Танилцуулга
“Дэйл Карнеги & Ассошиэт”-ийн зүгээс “Борлуул!: Боломжоос борлуулалт болох замнал” номоороо орчин үеийн бодит нөхцөл байдалд нийцсэн борлуулалтын үйл явцыг оньсыг танд санал болгож байна. Та дэлхийн хаана ч байсан, ямар ч зах зээлийн орчин нөхцөлд байсан хамаагүй таны борлуулалтын ур чадварт ахиц гарах эсэх нь хүн хоорондын харилцааны зарчмуудыг хэрхэн сурч, хэрэгжүүлж байгаа тань маш их хамааралтай. Хүн хоорондын харилцааны шалгарсан зарчмуудыг хэрэгжүүлснээр та өөрөө ур чадварын хувьд улам хүчирхэгжих төдийгүй үйлчлүүлэгчийнхээ юу хүсэж байгааг эсхүл юу хүсэхгүй байгааг нь мэдэрч ойлгон тэдний худалдан авалт хийх шийдвэрт нь нөлөөлж чадна.
Эрхэм уншигч та борлуулалтыг амжилтад хөтлөх 5 үе шаттай алхмуудтай танилцахаас гадна, АНУ, Европ, Ойрх Дорнод, Энэтхэг, Япон Улсын шилдэг борлуулалтын зөвлөхүүд, туршлагатай сургагч багш нарын бидэнтэй хуваалцаж буй бодит жишээнүүдээс суралцах болно. Энэхүү ном нь хамгийн сүүлийн үеийн судалгаа, дүгнэлт, борлуулалтын үйл явцын шалгарсан арга, хүн хоорондын харилцааны хувиршгүй зарчмуудыг нэгтгэсэн болно. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хийх ёстой шинэлэг ойлголтуудыг та эндээс авах болно.