Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 2-р хэсэг

Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 2-р хэсэг

November 29, 2024 hulan Comments Off

Шилдэг соёлыг бүтээхэд тулгардаг асуудлууд

Шилдэг соёлыг бүтээхэд тулгардаг асуудлууд Хэрвээ байгууллагын соёл тийм чухал юм бол яагаад байгууллагууд зөв хийж чадахгүй байна вэ? Эерэг, нэгдмэл соёлын бүтээж, хадгалж үлдэх нь олон шалтгааны улмаас хүндрэлтэй асуудал юм. Жишээлбэл оновчтой үнэлэх нь нэг шалтгаан юм. Судалгаагаар нэг байгууллагын олон албан нэгжийн ажилтнууд байгуулагын соёлыг өөр өөр өнцгөөр хардаг болохыг олж мэдсэн. Хэдийгээр танил хэдий ч соёл доторх хүмүүс үүнийг харахад хэцүү байдаг.

Удирдлагууд хүртэл өөрийн компанийн соёлыг цогцоор, объектив байдлаар харж чадахгүй үед шаардлагатай өөрчлөлтийг хийнэ гэдэг бараг боломжгүй. Байгууллагын соёл нь гүн гүнзгий байдаг ба энэ нь байгууллага доторх бүх эд эсэд шингэсэн байдаг учраас маш хүчтэй бөгөөд өөрчлөхөд хэцүү юм. Түүнчлэн амжилт нь өөрчлөлтөд тэсвэртэй байдлаас ихээхэн хамаардаг. Байгууллагыг амжилтад хүрэхэд хамгийн чухал нөлөө үзүүлсэн соёлын элементүүд нь бизнесийн орчин өөрчлөгдөж эхлэхэд өр төлөөс болж эхэлдэг. Шинээр нийлсэн байгууллагуудын хувьд олон төрлийн байгууллагын соёлыг нэгтгэх ажилтай тулгардаг бол олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нийгэм соёл, ялгаатай ёс заншил, үзэл бодол, үндэс угсаа бүхий хүмүүстэй ажиллах шаардлагатай болдог нь асуудлыг улам хүндрүүлдэг.

Ажилд технологи оруулж ирэх энэхүү шинэ арга барил нь байгууллагын соёлыг удирдахад бас хүндрэл учруулж айна. Соёл нь хүний харилцааны үндсэн чанар болох нэгдмэл сурсан зүйлээс үүддэг ба энэ нь олон талаар өөрчлөгдөж байгаа юм. Хүмүүс хоорондын харилцаа, бие биенээ харж харилцах байдал нь итгэлцлийг бэхжүүлдэг. Нэмж хэлэхэд ажилтнуудын байгууллагаа хэрхэн харах нь уламжлалт байдлаас маш өөр болж байгаа юм. Энэ нь хүний нөөцийн харилцаа, шууд удирдлагын харилцаа, сошиал медиа, гадны сувгуудаас ихээхэн хамаардаг. Соёлын аварга байгууллагын удирдлагууд энэ өөрчлөлтийг сайтар анзаардаг. Энэ удирдлагуудын 44% нь өндөр үзүүлэлттэй соёлыг хадгалж үлдэхэд ажлын байран дахь ил тод байдал чухал гэж мэдэгдсэн.

Түүнчлэн хүчтэй байгууллагын соёлыг бүтээх шаардлагыг үүсгэх чухал хүчин зүйлсэд бүтээмж, ажилтны тогтвортой байдал зэрэг хүчин зүйлс ордог ба энэ нь өндөр үзүүлэлттэй соёлыг хадгалж үлдэхэд тулгардаг сорилуудтай шууд хамааралтай байна. Бүтээмжийг нэмэгдүүлэх шахалттай үргэлж тулгардаг гэж хариулсан удирдлагуудын хувьд эерэг компанийн соёлыг бүтээж, хадгалж үлдэх нь тэдний ажлын хамгийн сорил ихтэй ажил гэж үзсэн ба үүний дараагаар ажилтны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зэрэг орж байгаа юм.

Эдгээр сорилуудтай нүр тулахад байгууллагын соёлыг үр дүнтэй удирдах нь байгууллагын удирдлагын хандлагаас ихээхэн хамаарна.