Танай байгууллагын ажилтны идэвх зүтгэл буураад байна уу? Ажлын байрны тогтвортой байдал алдагдаад байна уу? Баг хамт олон хамтдаа асуудлыг шийдвэрлэх биш нэг нэгнээ буруутгаад байна уу? Хэчнээн өөрчлөлт шинэчлэл хийсэн ч хамт олны хүлээн авах байдал бага байна уу?
Энэ бол ихэнх байгууллагад тулгардаг байгууллагын соёлтой холбоотой асуудал байдаг. Олон байгууллага асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэхээр оролддог хэдий ч энэ бүх асуудлууд нийлээд байгууллагын соёлд төвлөрдөг. Дэйл Карнеги Трэйнинг та бүхэнд байгууллагын соёлоо шийдвэрлэхэд туслах аргуудыг танилцуулж байна.
1. Байгууллагын үнэт зүйлийг тодорхойлох, таниулах – Та алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ тодорхой, ойлгомжтой илэрхийлж таниулах хэрэгтэй. Энэ нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд нягт шингэсэн байх ёстой ба үйл ажиллагаа, шийдвэр гаргалт, харилцааны үйл явц бүрд илэрч байх ёстой юм.
2. Өөрөө үлгэрлэх – Байгууллагын бүх шатанд ил тод, нээлттэй, итгэл даахуйц бас хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Байгууллагын соёл өөрөө дээрээс эхэлдэг учраас удирдлагын багийнхан соёлоо үлгэрлэн дуурайж харуулах ёстой юм.
3. Харилцаа холбоог нээлттэй ил байлгах – Харилцааг зөвхөн дээд шатны удирдлага шийддэг бол байгууллагын соёл таагүй байх нэг сонгодог жишээ юм. Аль ч түвшинд харилцаа хоёр талтай байх ёстой. Харилцааг дэмжих нэмэлт арга хэрэгслүүд буюу харилцааны арга хэрэгсэл, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй хэлэлцүүлгийг бас нэвтрүүлэх боломжтой. Микро менежментээс мөн зайлсхийхийг хичээх хэрэгтэй.
4. Сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлаар хангах – Ажилтан ямар нэгэн айдасгүйгээр ажиллах орчныг та бүрдүүлж чадаж байна уу? Бүтэлгүйтлээсээ суралцаж чадах орчныг бүрдүүлэх нь инновац өндөр байдаг гэдгийг та мэдэх үү?
5. Эерэг зан авирыг дэмжих, урамшуулах – Үнэт зүйлстэй нийцсэн эерэг зан авир, ололт амжилтыг таньж, урамшуулах нь ажилтны оролцоог нэмэгдүүлдэг. Тиймээс урамшууллын хөтөлбөрүүдийг системтэйгээр нэвтрүүлэх нь байгууллагын эерэг соёлыг бүтээхэд тусална.
6. Ажилтныг хөгжүүлэх – Ямар ч хүн өсөж хөгжих боломжтой байгууллагад ажиллахыг хүсдэг. Та байгууллагадаа сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, карьерын өсөлт, көүчинг хийх боломжоор хангах хэрэгтэй.
7. Өөрийн соёлыг тогтмол үнэлэх – Нэр нууцалсан судалгаа, ажилтны оролцооны судалгааг тогтмол явуулах, ажлын байрны эргэлт /HR Turnover/, ажил таслалт болон бусад KPI-аа тогтмол хянаж үнэлэх нь танд байгууллагын соёл болон үүнийг сайжруулахтай холбоотой хийж буй асуудлаа шийдвэрлэхэд туслах болно.
Багийн гүйцэтгэл, оролцоо хөгжүүлэх бодит арга, техникүүдэд суралцана. Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр Нийт: 24 цаг Өдрүүд: 5 сарын 15, 22, 29 Цаг: 09:00 –
Харилцагчтайгаа итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгохын тулд хандлагаа зөв удирдаж, зөвхөн өөрийнхөө биш тэдний амжилт, сэтгэл ханамжид анхаарлаа хандуулах
Байгууллагын соёлыг хэрхэн сайжруулах вэ?

Удирдлагуудад зориулсан манлайллын курс хөтөлбөр | Leadership Training for Managers
Багийн гүйцэтгэл, оролцоо хөгжүүлэх бодит арга, техникүүдэд суралцана. Үргэлжлэх хугацаа: 3 бүтэн өдөр Нийт: 24 цаг Өдрүүд: 5 сарын 15, 22, 29 Цаг: 09:00 –
Харилцаагаар амжилттай борлуулах нь | Winning with Relationship Selling
Харилцагчтайгаа итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгохын тулд хандлагаа зөв удирдаж, зөвхөн өөрийнхөө биш тэдний амжилт, сэтгэл ханамжид анхаарлаа хандуулах
Related
Resent Post
Байгууллагын соёлыг хэрхэн сайжруулах вэ?
5 сар 2, 2025EQ ЧАДВАР БА БУСДЫГ СЭТГЭЛЭЭР МАНЛАЙЛАХ ДЭЙЛ КАРНЕГИЙН АРГУУД
4 сар 18, 2025ХЭРХЭН БУСДЫН ӨМНӨ АМЖИЛТТАЙ ИЛТГЭЛ ТАВИХ ВЭ?
4 сар 18, 2025Categories