Таныг амжилтад хүрэхэд саад болдог зүйлс

    You Are Currently Here!
  • Home
  • ХарилцааТаныг амжилтад хүрэхэд саад болдог зүйлс

Таныг амжилтад хүрэхэд саад болдог зүйлс

5 сар 24, 2025 hulan Comments Off

Яагаад зарим хүмүүс бусдаас илүү амжилттай байдаг вэ? Энэ бол авьяас чадвар, аз завшааны тухай зүйл биш юм. Энэ бол хүний сэтгэлгээ, дадал зуршил, бусадтай харилцаж байгаа байдал юм. Дэйл Карнегийн Амжилтад хөтлөх ур чадварууд хөтөлбөрийн цаг хугацаанаас үл хамаардаг эдгээр зарчмууд нь хүмүүсийг хойш татдаг хүчин зүйлс нь гадна биш харин дотоод хүчин зүйлс байдаг гэж үздэг. Энэ нь бидний айдас, харилцаж чадахгүй байдал, өөрчлөлтийг эсэргүүцэх гээд юу ч байсан үүнийг зөв стратегиар удирдах боломжтой юм.

Тэгвэл эхлээд яг юу амжилтад хүрэхэд саад болж байгааг ойлгох нь илүү чухал байдаг учраас амжилтад хүрэхэд саад болдог түгээмэл хүчин зүйлсийг доор танилцуулж байна.

Бүтэлгүйтэхээс айх ба өөртөө итгэлгүй байдал

Дэйл Карнеги хүний өөртөө итгэх итгэлийн хүч, өөртөө эргэлзэх эргэлзээг даван туулахын ач холбогдлыг онцолдог. Олон хүн алдаа гаргахаас, бусдад шүүмжлүүлэхээс айж, аливаа алхмыг хийдэггүй. 

Харилцааны чадвар муу байх

Амжилт хүчтэй харилцаанаас хамаардаг. Бусадтай харилцаж чаддаггүй, бусдыг сонсдоггүй, аливааг тодорхойгүй ярьдаг, бусадтай харилцаа холбоо үүсгэж чаддаггүй хүн өөрийн боломжийг хязгаарладаг. 

Сөрөг хандлага ба бусдад гомдоллох

Дэйл Карнеги бидэнд өөдрөг байдаг, урам зориг тэмүүлэл нь амжилтыг татдаг гэж заадаг. Сөрөг сэтгэлгээ хүмүүсийг хойш түлхэж, идэвхийг нь үгүй хийдэг.

Аливааг хойш тавих ба санаачилгагүй байдал

Аливаа алхмыг хийнэ гэдэг амжилтын түлхүүр юм. Хүмүүс чухал ажлаа хойш тавьж, урагш хөдлөхийн оронд төгс цаг үеийг хүлээдэг. 

Шүүмжлэл хүлээн авч чадахгүй байх

Карнеги шүүмжлэлийг боломж болгон өөрчлөхийг зөвлөдөг. Аливаа санал хүсэлтийг өөр дээрээ тусган авч, өөрийгөө өмөөрдөг хүн сайжирч чаддаггүй. 

Бусадтай харилцаа холбоо үүсгэж чадахгүй байх

Амжилт бол багийн ажиллагаа, нөлөөлөлд суурилдаг. Бусадтай нетворк хийж чадахгүй, бусдыг сонирхохгүй, бусадтай харилцах боломжоо үгүй хийх нь өсөж дэвших боломжийг үгүй хийж байна гэсэн үг. 

Өөрчлөлтийг эсэргүүцэх

Дасах зохицож сурах нь маш чухал юм. Өөрийн хуучин дадал зуршилтай зууралдаж, шинэ санааг зүйлсийг хүлээн авч чаддаггүй хүмүүс хойно үлддэг. 

Зорилгоо тодорхойлохгүй байх

Карнеги зорилго тодорхой, ойлгомжтой бөгөөд бичигдэх хэчнээн чухал болохыг заадаг. Аливаа зүг чиггүйгээр бидний хичээл зүтгэл хэрэггүй, үр дүнгүй л зүйл болно.

Хариуцлага хүлээж чадахгүй байх

Бусдыг болон нөхцөл байдлыг үргэлж буруутгах нь тухайн хүнийг өсөж дэвшихэд саад болдог. Амжилттай хүмүүс өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, түүнээсээ суралцдаг.

Хувь хүний брэндинг үүсгэж чадахгүй байх

Хүмүүс таныг хэр итгэл даах вэ найдвартай вэ гэдгээр дүгнэдэг. Хэлсэндээ хүрдэггүй, итгэл даадаггүй, нэр хүнд муутай байх нь таныг хойш татна.

Бусдын оролцоог таньж үнэлэхгүй байх

Бусдын хичээл зүтгэлийг үл ойшоож, үнэлж чаддаггүй хүмүүс бусдын дэмжлэгийг авч чаддаггүй. Карнеги бидэнд бусдад талархлаа илэрхийлэх нь бусдыг идэвхжүүлэх гол хүчин зүйл байдаг гэж заадаг.

Стрессээ удирдаж чадахгүй, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байх 

Стрессээр өөрийн хариу үйлдлийг удирдуулах нь аливаа харилцаа, шийдвэр гаргалтыг үгүй хийдэг. Карнегийн аргачлалуудад үргэлж тайван байж, шийдэлд чиглэхийг зөвлөдөг. 

Image
Workshop
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

Ажлын байрны сөрөг уур амьсгалыг даван туулах нь

Ажлын байран дахь сөрөг уур амьсгалыг даван туулах нь воркшоп    Өдөр: 6 сарын 3 Цаг: 16:00-19:00   Сөрөг агуулга

Image
Харилцаа
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

Амжилтад хөтлөх ур чадварууд | Dale Carnegie Course – 6 сар

Бизнесийн чухал ур чадваруудын тоонд илтгэх, ярих ур чадвар, бусдад нөлөөлөх нөлөөллийн буюу манлайллын ур чадвар, харилцааны ур чадвар болоод

Image
Илтгэл
ХУД, 18-р хороо, Фидэс Тауэр, 802 тоот

Хүчирхэг илтгэл | High Impact Presentation

Энэ курс хөтөлбөрөөр та хүчирхэг илтгэлийн түлхүүр элементүүдтэй танилцаж, суралцахаас гадна өөр зорилго бүхий бүтэц, утга учиртай агуулга, үзэгчдийн анхаарлыг