Гарын авлага материал

  • Англи нэр: Leadership Blind Spots
  • Монгол нэр: Удирдлагуудын анзаардаггүй аюул ба ажилтнуудаа хэрхэн урам зориг өгөх вэ?
  • Төрөл : Whitepaper
  • Файлын төрөл : PDF
  • Хамааралтай ур чадвар : Манлайлал | Leadership

Leadership Blind Spots

Leadership Blind Spots | Удирдлагуудын анзаардаггүй аюул ба ажилтнуудаа хэрхэн урам зориг өгөх вэ?

— White paper-н агуулга —

Удирдлагуудад үл үзэгдэх цэг буюу анзаардаггүй аюул байдаг бөгөөд энэ нь байгууллагад мэдэгдэхүйц хохирол учруулж байдаг байна. Харамсалтай нь ихэнх удирдагчид бизнесийн ертөнц дэх алсын хараагаа 20/20 гэж үнэлдэг. Тиймээс тэдний арга барил шийдвэрт алдаа дутагдал байгааг ойлгуулахад хялбар бус юм. Судалгааны үр дүнд тулгуурлан бүтээсэн энэхүү whitepaper-д удирдлагуудын анзаардаггүй аюулыг тодорхойлж тэдгээрийг даван гарах арга зөвлөмжийг санал болгосон.

— White paper-с юу сурах вэ? —

Анзаардаггүй аюулаа даван туулж арилгасан удирдлагатай хамт олон ажилдаа сэтгэл хангалуун байдаг бол эсрэгээрээ эдгээр үл үзэгдэгч цэгүүдийг мэдэхгүй эсвэл үл тоомсорлосон удирдлагатай ажилтнууд сэтгэл ханамж бага байдаг байна. Сэтгэл хангалуун ажилтнууд ажилдаа удаан хугацаанд ажиллахаас гадна илүү үр бүтээлтэй ажилладаг. Хийхийг хүсдэг болон хийдэг хоёрын хоорондох ялгааг олж харж чаддаг удирдлага тэдгээр талууд дээрээ ажиллаж сайжруулснаар ажилтнуудынхаа ажилдаа хандах хандлагыг эерэг тал руу нь чиглүүлж чадна.

— White paper-г юунд ашиглах вэ? —

Анзаардаггүй аюулыг аль болох олныг арилгах. Тэднийг юу болохыг хүлээн зөвшөөрч, өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйл хийх. Илэн далангүйгээр өөрийгөө эргэцүүлэн шүүснээр удирдлага бусдын хүлээлтэд хүрэхүйц сайн манлайлагч болж чадна.