Үр дүнтэй харилцах нь

Үр дүнтэй харилцах нь

November 16, 2024 hulan Comments Off

Байгууллагын ямар ч ажилтнаас ажил дээр тулгардаг сорил бэрхшээлийн тухай асуухад харилцааны асуудал жагсаалтыг тэргүүлдэг. Google дээр бид хайлт хийгээд үзвэл харилцааны тухай нийтлэл гэхэд л 70 гаран сая илэрцтэй байна. Байгууллагууд тэгвэл яагаад харилцааны асуудалтай тулгараад байна вэ?

Нэг онцлох шалтгаан нь харилцааг бид үргэлж илтгэгч эсвэл харилцагчийн өнцгөөс хараад байдаг. энд дутагдаж байгаа зүйл бол сонсогч, хүлээн авагчийн зүгээс харилцааг харах явдал юм. Илтгэгч хүлээн авагчийн хэрэгцээ, цар хүрээнд мэдээллийг дамжуулж чадахгүй бол харилцаа үр дүнгүй хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл нь хүлээн авагчид сонирхолтой, хэрэгтэй, хамааралтай байх ёстой ба ингэснээр хүлээн авагч буюу сонсогч нь уг харилцаанд илүү оролцоотой болох юм.

Үр дүнтэй харилцаа

Ятгах аргачлал нь сонсогчийг алхам хийхийг уриалдаг, урамшуулдаг. Бүх харилцааны зорилго нь ятгах биш болохыг анхаараарай. Сонсогчийн оролцооны түвшинд хамааран харилцаа нь дотроо дөрвөн төрөлтэй байна.

1. Хөгжөөх – Илтгэгч нь сонсогчийг сонссон мэдээлэлдээ шууд хариу үйлдэл гаргах хэмжээний сонирхолтой мэдээлэл хуваалцах 2. Мэдээлэл өгөх – Илтгэгч нь уг мэдээллийг сонсогчдод хэрэгтэй гэж үзнэ гэсэн хүлээлтээр эдгээр мессежийг хүргэх 3. Ятгах – Илтгэгч нь сонсогчийг асуудлыг танихад нөлөөлөх зорилготой. Үүнд шууд хариу үйлдэл гаргах нь онц биш юм. Үндсэн зорилго нь уг мэдээлэлд сонсогч нь үргэлжлүүлэх, тодруулан ярилцах хариу үйлдэл гаргах шаардлагатай 4. Үр дүнгийн төлөө харилцах нь – СОнсогчоос хүчтэй бөгөөд шууд хариу үйлдэл гарах нь чухал юм. Сонсогч мессежийг ойлгож, алхам хийх нь энэ харилцааны үндсэн зорилго юм. 

Ихэнх тохиолдолд итгэгч ятгах, мэдээлэх төрлийг ашиглаж байгаагаа 4 дэх төрөлтэй андуурах тохиолдол байдаг ба энэ нь сонсогч, илтгэгчийн харилцааг зогсооход хүргэдэг. Илтгэгч сонсогчдыг хариу үйлдэл үзүүлж, алхам үйлдэл хийхгүй байгаад бухимдаж харин сонсогч нь илтгэгчийн үйлдэлд гайхаж, эргэлзэж үлддэг.

Энэхүү харилцааны асуудлыг шийдвэрлэхийн тулд илтгэхээсээ өмнө сонсогчоос хүсэж буй хариу үйлдлээ урьдчилан тооцоолох хэрэгтэй. Энэхүү үр дүн нь сонсогчид үр ашигтай эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ шууд хариу үйлдэл шаардлагагүй гэж үзвэл, харилцааны уг үндэст төвлөрөх хэрэгтэй. Үүнийг бид ихэвчлэн үйл явдал, нөхцөл байдал, жишээг ашиглах замаар хэрэгжүүлж чаддаг. Хүсэмжит хариу үйлдэл үзэхийн тулд харилцаагаа илүү тодорхой, ойлгомжтой дүгнэлтээр дуусгаж, уриалах хэрэгтэй юм.

Хэлэх ба харилцахын ялгаа Хэн нэгэнд ямар нэгэн зүйл хийхийг хэлэх нь нэг талын харилцаа ба энэ тохиолдолд илтгэгч нь харилцааг удирдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл илтгэгч сонсогчийн өнцөгт ач холбогдол өгөхгүй зөвхөн өөрийн мессежийг шууд хүргэхэд төвлөрдөг гэсэн үг юм. Зарим тохиолдолд энэ нь тохирох арга боловч ихэнхдээ илтгэгчийг илүү захирангуй болгодог ба үр дүнгүй байдаг. Харамсалтай нь сонсогчийн харах өнцгийг үл ойшоож тэдэнд юу хийхийг хэлснээр тэдний урам зоригийг мохоох, сэтгэл ханамжгүй болгох сөрөг үр дагавартай юм.

Дунд зэргийн хэмжээтэй байгууллагын захирал хүчирхэг удирдлагын баг бүрдүүлж ирээдүйн амжилттай төлөвлөгөөнд бэлдэхийг хүсжээ. Тэр багийн гишүүддээ өөрийн унших дуртай манлайллын номын талаар ярьж, багийн гишүүдээ бас уншиж үзэхийг асуув. Тэдний багшийн гишүүд бүгд уг номыг уншиж, хэрхэн үр дүнтэй байсныг, манлайллын шинэ чиг хандлага, чадварын тухай суралцсан болохоо дараа нь хамтдаа ярилцдаг. Үүний дараа захирал багийн гишүүдээ байгууллага даяар уг номыг танилцуулж, уншихыг асууснаар ирээдүйн манлайллын талаар ажилтнууд илүү ойлгомжтой болох юм гэж уриалдаг. Харин менежерүүд ажилтнууддаа “Энэ бол захирал бид 2-ын дуртай ном. Ирэх 7 хоногуудад энэ номыг уншаад тайлан бичиж ирээрэй. Энэ номын талаар хэлэлцүүлэг явагдах болно” гэж хэлдэг.

 

Харамсалтай нь энэ нь зөвхөн ажилтнуудад юу хийхийг хэлсэн явдал болж өнгөрсөн. Тэд энэ даалгавар нь хэчнээн үр ашиггүй ажил болох талаар гомдоллож эхэлдэг. Энэ нь яг л дунд сургуульдаа ном уншиж тайлан бичих ажил шиг байна гэж үздэг. Энэ байгууллагын удирдлагын багийнхан номын үндсэн агуулга санааг үр дүнтэй ашиглаж чадсангүй.

 

Эцэст нь хэлэхэд харилцаа бол байгууллагын амжилтад чухал үүрэгтэй. Удирдлагууд харилцааны суурь ойлголттой байдаг хэдий ч, хүн бүр зорилго чиглэлтэй харилцаж сурч чадах юм. Үйлдлээр харилцахын тулд ач холбогдлыг нь илүү сайн илэрхийлэх шаардлагатай. Хүсч буй үр дүнгээ тодорхой болгох нь чухал юм. Энэ стратегийг хэрэгжүүлж чадсанаар харилцааны асуудлаа шийдвэрлэж, ажилтнууддаа байгууллагын амжилтад шарадлагатай алхам хийлгэх боломжтой болох юм.

 

Зохиолч 

Кевин Ж.Сэнсниг 

Дэйл Карнеги Ассошиатсын Дэд ерөнхийлөгч ба Глобал брэндийн тэргүүлэгч