Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг

    You Are Currently Here!
  • Home
  • ХарилцааӨөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг

Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 3-р хэсэг

December 7, 2024 hulan Comments Off
Хандлага

Дэйл Карнегийн “Бидний бодол бидний болохыг шийддэг” гэсэн алдартай үг байдаг. Тэгвэл соёлын аваргуудын байгууллагын соёлын талаар бодол, хандлага нь бусдаасаа өөр байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү амжилт нь байгууллагын соёлыг чухал гэж үзэхээс эхэлдэг ба энэ нь байгууллагын бүх шатанд дамжин нөлөөлдөг байна. Бид захирал, удирдлагуудаас үзүүлэлт өндөртэй соёлыг бий болгох талаар асуусан ба цөөн хэд нь л байгууллагын соёлыг онц чухал биш гэж үзсэн. Үүнийг гүнзгий судлах тусам тэдний хандлага маш ялгаатай гарч ирсэн нь сонирхол татмаар.

Манай судалгаанд оролцсон амжилттай яваа байгууллагын удирдах албан тушаалтнуудын 92% нь буюу ихэнх нь байгууллагын соёл нь байгууллагын санхүүгийн үзүүлэлт, зорилгод шууд бөгөөд чухал нөлөө үзүүлдэг гэж хариулсан. Харин өөр судалгаанд оролцсон удирдлагуудын 58% нь байгууллагын соёл нь санхүүгийн үр дүнд чухал нөлөөтэй гэж үзсэн. Олон удирдах албан тушаалтнууд санхүүгийн үзүүлэлтэд голлон төвлөрдөг ба энэхүү хамаарлыг ойлгох нь чухал юм. Харвард Их сургуулийн профессор Жеймс Хескеттын судалгаанд байгууллагуудын үйл ажиллагааны ашгийн зөрүүнд хагасаас илүү нь үр дүнтэй соёлтой хамааралтай байдаг гэж дурдсан байдаг.

Эерэг бөгөөд эрүүл соёл нь ажилтнуудад ажлаа урам зоригтой гүйцэтгэж хийх урам зориг, идэвхжүүлэлтийг бий болгосноор санхүүгийн үзүүлэлтийг нэмэгдүүлдэг байх нь. Улмаар ажилтны оролцоог нэмэгдүүлдэг. Манай судалгаанд амжилттай байгууллагын удирдлагуудын 2% нь л соёл нь ажилтны оролцоонд нөлөөлдөггүй гэж үзсэн. Нөгөө талаар хариулсан соёлын аваргын шаардлага хангаагүй 10 байгууллагын бараг 3 нь ажилтнуудын оролцоо ямар нэгэн нөлөө байхгүй гэж үзэж байсан.

Ажилтны оролцооны санхүүгийн үзүүлэлтэд үзүүлэх нөлөөний талаарх хандлагад ч бас ижил төстэй зөрүү ойлголт гарсан ба соёлын аварга байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын 92% нь ажилтнуудын оролцоо өндөр байх нь байгууллагын санхүүгийн үзүүлэлт, зорилгод маш чухал гэж хариулсан. Дэйл Карнеги &^ Ассошиатесын ажилтнуудын оролцооны судалгаанд оролцоо багатай ажилтнууд ажил дээрээ уйддаг, түгшдэг, уур хүрдэг гэж хариулсан ба ийм сэтгэл зүйтэйгээр ажлаа сайн гүйцэтгэнэ гэдэг боломжгүй зүйл юм. Үзүүлэлт багатай байгууллагын удирдах албан тушаалтнуудын 3-ний нэг нь оролцоо нь санхүүгийн үзүүлэлтэд бараг л нөлөө үзүүлдэггүй гэж хариулсан билээ.

Соёлын аваргууд нь тэдний өндөр үзүүлэлттэй соёл бүтээх хэчнээн чухал болохыг ойлгож байгаа нь бусдаас ялгаатай байгаа юм. Тэд ажилтны сургалт, удирдлагадаа итгэх итгэл, харилцагчид чиглэх хандлага, тодорхой оновчтой стратеги, зорилго, ажилтан, менежерийн хоорондын нягт харилцаа нь байгууллагын анхаарах ёстой чухал хүчин зүйл болохыг таньж чаддаг.

Өөр нэг онцлох зүйл бол соёлын аваргууд хүсэмжит, шилдэг байгууллагын соёлыг бүтээж, хадгалах нь байнгын үйл явц гэдгийг ойлгодог. Энэ удирдах албан тушаалтнууд хүчтэй байгууллагын соёлтой хэдий ч, тэдний 3-ны нэгээс илүү нь одоо болтол сайжруулах олон ажлууд байгааг дурдсан билээ.