг туршлагатай “од” сургагч багш хийх үед энэ тохиолддог. Харамсалтай нь бусад сургагч багш энэ хэсэгт багтдаггүй бөгөөд цаашид үргэлжлэх сургалтыг ямар сургагч багш заахаас хамааран сургалтын чанар өөр өөр байдаг. Үйлчилгээний чанарын тогтвортой байдал нь бүхий л бизнест сорилттой байдаг хэдий ч сургалтын байгууллагад энэ нь хамгийн чухал хэсэг юм. Сургагч багшийн чанар нь тогтвортой, итгэж болохуйц гэдгийг шалгаж үзэх нь зүйтэй.
Нийтлэлийн дараагийн хэсгээс (Part2) үргэлжлэлийг уншина уу.
Нийтлэлийн дараагийн хэсэг нийтлэгдэхэд мэдэгдэл авах бол доор мэдээллээ оруулаарай.
Δ
Байгууллагын сургалтаа хэрхэн төлөвлөх вэ? (Part1)
Сургалтын төсвөө хэрхэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болгох вэ?

Сургалтыг үр дүнгүй болгодог 9 шалтгаан

Related
Resent Post
Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 2-р хэсэг
November 29, 2024Categories