
Хийхээ болиод удирдаж эхэл | Stop Doing Start Leading

Ажил дээрээ тулгараад байгаа асуудал, сорилтуудыг баг хамт олноороо үр дүнтэй шийдвэрлэж, байгууллагынхаа зорилтыг биелүүлээрэй.
Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр
Нийт: 24 цаг
Өдрүүд: 9 сарын 13, 14, 20нд
Цаг: 09:00 – 18:00
Хүмүүсийг удирдана гэдэг хэцүү. Хувь нэмэр оруулагчаас, удирдагчийн байр суурь руу шилжих нь бүр ч хэцүү.
Багийн гишүүнээс, манлайлагч руу шилжих нь сэтгэхүйн өөрчлөлтийн нэг том хэсэг юм. Багийн гишүүдээ ажилдаа татан оролцуулах, үр дүнгийн талаар тэдэнд болон өөртөө хариуцлага тооцох, тууштай байдал, итгэлцэл, харилцах чадвар гээд олон чухал ур чадвар шаардагддаг. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан амжилттай манлайлагч байхад юу хэрэгтэйг олж мэдэн, суралцаж, ажилдаа хэрэгжүүлээрэй. Хийхээ болиод, удирдаж эхэл!
– Гүйцэтгэх түвшинд шинээр ажиллаж эхэлж байгаа захирал, удирдлагууд
– Удирдах албан тушаалд бэлдэж байгаа хүмүүс
– Байгууллагадаа шинэ удирдагчдыг өсгөх, хөгжүүлэх үүрэгтэй хэн бүхэн
Удирдагчийн хувьд өөрийн давтагдашгүй давуу талуудыг олж илрүүлэн, карьер, ололт амжилтын дараагийн түвшинд хүргэх ур чадвараа хөгжүүлэхэд тань энэхүү хөтөлбөр туслах болно. Бусдыг үр дүнтэй хамтын ажиллагаа, итгэлцэл, эрч хүчтэй харилцаанд хөтлөх чухал ур чадваруудыг эндээс эзэмших боломжтой.
Албан ёсны эрхээр баталгаажсан сургагч багш нар таныг хүлээж байна:
Бид шинэ ур чадвар, санааг туршиж үзэх мэргэжлийн, таатай орчныг бий болгохын тулд сэтгэл зүйн аюулгүй байдлыг онцгойлон авч үздэг. Үүний тулд сургагч багш нар маш сайн шалгагдсан байдаг бөгөөд ISO9002 гэрчилгээтэй, дэлхийн хэмжээнд тогтвортой, өндөр үр дүнд хүрэхийг зорьж сургалтад тасралтгүй хамрагддагаараа онцлогтой. Сургагч багш нар дэлхийн хэмжээний байгууллагын нэг хэсэг төдийгүй тухайн бүс нутгийнхаа соёл, зан заншил, бизнесийн орчны талаарх өргөн мэдлэг, туршлагатай байдаг.
Амжилтыг хүлээн ав: Сургалтын явцад оролцогчид шинэ ур чадвар олж авах бүрд түүнийгээ “зөв” байдлаар дадлагажуулж, ажил, амьдралдаа хэрэгжүүлэхээс өмнө дадлага хийж, турших боломжийг танхимд бүрдүүлдэг. Үйлчлүүлэгчид, багийн гишүүд болон бусдад ур чадвараа хэрэгжүүлж, туршсаны дараа ямар үр дүнд хүрсэнээ хуваалцан, дүгнэлт хийдэг. Энэ нь сургалтын маш чухал хэсэг бөгөөд оролцогчдод бие биенээсээ суралцах боломжийг олгодог. Эерэг бататгалаар хэд хэдэн амжилттай оролдлого хийснээр, дадал зуршил өөрчлөгдөж, шинэ ур чадвар эзэмшинэ.
Өндөр гүйцэтгэлтэй ажилтан шууд өндөр гүйцэтгэлтэй удирдагч болж хувирна гэж бид боддог. Үнэн хэрэгтээ гүйцэтгэгчээс, удирдлагын түвшинд ажиллахад ур чадвар, сэтгэлгээний хувьд огт өөр байхыг шаарддаг ба энэхүү шилжилт нь шинэ удирдагчдад ихэвчлэн хэцүү сорилт байдаг. Ажиллах явцдаа суралцаж буй удирдагчтай байна гэдэг нь ажлын өмнөх үр дүнгээ алддаг тул байгууллагад хүндхэн сорилт болдог. Тиймээс энэхүү хөтөлбөрөөр эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, шинэ удирдлагыг чадавхжуулах зорилготой.
Та нарийн төвөгтэй сорилтуудыг даван туулах, удирдах ур чадвараа өргөжүүлэх, багийн эерэг уур амьсгалыг бий болгоход бэлэн байх болно. Шинэ ур чадвараа ашиглан хэмжигдэхүйц үр дүнд хүрч, үнэ цэнтэй хувь нэмэр оруулагчийн байр сууриа баталгаажуулаарай. Та илүү нөлөөлөх чадвартай болсноор бусдыг шинийг санаачлахад урам зориг өгөх болно. Манлайлж эхлэх цаг ирлээ!
Оролцогч бүр удирдлагын ур чадвар дээр тулгуурласан хувийн манлайллын нөлөөллийн төлөвлөгөөг боловсруулна. Манлайллын нөлөөллийн төлөвлөгөө нь таны манлайлах чадварыг дээшлүүлэх тодорхой, хэмжигдэхүйц зорилтуудыг бий болгох зорилготой юм.
Сургалтад хамрагдсанаар:
– Нөлөөллийн чадамж: Нөхцөл байдлыг зөв удирдан чиглүүлж, харилцан тууштай байдал, үр дүнд хүрэхэд түлхэц болдог.
– Хүмүүстэй харилцах ур чадвар: Байгууллага дотор болон гадна нөлөөлөл бүхий урт хугацааны харилцааг бий болгож чаддаг.
Copyright © Dale Carnegie Training Mongolia