
Захирлын багц: Leadership courses+ Celemi

Дэйл Карнеги анх удаа “Захирлын багц” сургалтыг санал болгож байна.
1.Дэйл Карнегийн манлайллын хөтөлбөр/Софт чадвар/: Хийхээ болиод удирдаж эхэлж SDSL | Удирдлагуудад зориулсан манлайллын хөтөлбөр LTM | Үр дүнт манлайлал LTR
Та Дэйл Карнегийн доорх 3 манлайллын хөтөлбөрөөс зөвхөн НЭГИЙГ сонгоно.
– Хийхээ болиод удирдаж эхэлж SDSL: Багийн гишүүнээс, манлайлагч руу шилжих нь сэтгэхүйн өөрчлөлтийн нэг том хэсэг юм. Багийн гишүүдээ ажилдаа татан оролцуулах, үр дүнгийн талаар тэдэнд болон өөртөө хариуцлага тооцох, тууштай байдал, итгэлцэл, харилцах чадвар гээд олон чухал ур чадвар шаардагддаг. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан амжилттай манлайлагч байхад юу хэрэгтэйг олж мэдэн, суралцаж, ажилдаа хэрэгжүүлээрэй. Хийхээ болиод, удирдаж эхэл!
– Удирдлагуудад зориулсан манлайллын хөтөлбөр: Бизнесийн орчинд амжилттай удирдлагуудын нийтлэг мэддэг зүйл бол багийн оролцоог нэмэгдүүлэх нь зорилгодоо хүрэх түлхүүр хүчин зүйл юм. Дэйл Карнегийн судалгаагаар ажилдаа урам зоригтой, итгэлтэй ажилтнууд байгууллагын зорилгод хүрэхэд илүү идэвхтэй оролцдог болохыг олж мэдсэн.
– Үр дүнт манлайлал LTR: Манлайлал нь цол шагналаар ирдэг үү, эсвэл бусдын хүндлэлээр олддог уу? Энэ нь хүн гэдэг хамгийн таамаглашгүй хувьсагчтай тулгарах ур чадвар, хүсэл эрмэлзлийг шаарддаг өвөрмөц бөгөөд хэцүү чадвар юм. Зөвхөн хүмүүсийн олон янз байдал (үе хоорондын ялгаа, соёл, боловсрол, сэтгэлгээ гэх мэт)-ыг ойлгох бус харин сэтгэл хөдлөл, нөхцөл байдал, ур чадвар, сонголтын ялгааг мэдрэх, ойлгох тухай юм.
2. Celemi бизнес симуляцын сургалт /Хард чадвар/: Төсөл | Стратеги | Санхүү
Та олон нийтэд зарласан хуваариас сонгон суралцах боломжтой.
Захирлын багцыг сонгосноор дараах давуу тал үүснэ:
- Софт болон хард чадвараа сайжруулах
- Мөнгөө хэмнэх
- Өөртөө хөрөнгө оруулах
- АНУ-ын Централ Миссоуригийн сертификат авах