Ойрын үед хаа сайгүй байгууллагын амжилт бүтэлгүйтлийг тайлбарлах даа компанийн соёлтой уялдуулах нь түгээмэл болж байна. Энэ нь логиктой анхаарал татахуйц үндэслэл юм. Хүчтэй байгууллагын соёл нь өрсөлдөөнт зах зээлийн орчинд тэргүүлэх түлхүүр болсон билээ. Хэдийгээр энийг тайлбарлахад энгийн мэт боловч, соёлын тухай ойлголт нь хэцүү төвөгтэй билээ. Бид тэгвэл энэ үгийн талаар юу мэдэх вэ?
Бид байгууллагын соёлыг байгууллагын үнэт зүйл болон аливаа зүйлийг хийх арга барилаар эхэлж болох хэдий ч, үүний амин сүнс нь өдөр бүр ажилтнуудын шийдвэр, зан авирт нөлөөлж, хөдөлгөж байдаг далд бодлууд юм. Эдгээр бодлууд нь аливаа зүйлийг ижил байдлаар таамаглахаас эхэлдэг. Энэ нь байгууллагын захирлаас эхлэх ба ажилтнууд ямар нэг байдлаар гадаад дотоодын асуудлын шийдвэрлэхдээ энэ бодлоор хөдөлж ажилласан байдаг. Энэхүү амжилт нь таамаглалыг улам баталж өгснөөр удалгүй бидний бодох, мэдрэх, бизнесийн ертөнцийг тайлбарлах нэгдмэл ойлголт болтол хөгждөг.
Хүчтэй байгууллагын соёлыг тэгвэл юу бүтээдэг в? Энэ нь бизнесийн блогууд дээр бичдэг шиг амархан биш юм. Яг үнэндээ итгэлцэлгүй, үнэнч шударга биш харилцаа, сөрөг хандлага, стратегигүй үйл ажиллагаа зэрэг сөрөг элементүүдээс гадна, ямар ч соёлд зөв буруу гэсэн тодорхойлолт байдаггүй. Соёлын үндсэн давуу талыг өрсөлдөж буй орчинтойгоо хэр харилцаатай байгаагаар тодорхойлдог. Зарим байгууллагын нөхцөлд одоогийн болон ирээдүйн бизнесийн орчинд амжилт олоход тохирох соёлын элементүүд, харин заримд нь байхгүй. Байгууллагын удирдлагууд нүүр тулж буй сорил бэрхшээлийг даван туулахад соёл нь хангалттай биш байна гэж үзсэн тохиолдолд яаралтай сайжруулах алхам хийх хэрэгтэй юм.
4 оронд хийсэн саяхны судалгаанд 600 гаруй дээд шатны удирдлагууд оролцсон ба тэдний 21% нь өөрийн байгууллагын соёлыг маш сайн гэж үнэлжээ.
Дэйл Карнеги & Ассошиатсын байгууллагын удирдлагуудын өөрийн компанийн соёлыг юу гэж боддог болохыг, байгууллагын соёлын ач холбогдол нөлөөг үнэлэх, сайжруулахад авдаг арга хэмжээг таньж мэдэхийг хүссэн юм. Байгууллагын соёлын судалгаа нь түгээмэл хэдий ч, энэ нь байгууллагын бүх шатны ажилтнуудыг чиглүүлж өгдөг. Бид энэхүү чухал асуудлыг шийдвэрлэхэд байгууллагын хамгийн дээд шатны удирдлагын сэтгэхүй, оролдлого зүтгэлийг ойлгоход голлон төвлөрсөн билээ.
Удирдлагуудын өгөгдлийг шинжлэхэд бид амжилттай байгууллагуудыг сонгож авч тэдний хандлага, үйлдэл бусдаас хэрхэн ялгарч байгааг ойлгохоор ажилласан. Бид энэ төрлийн байгууллагын удирдлагуудыг өөрийн компанийн соёлын давуу талыг үнэлэх үнэлгээгээр хэлүүлсэн ба оролцогчдын 21% нь өөрийн байгууллагын соёлыг маш сайн гэж үнэлсэн. Бид дараа нь өрсөлдөөнд тод ялгарч гарч ирсэн байгууллагуудыг сонгон судалсан. Энэ төрлийн байгууллагын соёл зөвхөн хүчтэй байгаад зогсохгүй тэдний санхүүгийн үзүүлэлт мөн хүлээлтээс давж, ажлын байран дахь боловсон хүчний эргэлтийн хувь маш бага байсан ба ижил салбар дахь байгууллагуудтай харьцуулахад ажилтнуудын оролцооны түвшин өндөр байсан.
Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд

Related
Resent Post
Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 2-р хэсэг
November 29, 2024Categories