Багийн гишүүдийн удирдлагадаа хандах хандлага нь тэдний удирдлагын хийж буй ажлыг хэрхэн харж буйтай холбоотой байдаг. Чадварлаг удирдлагын зургаан хүчин зүйл нь бүх түвшний удирдлагад өөрийн үг үйлдлээ тууштай байлгаж, хөгжүүлэх эхлэх цэг болох юм. Энэ нь байгууллагын амжилтад үнэ цэнтэй цаг хугацаагаар туршигдсан хүмүүс хоорондын харилцаанаас ихээхэн хамаарна. Энэ хүчин зүйлсэд тууштай байх нь маш чухал юм. Манай дэлхий дахинд явуулсан судалгааны үр дүнд төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн менежер, ажилтнуудын 81% нь удирдлагадаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан билээ.
Софт чадварыг хөгжүүлэх нь байгууллагын бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулдаг учраас удирдлагууд зорилтот софт чадварыг өөрийн KPI, ROI-д багтааж оруулах нь чухал юм. Энэ нь байгууллагад богино хугацааны сайжруулалтыг таньж, удирдлагын ажилтны туршлагад хэр тууштай хандаж байгааг илэрхийлэхэд тусална. Энэ нь мөн тогтвортой өөрчлөлтийн чухал хэсэг болох богино хугацааны үр өгөөжийг танихад тусална.
Үүнд хүрэхийн тулд байгууллага дараах алхмыг хийж болно.
– Ажилтны судалгаа Ажилтны удирдлагадаа хандах сэтгэл ханамжийн судалгааг нэр нууцлалтайгаар авах. Энэ нь асуулга, ярилцлага байж болно.
– Удирдах түвшний ажилтнуудаа сургах, чадавхжуулах Сүүлийн үеийн судалгаа, нийтлэл дээр үндэслэн удирдлагуудаа сургалтад хамруулж, чадавхжуулах
– Үр дүнг үнэлэх Давтан судалгаа авч өмнөх үр дүнтэй харьцуулан, бүтээмж, гүйцэтгэлд гарсан өөрчлөлтийг үнэлэх
Эдгээр алхмууд нь оновчтой шийдвэр гаргахад туслах ба багийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй цогц арга юм. Тууштай байдал
– Танай байгууллага хэрхэн ажилд авч, албан тушаал нэмдэг вэ?
– Багийн гишүүн бүрийн хоорондын харилцаа нэг нэгэндээ нөлөөлдөг гэж боддог уу?
– Уламжлалт аргачлал дээр үндэслэн албан тушаалд томилдог уу?
– Танай байгууллагын бодлогод зөвхөн өндөр үзүүлэлттэй хүмүүсийг удирдах албан тушаалд томилдог уу?
Хүндлэл, сонирхлоо илэрхийлэх, оролцоог таних, итгэл үзүүлэх, харилцах, сайн үлгэр дуурайлал үзүүлэх зэрэг түлхүүр хүчин зүйлсэд удирдлагын тууштай байдлыг авч үзэхдээ байгууллагын удирдлагын албан тушаалд хүмүүсийг ажилд авч, албан тушаал ахиулдаг байдлыг мөн авч үзэх хэрэгтэй. Манлайлал гэдэг нь албан ёсны албан тушаал нэршил биш юм. Энэ нь албан тушаалгүйгээр ч бий болдог. Байгууллагууд удирдлагын хэрэгцээ, зорилго, чанар, шаардлагыг хангалттай үнэлээгүйгээс болж удирдлагадаа сэтгэл ханамжгүй ажилтнуудтай болдог. Хэн нэгний ажлын үр дүнтэй байдал шууд нөгөөгийн амжилтад нөлөөлөхгүй.
Тууштай байдлыг анхаарч үздэггүй байгууллагууд тогтмол сорил бэрхшээлтэй тулгарч, гүйцэтгэл нь бурч, ажилтын ажлаас гарах хувь нэмэгдэж, хоорондын уур амьсгал хагарал ихтэй байдаг. Түлхүүр софт чадвартай тууштай байдлыг холбох нь гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг Тууштай байхын тулд, удирдлагууд өөрийгөө таниулах хэрэгтэй. Энэ процест ажилтнууд мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд удирдлагын үр дүнтэй ажиллагаа, тэдний ажилд хэрхэн нөлөөлдгийг илэрхийлэх хамгийн чухал эх үүсвэр юм. Үнэн шударга ажилтны санал асуулга нь удирдлагын үр дүнтэй ажиллагаа, ажилтнуудын тэдэнд өгөх хандлага, сэтгэл ханамжийг таньж мэдэх хамгийн чухал арга. Тэд юу гэж бодож байна? Эерэг зүйл нь юу вэ? Аль хэсгийг нь сайжруулах хэрэгтэй вэ гэх мэт санал асуулгыг ажилтнууд дуртайяа өгөх байх.
Удирдлагын гүйцэтгэлийн түлхүүр хүчин зүйлс Байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд удирдлагуудыг тав тухын бүсээс гаргаж, өөрт дутагдаж буй софт чадваруудыг таних нь чухал юм. Үүнд, ялангуяа хүндлэл, итгэл, харилцаа, бусдад үнэн сэтгэлээсээ сонирхлоо илэрхийлэх зэрэг нь бүтээмжтэй холбоотой мэргэжлийн харилцаанд үнэ цэнтэй юм.
Өнөөдрийн бизнесийн ертөнцөд тэгвэл тууштай байдал гэж юу гэсэн үг вэ? Өнгөц харахад тууштай байх, өөрчлөгдөх хоёр нь эсрэг юм шиг боловч, ерөнхий агуулгад бие биеэ нөхөж, хамт оршдог байна. Яг үнэндээ энэ хоёр нь байгууллагын тэнцвэрийг хадгалагч түлхүүр хүчин зүйлс юм. Байгууллага зөвхөн тоо, үр дүнд төвлөрөх биш харин удирдлагын талаар ажилтнуудаас нь санал хүсэлт авч, таних нь чухал юм. Зөвхөн багийн гүйцэтгэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг таних нь чухал биш, харин удирдлага нь эдгээр хүчин зүйлсэд хэр тууштай байгааг ойлгох нь чухал юм. Удирдлагын хүмүүстэй харилцах харилцаанд тууштай байдлыг таньж, сайжруулж чадсанаар амжилтад хүргэх багийн соёл, чанартай ажиллах орчныг бүрдүүлэхэд тусална.
Зохиолч
Др. Роберт Колмэн
Судалгаа, хөгжүүлэлтийн захирал, Дэйл Карнеги & Ассошиатес Инк.
Гүйцэтгэлийг нэмэгдүүлэх нь: Ажлын байран дахь удирдлагын тууштай байдлын нөлөө – 2-р хэсэг

Related
Resent Post
Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 2-р хэсэг
November 29, 2024Categories