Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!

Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!

January 24, 2025 hulan Comments Off

3-р хэсэг

Итгэлцлийн хөдөлгүүр хүчин зүйлс: Хувь хүний хандлага, чадвар, зан авир

Бидний санал болгож буй борлуулалтын аргачлал нь итгэлцлийг бий болгоход чухал хувь хүний шинж чанар, чадварын нийлмэл юм. Зураг 2-т үзүүлж буйгаар борлуулалтын ажилтан өөртөө итгэлтэй, чадвартай, үйлчлүүлэгчид чиглэж, үйлчлүүлэгчид хэрэгтэй үнэ цэнийг бий болгох, хэрхэн харилцахаа мэддэг байх нь итгэлцлийг бий болгох түлхүүр хүчин зүйл болох юм.

Энэ хэсэгт бид хамтдаа эерэг хандлагатай өөртөө итгэлтэй байх чадвар нь борлуулалтын ур чадвартай хэрхэн уялддаг болохыг харуулах ба мөн үйлчлүүлэгчид чиглэх нь борлуулалтын ажилтанд харилцах, үнэ цэнийг хүргэх замаар үйлчлүүлэгчтэй итгэлцэл бүхий орчныг бий болгоход тусалдаг болохыг судлах болно.

Ур чадвар

Бид ур чадварын концепцийг итгэл даах, мэдлэгтэй байх, чадвартай байдлаар тодорхойлж эхэлх болно. Ур чадвар нь ерөнхийдөө итгэл бүтээх замаар үзүүлэлтийг урьдчилан таамаглах боломж бүхий хоёр хэсгээс бүрддэг: харилцааны болон ажил хэргийн.

Харилцааны ур чадвар гэдэг нь борлуулалтын ажилтны тодорхой үрд дүнд хүрэхийн тулд харилцааны чадвар ашиглан бусадтай үр дүнтэй харилцах чадварыг хэлнэ. Мэргэжлийн ур чадвар нь бүтээгдэхүүн, өрсөлдөөн, зах зээл зэрэг мэдээллийг цуглуулж, ойлгох байдлаар олж авсан мэдлэгт суурилсан чадварыг хэлнэ.

Зураг 2-т үзүүлснээр ур чадвар нь өөртөө итгэх итгэл болон эерэг хандлагын хувь хүний шинж чанар бүхий хоёр талын харилцаа юм. Сурах буюу мэдлэгтэй, ур чадвартай болох нь өөртөө итгэх итгэл, эерэг хандлагаас бий болох ба ур чадвар хөгжих тусам хувь хүн илүү өөртөө итгэж, эерэг болж эхэлдэг.

Ур чадвар нь мөн үйлчлүүлэгчийн хэрэгцээг таньж, үнэ цэнд суурилсан шийдлийг олж мэдэх, тодорхой, сонирхол татахуйц үнэ цэнийг танилцуулах шаардлагатай байдаг учраас үнэ цэн хүргэх, харилцах чадварыг мөн шаарддаг. Боломж таних нь үнэ цэнийг хүргэх бол хэрэглэгчид үнэ цэн хүргэх нь харилцаа, ажил хэргийн ур чадвараас хамаарна.

Ур чадвар нь борлуулалтын туршлагаас хамаарах шаардлагагүй юм. Манай судалгаанд оролцогчдын гуравны нэгээс баг хувь нь шилдэг борлуулалтын ажилтны шинж чанарыг дүрслэхдээ туршлагыг чухал гэж сонгосон юм. Борлуулалтын ажилтны бүтээгдэхүүн, үйлчилгээ, борлуулалтын мэдлэг нь үйлчлүүлэгчдэд илүү чухал байдаг. Манай үйлчлүүлэгчдийн 57% нь мэдлэгтэй байх нь шилдэг борлуулалтын ажилтанд байх ёстой топ шинж чанарын нэг гэж дүрсэлсэн билээ.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын 87% нь мэдлэгтэй борлуулалтын ажилтан нь итгэлцэл бий болгоход чухал, маш чухал гэж хариулсан юм.

Үйлчлүүлэгчээс итгэлцэл гэж юу болохыг асуухад нэг онцлох хариулт өгснийг хуваалцаж байна. Үүнд “итгэлцэл гэдэг нь юу борлуулж буйгаа мэдэх, надад тодорхой мэдээлэл өгч чадах тухай ба зөвхөн юмаа л борлуулахын тулд надад хэрэггүй зүйлийг борлуулах тухай биш юм.” гэж хариулсан.

Өөртөө итгэх итгэл ба эерэг хандлага

Өмнө танилцуулснаар борлуулалтын ажилтны ур чадвар нь өөртөө итгэх итгэл, эерэг хандлагатай эргэх холбоо бүхий хамааралтай байдаг.
Бид энэ загварт хувь хүний өөртөө итгэх итгэл, эерэг хандлагыг хөгжүүлэх нь “хэрэглэгчид чиглэсэн” үйлчилгээ үзүүлэхэд чухал бөгөөд хэрэглэгчийн төлөө төвлөрч, тэднийг илүү сайн ойлгох тулгуур хүчин зүйл болох юм.

Манай судалгаанд, үйлчлүүлэгчид борлуулалтын ажилтан эерэг хандлагатай байх (79%), өөртөө итгэлтэй байх (71%) нь итгэлцэл үүсгэхэд “чухал”, “маш чухал” болохыг дурдсан билээ. Итгэлцлийг бий болгоход дээрх шинж чанар болон ур чадварын хоорондын харилцаа нь нэг үйлчлүүлэгчийн тайлбарласнаар “Бид борлуулалтын ажилтны бүтээгдэхүүнд болон өөрийн ур чадварт үзүүлж буй итгэл үнэмшлээс итгэлцлийг олж чаддаг” гэж мэдэгдсэн.