Өнөөдрийн байнгын өөрчлөлттэй бизнесийн орчинд тууштай байх гэж юу гэсэн үг вэ? Энэ асуултад хариулахын тулд бид 15 орын 2,650 гаруй хүнтэй багийн ажиллагааны судалгаа хийсэн юм. Үр дүнд нь ажлын байран дахь хүмүүс хоорондын харилцаанд тууштай байдал чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж мэдсэн ба энэ нь чанартай харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл зөв хэсэгт тууштай байх нь чухал аж.
Байгууллага доторх түлхүүр софт чадваруудын нэг нь болох тууштай байдлын нөлөөллийг бид үл ойшоох хандлагатай байдаг. Бизнесүүд технологид чиглэсэн ирээдүй буюу огцом өөрчлөлт нь хэвийн норм болсон нөхцөл рүү чиглэж явж байгаа энэ үед хүмүүс ажил дээрээ гэртээ ч тэр хоорондоо хамтарч дахин бүтээж өөрийн ажил даалгавраа гүйцэтгэхэд софт чадварын эрэлт улам нэмэгдсээр байх болно. Харин технологи биетээр харилцах хамтрах байдлыг бууруулж байгаа бол хүний сэтгэл зүй сэтгэл хөдлөл, харилцаа, зан төлөв нь үнэ цэнтэй хэвээр үлдэж байна. Энэхүү харилцааны үр дүнтэй байдал нь аливаа үйлдлийн тууштай байдлаас үүдэн бий болох хүлээлт, тав тухын түвшинтэй шууд хамааралтай байна.
Энд бидний гол зорилго бол түлхүүр харилцааны чадварт тууштай байдал хэр ач холбогдолтой болохыг таньж, үүний ажлын байран дахь үзүүлэлтийг нэмэгдүүлэх, багийн гишүүдийг хоорондоо ажиллахад илүү итгэлтэй, үнэ цэнтэй болгодог нөлөөллийг хуваалцах юм.
Тэгвэл юунд тууштай байх гэж?
Тууштай байдал нь бидний үйлдэл, зан авир, туршлага, ажиглалтад нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид байгууллага, багийн уян хатан байдлын хэрэгцээг авч үзэхэд энэ хэсэгт тууштай байх хэсгийг тодорхойлох хэцүү ба ажлын байрны үр дүнд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох бас хэцүү юм.
Манай багийн ажиллагааны судалгаанд удирдах түвшнээс анхан шатны ажилтнууд хүртэл 21-60 насны эмэгтэй эрэгтэй хүмүүс оролцсон. Судалгааны үр дүнд хүмүүс хоорондын харилцааны шинж чанарт шууд удирдлагын үзүүлэлт ажлын байрын сэтгэл ханамж, багийн үр дүнд шууд нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм. Багийн гишүүдийн сэтгэл ханамжийн түвшинд удирдлагын багийн гишүүдтэй хэр хүндэтгэлтэй харьцдаг, тэдэнтэй нээлттэй шударга харилцаж чаддаг эсэх, тэдний оролцоог хичээл зүтгэлийг таньж чаддаг эсэх чухал хүчин зүйлүүд тэргүүлсэн билээ. Багийн гишүүд тэдэнд итгэдэг, бодит үлгэр дуурайлал болж чаддаг, тэдний ажлыг сонирхдог удирдлагад илүү сэтгэл ханамж өндөр байдаг.
Практикт төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн багийн гишүүд биелүүлээгүй гишүүдтэй харьцуулахад удирдлагынхаа талаар илүү таатай сэтгэгдэлтэй байсан. Гэсэн хэдйи ч эдгээр хэсэгт сайн үзүүлэлттэй байх нь нэг шөнийн ажил биш юм. Тууштай байдал нь урт хугацааны туршид бий болдог. Багийн гишүүд, удирдлага хоорондын харилцаа нь тэдний үр үйлдлийн тууштай байдлын түвшнээс хамаардаг гэсэн үг юм.
Тууштай биш байх нь байгууллагад авьяас чадвараа алдахад хүргэнэ. Үг үйлдэл, зан авир нь тууштай биш байх нь ажилтны удирдлагадаа үзүүлэх сэтгэл ханамжийн түвшинд шууд нөлөөлдөг ба ажилтнуудад ажил даалгавраа тодорхой зааг хүрээн гүйцэтгэхэд хэцүү болгодог. Энэ нь улмаар ажилтнуудын дунд түгшилт, уур уцаар, таагүй байдлыг бий болгож багийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг. Тууштай биш удирдлага нь багийн ажиллагааг үгүй хийдэг. Тууштай биш удирдлагатай ажиллаж буй ажилтнууд дараагийн хүлээлт, хандлага, харилцаа тодорхойгүй байгаа учраас илүү богино хугацааны ажилд төвлөрч эхэлдэг ба ажлаа таатай, итгэлтэй хийхэд хэцүү болдог. Бусад хүчин зүйлсийн дунд тууштай биш байдал нь ажилтнуудад удирдлагаасаа зайлсхийх, сэтгэл ханамжийн түвшин буурах, гүйцэтгэл буурах зэрэг үр дүнд хүргэдэг.
Гүйцэтгэлийг нэмэгдүүлэх нь: Ажлын байран дахь удирдлагын тууштай байдлын нөлөө
Өнөөдрийн байнгын өөрчлөлттэй бизнесийн орчинд тууштай байх гэж юу гэсэн үг вэ? Энэ асуултад хариулахын тулд бид 15 орын 2,650 гаруй хүнтэй багийн ажиллагааны судалгаа хийсэн юм. Үр дүнд нь ажлын байран дахь хүмүүс хоорондын харилцаанд тууштай байдал чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олж мэдсэн ба энэ нь чанартай харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл зөв хэсэгт тууштай байх нь чухал аж.
Байгууллага доторх түлхүүр софт чадваруудын нэг нь болох тууштай байдлын нөлөөллийг бид үл ойшоох хандлагатай байдаг. Бизнесүүд технологид чиглэсэн ирээдүй буюу огцом өөрчлөлт нь хэвийн норм болсон нөхцөл рүү чиглэж явж байгаа энэ үед хүмүүс ажил дээрээ гэртээ ч тэр хоорондоо хамтарч дахин бүтээж өөрийн ажил даалгавраа гүйцэтгэхэд софт чадварын эрэлт улам нэмэгдсээр байх болно. Харин технологи биетээр харилцах хамтрах байдлыг бууруулж байгаа бол хүний сэтгэл зүй сэтгэл хөдлөл, харилцаа, зан төлөв нь үнэ цэнтэй хэвээр үлдэж байна. Энэхүү харилцааны үр дүнтэй байдал нь аливаа үйлдлийн тууштай байдлаас үүдэн бий болох хүлээлт, тав тухын түвшинтэй шууд хамааралтай байна.
Энд бидний гол зорилго бол түлхүүр харилцааны чадварт тууштай байдал хэр ач холбогдолтой болохыг таньж, үүний ажлын байран дахь үзүүлэлтийг нэмэгдүүлэх, багийн гишүүдийг хоорондоо ажиллахад илүү итгэлтэй, үнэ цэнтэй болгодог нөлөөллийг хуваалцах юм.
Тэгвэл юунд тууштай байх гэж?
Тууштай байдал нь бидний үйлдэл, зан авир, туршлага, ажиглалтад нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид байгууллага, багийн уян хатан байдлын хэрэгцээг авч үзэхэд энэ хэсэгт тууштай байх хэсгийг тодорхойлох хэцүү ба ажлын байрны үр дүнд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох бас хэцүү юм.
Манай багийн ажиллагааны судалгаанд удирдах түвшнээс анхан шатны ажилтнууд хүртэл 21-60 насны эмэгтэй эрэгтэй хүмүүс оролцсон. Судалгааны үр дүнд хүмүүс хоорондын харилцааны шинж чанарт шууд удирдлагын үзүүлэлт ажлын байрын сэтгэл ханамж, багийн үр дүнд шууд нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм. Багийн гишүүдийн сэтгэл ханамжийн түвшинд удирдлагын багийн гишүүдтэй хэр хүндэтгэлтэй харьцдаг, тэдэнтэй нээлттэй шударга харилцаж чаддаг эсэх, тэдний оролцоог хичээл зүтгэлийг таньж чаддаг эсэх чухал хүчин зүйлүүд тэргүүлсэн билээ. Багийн гишүүд тэдэнд итгэдэг, бодит үлгэр дуурайлал болж чаддаг, тэдний ажлыг сонирхдог удирдлагад илүү сэтгэл ханамж өндөр байдаг.
Практикт төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн багийн гишүүд биелүүлээгүй гишүүдтэй харьцуулахад удирдлагынхаа талаар илүү таатай сэтгэгдэлтэй байсан. Гэсэн хэдйи ч эдгээр хэсэгт сайн үзүүлэлттэй байх нь нэг шөнийн ажил биш юм. Тууштай байдал нь урт хугацааны туршид бий болдог. Багийн гишүүд, удирдлага хоорондын харилцаа нь тэдний үр үйлдлийн тууштай байдлын түвшнээс хамаардаг гэсэн үг юм.
Тууштай биш байх нь байгууллагад авьяас чадвараа алдахад хүргэнэ.
Үг үйлдэл, зан авир нь тууштай биш байх нь ажилтны удирдлагадаа үзүүлэх сэтгэл ханамжийн түвшинд шууд нөлөөлдөг ба ажилтнуудад ажил даалгавраа тодорхой зааг хүрээн гүйцэтгэхэд хэцүү болгодог. Энэ нь улмаар ажилтнуудын дунд түгшилт, уур уцаар, таагүй байдлыг бий болгож багийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг. Тууштай биш удирдлага нь багийн ажиллагааг үгүй хийдэг. Тууштай биш удирдлагатай ажиллаж буй ажилтнууд дараагийн хүлээлт, хандлага, харилцаа тодорхойгүй байгаа учраас илүү богино хугацааны ажилд төвлөрч эхэлдэг ба ажлаа таатай, итгэлтэй хийхэд хэцүү болдог. Бусад хүчин зүйлсийн дунд тууштай биш байдал нь ажилтнуудад удирдлагаасаа зайлсхийх, сэтгэл ханамжийн түвшин буурах, гүйцэтгэл буурах зэрэг үр дүнд хүргэдэг.
Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories