Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг

Өөрчлөлтөд хөтөлгөх хандлага, алхмууд: 4-р хэсэг

December 11, 2024 hulan Comments Off

Алхмууд

Хандлагыг дагаж алхмууд хийгддэг. Соёлын аваргууд соёлын ач холбогдлыг ойлгоод зогсохгүй, соёлоо сайжруулахын тулд тогтмол арга хэмжээ хийдэг нь гайхах зүйл биш юм. Дэйл Карнегийн няцаашгүй ажиглалтын нэг болох “Мэдлэгийг ашиглаж байж л хэрэгтэйг нь мэднэ” гэх үг бий.

Нарийвчлан үзвэл тэргүүлэх байгууллагын удирдлагуудын 66% нь соёлоо сайжруулахын тулд томоохон алхмууд хийсэн гэж хариулсан билээ. Үр дүнтэй соёлын аваргууд өөрийн байгууллагын амжилтад зайлшгүй шаардлагатай элементүүдийг зогсолтгүй хөгжүүлж, сайжруулсаар байдаг. Байгууллага бүрд нөхцөл байдал ялгаатай байдаг ба хийх ёстой алхмууд ч бас ялгаатай байна гэсэн үг юм.

Соёлын аваргууд соёлыг сайжруулж нөлөөлдөг түлхүүр элементүүд дээр бусдаас илүү үр дүнтэй байдаг. Тэдний 66% нь ажилтны сургалт тогтмол өгдөг, харилцагчид төвлөрч ажилладаг, стратегийн зорилгоо тодорхой илэрхийлдэг, ажилтан, менежерийн хоорондын харилцаанд төвлөрөн ажилладаг гэж хэлсэн. Эдгээр байгууллагууд ажилтнуудын өдөр тутмын ажилд нөлөөлдөг шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд ихэвчлэн амжилт гаргаж чаддаг.

Эерэг бөгөөд эрүүл соёл нь ажилтнуудад ажлаа урам зоригтой гүйцэтгэж хийх урам зориг, идэвхжүүлэлтийг бий болгосноор санхүүгийн үзүүлэлтийг нэмэгдүүлдэг байх нь. Улмаар ажилтны оролцоог нэмэгдүүлдэг. Манай судалгаанд амжилттай байгууллагын удирдлагуудын 2% нь л соёл нь ажилтны оролцоонд нөлөөлдөггүй гэж үзсэн. Нөгөө талаар хариулсан соёлын аваргын шаардлага хангаагүй 10 байгууллагын бараг 3 нь ажилтнуудын оролцоо ямар нэгэн нөлөө байхгүй гэж үзэж байсан.

Ажилтны оролцооны санхүүгийн үзүүлэлтэд үзүүлэх нөлөөний талаарх хандлагад ч бас ижил төстэй зөрүү ойлголт гарсан ба соёлын аварга байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын 92% нь ажилтнуудын оролцоо өндөр байх нь байгууллагын санхүүгийн үзүүлэлт, зорилгод маш чухал гэж хариулсан. Дэйл Карнеги &^ Ассошиатесын ажилтнуудын оролцооны судалгаанд оролцоо багатай ажилтнууд ажил дээрээ уйддаг, түгшдэг, уур хүрдэг гэж хариулсан ба ийм сэтгэл зүйтэйгээр ажлаа сайн гүйцэтгэнэ гэдэг боломжгүй зүйл юм. Үзүүлэлт багатай байгууллагын удирдах албан тушаалтнуудын 3-ний нэг нь оролцоо нь санхүүгийн үзүүлэлтэд бараг л нөлөө үзүүлдэггүй гэж хариулсан билээ.

Хэдийгээр соёлын хувьд тэргүүлдэг ч ахлах удирдлагад үзүүлэх итгэлийг бий болгож, түүнийгээ хадгалах хэсэгт ихэнх удирдлагууд сорилтой тулгардаг. Соёлын аварга байгууллагын тавны хоёр нь л энэ тал дээр санаа зовдоггүй гэсэн бол, 18% нь бусад байгууллагуудтай ижил хариулт өгсөн юм.

 

Ажилтны оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой ажлуудад дээрх байгууллагуудын дунд ялгаатайгаас илүүтэй ижил төстэй зүйл илүү ажиглагдсан. Судалгаанд оролцсон бүх байгууллагын удирдлагууд байгууллагын соёлыг ажилтны оролцоогоор дамжуулан сайжруулахад хийдэг топ 3 ажлуудад хөгжлийн сургалт олгох 43%, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах 38%, карьерын өсөж дэвших боломжоор хангах 30%. Соёлын аваргуудын хувьд ажиллах байршлыг уян хатан болгох, карьерын хувьд өсөж дэвших боломжоор хангах тал дээр бусдаас илүү их оролдлого хийдэг гэж хариулсан.

Үр дүнгийн хувьд мэдээж ялгаатай. Харин удирдлагууд зарим хэмжигдэхүүнийг бусдаас илүү үнэлж байгаа нь онцлох зүйл байв. Үүнд хөгжлийн сургалт олгох, ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, илүү өрсөлдөхүйц цалин, хангамж өгөх, карьерын хувьд өсөж дэвших боломжоор хангах, ажлын уян хатан цагийн хуваарь санал болгох нь амжилттай хэмжигдэхүүний жагсаалтыг тэргүүлсэн билээ.

Үр дүнтэй соёлын аваргууд соёлоо бэхжүүлэх арга сонгохдоо ганцаараа сонгодоггүй. Тэд өөрийн үг үйлдлээр дамжуулан соёлд нөлөөлдөг хэдий ч байгууллагын бүх шатны удирдлагууд үүнийг бэхжүүлэн ажилладаг. Доод шатны удирдлагууд үүнийг алдаж эхлэхэд, энэхүү нөлөө суларч эхэлдэг. Соёлын аваргын судалгаанд оролцогчдын 56% нь дунд шатны менежер, шууд удирдлагууд байгууллагын соёлд хамгийн том нөлөө үзүүлдэг гэж хариулсан. Байгууллагын соёлоо бэхжүүлэхийг хүсдэг хүн бүр бүх шатны удирдлагуудыг энэ ажилдаа оролцуулах нь чухал юм.

Ажлын байран дахь хандлага, төлөвлөсөн болон хийж буй алхмууд, удирдлагуудын оролцоо нь бүгд нийлээд ч өөрсдийн хэрэгжилтийг хэмжиж, хянаж чадахгүй бол бүтэлгүйтэх болно. Хүний нөөцийн хэмжигдэхүүн, ажилтны судалгаагүйгээр энэхүү явцыг бид таньж чадахгүй ба үүнээс удирдлагууд буруу мэдээлэлтэй болж хүсэж буй үр дүндээ хүрч чадахгүй. Ажилтны оролцоог хэмжих нь соёлын аварга байгууллагын удирдлагуудын үндсэн шалгуурын нэг хэсэг байсан ба 51% нь тогтмол хэмждэг гэж хариулсан юм.

Дүгнэлт


Өндөр үзүүлэлттэй, оролцоо өндөртэй соёлыг бүтээх амархан байсан бол бизнесийн ертөнц энэ сэдвээр хэдэн арван жил толгой гашилгахгүй байсан байх. Энэ нь харин ч корпорацийн соёлд зугтаж болохгүй гол цэгийн нэг болсоор байна. Энэ нь стратегиас эхлээд ажилтны оролцоо, санхүүгийн үзүүлэлт хүртэл байгууллагын хүн хэсэгт нөлөөлдөг учраас байгууллагын удирдлагууд үүнд өндөр ач холбогдол өгөх нь зүйтэй юм.