Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх харилцаанд төвлөрсөн аргачлал
Дээрх графикт АНУ-ын 500 удирдлагаас ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх нь тэдний ажил үүрэгт хэрхэн тусгагдаг болохыг асуусан юм. Доорх хариултаас аль нь хамгийн их тохирч байгааг сонгоод, яагаад гэдгийг тайлбарлах.
Энгийнээр тайлбарлавал байгууллагуудын ихэнх нь ажилтнуудын оролцоог чухал ач холбогдолтой гэж үздэг боловч бүх шатны удирдлагууддаа үүнийг дэмжих, нэмэгдүүлэх шаардлагатай орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлж чаддаггүй.
Сайн мэдээ гэвэл ажилдаа идэвхтэй оролцоход шууд удирдлага тусалдаг гэдэгтэй бүрэн санал нийлсэн ажилтнуудын 51% нь оролцооны түвшин өндөртэй байсан явдал юм. Манай судалгаагаар ажилтнуудаа оролцоо өндөртэй багт ажилласнаар хувь хүний хувьд олон төрлийн давуу талыг олж авдаг болохыг олж мэдсэн билээ.
Прагматик оролцоо
Байгууллага, байгууллагын соёл бүр онцгой хэдий ч Дэйл Карнегийн туршлагаар манлайллын гурван цөм чадвар нь оролцоог нэмэгдүүлэх хүчтэй, амжилттай мэргэжлийн харилцааг бий болгоход хүргэдэг гэж үзэж байна. Чадвар тус бүр нь манлайллын хэсэгт зориудаар үүрэг гүйцэтгэдэг ба энгийн нэг ажлын өдрийг өдөр тутмын ажил үүрэг, уулзалт хэлэлцүүлэг болгон задалж болдог.
Нэгдүгээрт, харилцаанд чиглэсэн удирдлага – Энэ сэтгэлгээ нь оролцоог өдөөх цөм юм. Ажилтнуудаа үнэ цэнтэй, итгэлтэй, эрх мэдэлтэй, бусад харилцаа холбоотой гэдгийг мэдрүүлэхийн тулд удирдлага тэдний асуудал сонирхолд үнэн сэтгэлээсээ анхаарал хандуулах шаардлагатай. Доорх 6 үндсэн практик нь харилцаанд чиглэсэн манлайлалд чухал үүрэгтэй:
Хоёрдугаарт – Багийн гишүүн бүртэй тогтмол оролцооны талаар харилцан яриа үүсгэх. Үүний зорилго нь албан бус харилцан яриагаар дамжуулан ажилтнуудаа мэдэх, тэдний авьяас чадвар, хүсэл сонирхол, санаа зовнилыг мэдэх. Ихэнх ажилтнууд шууд удирдлагаа өөрийг нь сонсдог, ажлын талаар болон ажлаас гадуурх амьдралыг нь хүндэлж, анхаардаг гэдгийг мэдрэхийг хүсдэг. Хүн бүрийн карьерын зорилго ялгаатай ба тэднийг идэвхжүүлдэг хүчин зүйлс ч бас ялгаатай юм. Ганц бие ээж, аав магадгүй тогтвортой аюулгүй ажлын байранд илүү ач холбогдол тавьдаг бол, амбиц өндөртэй шинэ төгсөгч өсч дэвших шинэ туршлага, боломжийг илүүд үзэх байх. Ухаалаг удирдлага ажилтнуудынхаа энэхүү ялгаа бүрийг таньж, хүндэлж, хариу үйлдэл үзүүлдэг.
Сайн сонсох чадварын хамтаар утга учир ихтэй харилцан яриаг эхлүүлэхэд доорх асуултууд тусална
Гуравдугаарт, ажилтнуудын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж тэдний ажлаараа бахархан сэтгэлийг өдөөхөд өөрөө хувь нэмрээ оруулах. Ажилтнууд өөрийн байгууллагад оруулж буй хувь нэмрээ шууд удирдлагаас ирж буй үнэлгээгээр дамжуулан мэдэрдэг. Тэдний хичээл зүтгэлд талархаж буйгаа харуулах нь удирдлагын чадварын чухал хэсгээс гадна оролцоог нэмэгдүүлэх өдөр тутмын хичээл зүтгэлийн нэг хэсэг юм.
Доорх дөрвөн элемент нь талархал, сайшаалыг илүү утга учиртай болгоход тусална
Дүгнэлт
Оролцоог нэмэгдүүлэх хүчин зүйлс нь удирдлагын зүгээс итгэлцэл бий болгох харилцааны чадвар, сэтгэл зүйн хувьд аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх, үнэн сэтгэлээсээ талархах, хүндлэлээ илэрхийлэх юм. Энэ чадварыг амархан хөгжүүлэх боломжгүй олон алдартай манлайлагчид ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэхэд хэрэгтэй боломжууд буюу байгууллагаас дэмжих, тэдний өөртөө итгэх итгэл, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх боломжийг алгасах хандлагатай байдаг. Албан албан бус хүмүүс хоорондын харилцааны зарчимд суралцсанаар удирдлагууд оролцоог бий болгох, хадгалах, ажилтнуудад, өөртөө, байгууллагадаа үр дүн авчрахад туслах юм.
Менежерүүд чухал: Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэхэд харилцаанд чиглэсэн арга ашиглах нь 2-р хэсэг

Related
Resent Post
Итгэл дууслаа. Итгэлцэл урт хугацаанд оршин тогтноосой!
December 16, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг
December 11, 2024Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг
December 7, 2024Categories