Дунд шатны удирдлага: Байгууллагын стратеги, хэрэгжилтийн дундах холбоос /1-р хэсэг/

    You Are Currently Here!
  • Home
  • ХарилцааДунд шатны удирдлага: Байгууллагын стратеги, хэрэгжилтийн дундах холбоос /1-р хэсэг/

Дунд шатны удирдлага: Байгууллагын стратеги, хэрэгжилтийн дундах холбоос /1-р хэсэг/

3 сар 28, 2025 hulan Comments Off

Удирдах албан тушаалтан өөрчлөлт хөдөлгөөн өнгө төрхийг бий болгодог юм бол менежерүүд ажлыг эмх цэгцтэй, уялдаа холбоотой гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Энэ хоёр хүн нэг зорилгын төлөө нэгдмэл ойлголттойгоор ажиллах ёстой хэдий ч бидний судалгаагаар бодит байдал өөр байдаг болох нь тодорхой болсон. Менежерүүд байгууллагын дээд шатны удирдлага, ажилтны дунд гацах тохиолдол түгээмэл гардаг. Тэдний ажил үүрэг хүн бүр нэг нэгнээ ойлгож чаддаг төгс ертөнцөд багаа чиглүүлэн явах зорилгын төлөө явдаг ба тэд энэхүү харилцааг зохицуулахаар ажилладаг.

Дунд түвшний менежер бизнесийн болон хүний хэрэгцээг хоёулыг нь амжилттай удирдах шаардлагатай албан тушаалд нөхцөл байдал илүү төвөгтэй болдог. Нөхцөл байдлаас хамааран амжилттай менежерүүд өдрийн туршид хэд хэдэн дүрд орж, зөвхөн менежер ч биш бас манлайлагчийн үүрэг хариуцлага хүлээдэг учраас үр дүнтэй манлайллын аргачлалд суралцах ёстой.

Үр дүнтэй өндөр түвшний харилцаа, мэдээ мэдээллийг үр дүнтэйгээр илэрхийлж дамжуулах нь ажлын байрны чухал бүрэлдэхүүнд хэсгүүдэд өндөр нөлөөтэй байдаг. Байгууллагын сургалт дунд түвшний менежерүүдийн харилцааг хөгжүүлэх уялдаатай ажиллагааг хангахад шаардлагатай сургалтыг санал болгож чадаж байна уу?

Товчхондоо хариулбал үгүй юм. Судалгааны үр дүнд байгууллагууд үр дүнтэй харилцаа үүсгэхэд асуудалтай тулгарч байна. Үүнийг сайжруулж чадсанаар ажлын байрны сэтгэл ханамж, хүний нөөцийн эргэлт, ажилтны оролцоо зэрэг олон чухал хүчин зүйлсэд эергээр нөлөөлөх боломжтой.

Дэйл Карнегийн олон улсын судалгааны багийнхны гаргасан энэхүү тайлан нь дунд түвшний менежертэй хамааралтай ба тэдний дээд шатны удирдлага, ажилтны хооронд ажиллах нь хэчнээн ач холбогдолтой талаар хуваалцах болно. Ингэснээр, дунд шатны удирдлагын харилцааг сайжруулах боломж, хэрэгцээг таних бөгөөд энэ нь стратеги ба түүний хэрэгжилтийг холбодог чухал үүрэг хариуцлагыг нь илүү онцлон гаргах болно.

Дунд шатны удирдлагын ач холбогдол

Менежмент нь байгууллагын удирдлага, ажилтны хоорондын гүүр болж өгдөг. Тэд удирдлагын алсын хараа зорилгыг ажилтнуудад хүргэдэг. Тэдний ажил зорилго, зорилтод хамаарах үр дүнд хүрэхэд шаардлагатай ажлуудыг амжилтай гүйцэтгэх юм. Энэ нь тэднийг олон түвшний санал хүсэлтийн эргэх холбоог бий болгож, түүнд ажиллах байр сууринд хүргэдэг.

Олон байгууллага төвлөрөөгүй бүтцэд шилжиж, босоо шатлалыг аль болох халж байгаа бөгөөд үүнд үр дүнтэй харилцаа улам чухал болж байна. Байгууллагын бүтэц улам хавтгай болох нь илүү өргөн хүрээний оролцогчдыг хамруулж байгаа ба байгууллагын харилцаанд одоо ч босоо бүрэлдэхүүн оршсоор байгаа юм. Энэ бүтэц дэх хүн бүр мэдээллийг хүргэх, хүлээн авах, хуваалцахад нөлөөлж байгаа ба үр дүнтэй харилцаанд байгууллагын чухал мэдээллийг таниулах үүрэгтэй юм.

Жишээлбэл, менежер бол зөвхөн албан тушаалын нэршил биш энэ бол байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хянах үүрэгтэй хүн билээ. Энэ нь ихэвчлэн харилцаа холбоо, хариуцлагын олон шатлалаас бүрддэг. Энэхүү динамик нь “мэдэх хэрэгцээ”-нээс хамаардаг хэдий ч үр ашигтай ажиллагаа, цаг хугацаанаас ч бас хамаардаг. Менежер нь байгууллагын чиг зам амжилттай эсвэл бүтэлгүйтэхийг шийдвэрлэгч чухал холбоос ба мэдээллийн харилцааны чанар ил тод байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Байгууллагын бүтэц ямар ч байсан компаниуд үр ашигтай ажиллаж, харилцааны процесст амжилттай ажиллаж байгаа эсэх эсвэл зүгээр л өөрсдийгөө ирээдүйн амжилтын төлөө явах замд соёлд үүссэн уламжлалт арга барилыг ашиглаж байгаа эсэхээ үргэлж эргэцүүлэх хэрэгтэй.

Энэ бол байгууллагын бүтцийн тухай зүйл биш юм. Харин байгууллагад ажиллаж байгаа хүн бүрийн нүдээр үүнийг харж, ажиллах хүчнийг өндөр түвшинд ажиллахад хангалттай дэмжиж өгч байгаа эсэхээ эргэцүүлэх тухай юм. Ялангуяа дунд түвшний менежерийн хувьд, байгууллагууд үүн дээр амжилттай биш байгааг манай судалгааны үр дүн харуулж байна.

Байгууллагын удирдлага, ажилтын хоорондын холбогч энэхүү чухал ажлыг таньж чадахгүй байна гэдэг нь зорилго, зорилтоо эхнээс нь саад бэрхшээлтэй нь орхиж байгаа гэсэн үг ба энэ саад бэрхшээлийг дунд шатны удирдлага даван туулах хэрэгтэй болно гэсэн үг юм.

Image
Харилцаа
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course – 6 сар

Image
Манлайлал
Image
Борлуулалт