6 сар 21, 2025
9:00 am
Фидэс Тауэр, 802 тоот
Энэ курс хөтөлбөрөөр та хүчирхэг илтгэлийн түлхүүр элементүүдтэй танилцаж, суралцахаас гадна өөр зорилго бүхий бүтэц, утга учиртай агуулга, үзэгчдийн анхаарлыг үнэн сэтгэлээсээ татах аргачлалд суралцах болно.
Нийт: 16 цаг
Үргэлжлэх хугацаа: 2 бүтэн өдөр
Өдрүүд: 6 сарын 21, 22нд
Цаг: 09:00 – 18:00
Ажлын хамтрагчаа ятган ухуулах, амжилттай борлуулалт хийх, багийн гишүүдээ идэвхжүүлэх, аль эсвэл ахлах удирдлагадаа саналаа танилцуулах зэрэгт таны илтгэх ур чадвар онц чухал ач холбогдолтой. Сургалтын хөтөлбөр нь илтгэх ур чадварыг ахисан түвшинд хүргэхэд зориулагдсан тул олны өмнө анхлан илтгэгчдэд төдийлөн тохиромжтой биш болно.
Амжилттай харилцагч байх нь аливаа мэргэжилтний олж авах хамгийн чухал чадварын нэг юм. Үр дүнтэй харилцагч нь өөрт байгаа мэдээллийг бусдыг манлайлах, нөлөөлөх, урам зориг өгөхөд ялгаж, олж, ашиглаж чаддаг.
Гайхалтай нь энэ чадварыг бид сурах боломжтой. Шилдэг илтгэгчид төрдөггүй, харин тэд урт хугацааны дадлага, сургуулилалтаар өөрийгөө бүтээдэг.
Хүчирхэг илтгэлийн курс хөтөлбөр нь итгэл даахуйц үр дүнтэй илтгэлийг боловсруулахад төвлөрдөг ба мөн өөрийн гол санааг ил тод, ятгах байдлаар илэрхийлэхийн сацуу өөрийн үзэгчдээ бас илтгэлдээ оролцуулахад суралцдаг. Оролцогчид гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийн дууны өнгө, биеийн хэлэмжийг хэрхэн оновчтой ашиглах аргуудтай танилцдаг ба илтгэлийн төрөл бүрийн хэв маягтай танилцана.
Нээж илрүүлэх: Илтгэгч хүний хувь өөрийн давуу талгы олж нээн, өөрийгөө байгууллагын манлайлагч болох дараагийн түвшний амжилтад хүргэх мэргэжлийн шинж чанар, нэмэлт чадвар хөгжүүлэх
Мэргэжлийн сургагч багшаас сургалт авах:
Энэ хөтөлбөрт хамрагдах хүмүүс албан болон албан бус манлайлагчид байдаг. Амар тайван сэтгэл зүйг шинэ санаа, чадварт суралцах аюулгүй тайван орчноос олж чаддаг. Дэйл Карнегийн сурагчг багш нар олон улсад тогтмол үр дүн гаргахын тулд ISO9002 стандартаар бэлтгэгддэг. Олон улсын байгууллагын гишүүний хувьд сургагч багш нар тухайн орныхоо хэл соёл ёс заншилтай танил юм.
Шинэ нээлтийг хүлээх:
Аливаа хүн шинэ чадвартай танилцахдаа ажил амьдралдаа хэрэгжүүлж эхлэхээс өмнө зөв аргыг ашиглахад суралцдаг. Тухайн чадварыг багийн гишүүд, бусад хүмүүстэй туршиж үзсэний дараа амжилттай болон амжилтгүй болсон кейсээ эргүүлэн танилцуулдаг. Энэхүү олон нийтийн дундах сурах аргачлал нь хүн бүрд өөрийн хичээл зүтгэл, оролдлогоос суралцах боломжийг бүрдүүлдэг давуу талтай. Эерэг арга барилаар олон удаа амжилттай оролдлого гаргаснаар хүний дадал зуршил өөрчлөгддөг ба эцсийн үр дүнд чадварт суралцдаг.
Зарим сорил бэрхшээлийг тооцож үзэх: Үйлчлүүлэгчээ шинэ бүтээгдэхүүн худалдан авахад ятгах. Шинэ ажилтнуудаа өөрчлөлтийг хүлээн авахыг уриалах. Өрсөлдөгчөө хамтын ажиллагаанд оролцуулах. Харилцааны сорилыг байгууллагууд өөрт ашигтайгаар хэрхэн эргүүлж чаддаг вэ?
Дэйл Карнеги бизнесийн хүмүүст өөрийн кеэйсээ амжилттайгаар бүтээх арга хэрэгслийг зааж өгдөг. Бид хүмүүст ямар ч нөхцөлд хүчтэй харилцахад амжилттай идэвхжүүлж чаддаг. Бид хүмүүст чухал мессеж, агуулгыг илтгэхэд хэрэгтэй арга хэрэгслийг зааж өгөхөс гадна тэднийг ямар ч үзэгчтэй итгэлтэйгээр харилцаж, шинэ өсөлт бий болгоход нь тусалж чаддаг.
Энэ хөтөлбөрөөс таны авч чадах туршлага нь хувийн көүчтэй ижил билээ. Оролцогчид курс хөтөлбөрийн явцад олны өмнө илтгэл тавина.
Илүү үр дүнтэй харилцаа, хувь хүний болон мэргэжлийн имижид гарах өөрчлөлтийг харах болно.
Танилцуулга татах
990000